40 наснаас хойш амьдралын хамгийн сайхан үе эхэлдэг! Гвинет Пэлтроу яагаад гэдгийг нь ингэж тайлбарлалаа

2

Олон эмэгтэйчүүд 40+ насыг ямар нэгэн хязгаар болон залуу нас, гоо үзэсгэлэнгийн “жаргах” үе гэж үздэг. Гэхдээ энэ үеэс эхлээд маш олон давуу талууд бий болно.

jlo / instagram

Нас ахих тусам та илүү ухаантай, чадварлаг болно, хувцасныхаа хэв маягийг олно, өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьж эхэлнэ бас амьдралынхаа сонголтонд илүү хариуцлагатай хандаж эхэлнэ.

jennifer_aniston_the_official / instagram

Алдартай бүсгүйчүүд 40 наснаас хойш амьдрал эхэлдэг гэдгийг өөрийнхөө жишээгээр баталж чадсан, тэдний нэг бол холливудын жүжигчин Гвинет Пэлтроу – сайхан бүсгүйчүүдийн нэг мөнөөс мөн.

gwynethpaltrow / instagram

46 настай “Оскар”-ын эзэн бүсгүй өөрийнхөө амьдралын сайхан үе эхэлж байна гэжээ. Гвинет нэгэн ярилцлагадаа ахимаг насны тухай үзэл бодлоо ийн илэрхийлжээ:

Би 20 эсвэл 30 настай биш, би 46 настай. Надад 40 гарсан эмэгтэй байх таалагдаж байна. Энэ насанд хязгааргүй эрх чөлөө бий болно, би өөрийгөө хэн болохыг сайн ойлгох болжээ. Бусад хүмүүс намайг юу гэж боддог бол гэхээс би айхаа больсон.

gwynethpaltrow / instagram

Мөн үе үе хүнд хэцүү, жирийн бус өдрүүд тулгарна, гэхдээ л хэзээ ч ийм аз жаргалтай мөчүүдийг мэдэрч байсангүй гэж жүжигчин бүсгүй сэтгэгдлээ хуваалцсан байна.

gwynethpaltrow / instagram

Би хоёр сайхан хүүхдийн эх. Дээрээс нь 9-р сард нэгэн сайхан залуутай хуримласан гэж та мэдэх үү?

gwynethpaltrow / instagram

Холливудын одтой санал нийлэхээс өөр аргагүй. Нас ахих тусам бид туршлага сууж эрх чөлөөний үнэ цэнийг илүү их мэдэрдэг. Энэ үеэс эхлээд бид өөрсдийнхөө хүссэнийг хийх боломжтой болно.

christiebrinkley / instagram

Он жил өнгөрөх тусам хүн өөрийнхөө амьдралын нөхцөл байдлыг дээшлүүлэхийг зорьдог. Хамгийн гол нь – эрүүл мэнддээ анхаарал тавих, тав тухтай амьдралыг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал та 70 наснаас хойш юунд ч санаа зовохгүй аз жаргалтай амьдралаар амьдарна.

5
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Bat Tuya

    Bat Tuya

    2019/11/05 at 12:59

  2. Battsetseg Buyn-Usukh

    Battsetseg Buyn-Usukh

    2019/11/05 at 16:38

    Uurtsaih Tsanjid ❤️

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *