“Би чамд хайртай” гэх үгнээс илүү утга учиртай 20 мессеж: таны хайртад хязгааргүй их баяр баяслыг бэлэглэнэ

4

“Би чамд хайртай” гэх үгнээс илүү утга учиртай, хүчтэй мэдрэмжийг төрүүлэх үг, өгүүлбэрүүд бас мессежнүүд бий. Хэрэв та дээрх 3 шидэт үгнээс илүү үнэ цэнэтэй үгсийг хайртдаа хэлмээр санагдаж байвал, дараах үгсийг түүн рүүгээ мессеж бичиж илгээгээрэй:

1. “Чи намайг маш их аз жаргалтай болгодог.”

2. “Заримдаа би өөрийгөө инээмсэглэж байгаагаа мэдэрдэг, зөвхөн чиний талаар бодох үедээ…”

3. “Би чамтай уулзсандаа өөрийгөө үнэхээр азтай гэж боддог.”

4. “Өнөөдөр чи үнэхээр онцгой, үзэсгэлэнтэй харагдаж байна.”

5. “Би өөрийгөө чиний хажууд байгаагаар мэдрэхдээ баяртай байдаг.”

6. “Би чамд итгэдэг.”

7. “Чамтай л хамт байхад би айх аюулгүй юм шиг санагддаг.”

8. “Чиний миний төлөө хийдэг бүх зүйлсэд би маш их талархдаг.”

9. “Чи бол мөрөөдөл биелж болдгийн тод жишээ юм.”

10. “Би чамтай хамт энэ насыг туулмаар байна.”

11. “Би чиний инээмсэглэхийг харах дуртай.”

12. “Чи бол миний залуу/бүсгүй.”

13. “Чамтай хамт байхдаа би хэзээ ч уйддаггүй.”

14. “Би чамаар үнэхээр их бахархдаг.”

15. “Чи бол энэ дэлхий дээрх хамгийн шилдэг аав/ээж, нөхөр/эхнэр.”

16. “Би чамайг байгаагаар чинь хайрлахдаа аз жаргалтай байдаг.”

17. “Миний амьдралд гарч ирсэнд маш их баярлалаа.”

18. “Би чамгүйгээр энэ амьдралыг төсөөлж ч чадахгүй нь…”

19. “Би амьдралынхаа эцсийн өдөр хүртэл өглөө бүр чамтай хамт сэрмээр байна.”

20. “Чи бол надад хэрэгтэй цорын ганц зүйл.”

178
ГоёГоё
36
ХөөрхөнХөөрхөн
18
ГайхмаарГайхмаар
17
БахархмаарБахархмаар
16
ТэнэглэлТэнэглэл
12
Ха ХаХа Ха
11
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. S.amarzaya

    2018/12/09 at 21:30

    Medeel yavuulsan bayarllaa.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *