Сенегалийн “Хаан хонь” буюу Ладум үүлдрийн хонь. Тун ховор үүлдэр тул автомашинаас ч өндөр үнэтэй байдаг ажээ

0

Хаан хонь хэмээн нэрлэгддэг Сенегалийн Ладум үүлдрийн хонь ойролцоогоор 85,000 ам.доллараар зарагддаг ажээ. Мавританийн Түабир болон Малигийн Бали-бали үүлдрийн хонийг эвцэлдүүлэн 1970-аад онд гаргаж авсан энэ үүлдэр нь Баруун Африк даяар тун алдартай. Тухайлбал Сенегал улсын нийт хүн амын 40 гаруй хувь нь өдрийн 1.9 ам.долларын цалинтай ажилладаг бол энэ үүлдрийн ганц хонь хэдэн мянган доллараар үнэлэгдэж байна.

Энэ үүлдрийн хонь 1.2 метр өндөр, 175 кг хүртэл жинтэй болдог бөгөөд тун амтлаг махтай байдаг аж. Ладум үүлдрийн хонь голчлон малладаг Абу Кейн нэгэн ярилцлагад орохдоо “Сенегалийн ард түмэн үлэмж зүйлд дуртай. Ладум үүлдрийн хонь том бас сүрлэг амьтан. Түүнчлэн ховор тул маш үнэтэй байдаг” хэмээн өгүүлжээ.

50 орчим жилийн өмнө гарган авсан энэ үүлдрийн хонийг сүүлийн 20 жилийн хугацаанд бие бялдарт нь онцгойлон анхаарал хандуулж үржүүлсний хүчинд өнөөдөр энгийн хониноос дээгүүр үнэлэгдэх болсон бөгөөд Африкийн орнуудад үнэтэй эдлэл, үл хөдлөх хөрөнгөөс илүүтэйгээр үнэ цэнэтэйд тооцогдох болжээ.

Quartz Africa хэвлэлд ахлах тогооч Фату Сен ярихдаа “Ладум хоньтой хүн бол бусдаас онцгой хүмүүс байдаг гэдгийг бага насны хүүхдүүд маань ч сайн мэддэг. Ладум хонь бол алдартнуудад л байдаг зүйл” хэмээж байжээ.

Африкийн ядуу буурай орнуудад зөвхөн хөрөнгө чинээлэг эрхмүүд л энэ үүлдрийн хонийг үржүүлдэг аж. Тухайлбал мэргэжлийн сагсанбөмбөгийн тамирчин Gorgui Dieng Ладум сүрэгтэй бол Сенегалийн бүх цаг үеийн хамгийн алдартай бөх Yékini мөн энэ үүлдрийн хоньтой ажээ. Түүнчлэн тус улсын нийт хүн амын 95 орчим хувь нь исламын шашинтан байдаг бөгөөд тэд Эйдийн баярыг тэмдэглэхдээ хониор таxил өргөдөг байна. Энэ үеэр тэд Ладум хониор таxил өргөхийг хамгийн дээд буян хэмээн үздэг гэнэ.

Энэ тухай Абу Кейн “Бид бурханд хамгийн үнэтэй зүйлсээ бэлэг болгон барихыг эрхэмлэдэг. Үүний тоонд Ладум хонь орох тул эл өдөр таxил болох явдал түгээмэл байдаг. Гэвч бие бялдрын хувьд эрүүл чийрэг Ладум үүлдрийн хонь таxилд бус үржүүлгийн болон худалдааны зорилгоор ашиглагддаг” хэмээн ярьжээ. Энэ жилийн тухайд тус үүлдрийн хонь 85,000 ам.доллар хүртэл өндөр үнээр зарагдаж дээд үнийг тогтоогоод буй юм.

40
ГайхмаарГайхмаар
13
ТэнэглэлТэнэглэл
11
ХарамсалтайХарамсалтай
10
БахархмаарБахархмаар
7
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

32 Сэтгэгдэл

  1. Tsendsvren Oyun

    Tsendsvren Oyun

    2022/08/19 at 12:18

    Geniin oorchlolt vv

  2. Enkhtuya Ulzii

    Enkhtuya Ulzii

    2022/08/19 at 12:20

    Шал балайн үхэр хонь хоёрын мутац юм байналдаа

  3. Ganbaatar Sandagdorj

    Ganbaatar Sandagdorj

    2022/08/19 at 12:32

    Suuliig ni harahaar neg l setgeld buudaggui ee

  4. Lkhagvajav Buyan

    Lkhagvajav Buyan

    2022/08/19 at 12:33

    Үхэр шиг юм бна

  5. Ariunbold Purewsuren

    Ariunbold Purewsuren

    2022/08/19 at 12:43

    Хонь толгойтой үхэр биетэй сүүл нь их сонин санагдлаа

  6. Luishin Gimedog

    Luishin Gimedog

    2022/08/19 at 12:46

    Нохой шиг эд үү гүй юу?

  7. Тун ховор үүлдэр ч гэх шиг шал балай юм үхэр хонь адуу аль нь вэ?????

  8. Bolormaa Sambuu

    Bolormaa Sambuu

    2022/08/19 at 13:15

    Нохой шиг харагдлаа

  9. Tuya Sonom

    Tuya Sonom

    2022/08/19 at 13:25

    ноаойтой бишүү

  10. Ichinkhorloo Togsoo

    Ichinkhorloo Togsoo

    2022/08/19 at 13:31

    Нохой шиг

  11. М. Жанлав

    М. Жанлав

    2022/08/19 at 13:35

    Мутац

  12. Duuren Davaa

    Duuren Davaa

    2022/08/19 at 13:44

    эрдэмтдийн завааруулсан амьтан биз дээ хөөрхий нохой юутай ч яацын 🥹

  13. Nyamzorig Baatar

    Nyamzorig Baatar

    2022/08/19 at 14:06

    Хэхэ дэлхийд ийм сонин хачин юм бдг гдг г мэдээд авчихын оронд шүүмж доромжоо хамгийн түрүүн цацах юм даа… бидний хөөрхий монголчууд

  14. Адуу шиг юмаа

  15. Б. Янжинхорлоо

    Б. Янжинхорлоо

    2022/08/19 at 14:38

    Хонь юм уу нохой юм уу ямар сэжгийн .

  16. заваан юм бэ

  17. Dashdorj Batdorj

    Dashdorj Batdorj

    2022/08/19 at 15:56

    Монголд авч ирвэл ганц хонохгүй хөлдөж үхэх байхдаа

  18. Otgoo Sandag

    Otgoo Sandag

    2022/08/19 at 16:01

    морь биш үү ккк

  19. илжигтэй мутацлагдсан юм уу хаашаа юм бэ

  20. Erdene-ochir Erkhembolor

    Erdene-ochir Erkhembolor

    2022/08/19 at 17:00

    Хонь, үхэр, адуу 3-ын эрлийз юм уу? Ямар хайшаа муухай амьтан бэ. Мах сүү нь нуль гээнийн өөрчлөлттэй байж таараа.

  21. Namsrai Dembee

    Namsrai Dembee

    2022/08/19 at 18:26

    Морь шиг хонь баына ш дээ.

  22. Баттулга Адьяа

    Баттулга Адьяа

    2022/08/19 at 18:51

    Нохойгоо хонь гэж байдаг ! ?

  23. Enkhtaivan Mendsaikhan

    Enkhtaivan Mendsaikhan

    2022/08/19 at 20:26

    АМЬТАНЫГ ЭРЛИЙЗЖҮҮЛСЭЭР ИЙМ БОЛГОЧИХ Ч ГЭЖДЭЭ, байгаль ээж өөрөө хонь гэж ямар АМЬТАН байхыг төгс бүтээсэн юмсан, гутмаар муухай 🙈🙈🙈

  24. Э. Даваадорж

    Э. Даваадорж

    2022/08/19 at 21:12

    Э. Жүрмээ

  25. Sarantsetseg Badarch

    Sarantsetseg Badarch

    2022/08/19 at 21:39

    Мутац.Дурлах юм биш.
    Дуугүй л 5 хошуу малаа шүт.

  26. Orchlon Gerel

    Orchlon Gerel

    2022/08/19 at 22:05

    honindoo morguulbel duusaa ym bishu xaxa

  27. Mishka O Yuna

    Mishka O Yuna

    2022/08/19 at 22:07

    Бурхан минь мутацид орчихсон генийн өөрчлөлтэй ийм юмны мах идэж яахын угаасаа байгаль эх цаанаасаа хонь гэдэг амьтныг төгс бүтээгээд бидэнд өгчихсөн байхад хийх юмаа олж ядсан эрдэмтэн юм бишүү ёстой эвгүй бөөн амьтны холимог харагдаж байна🤮🤮🤮

  28. Baasankhuu Galbadraa

    Baasankhuu Galbadraa

    2022/08/19 at 22:13

    Honi tolgoitoi uher bietei nohoi suultei aduu tuuraitai amitan yumuu…gehdee Manai temeeg arail barahgui yum bna

  29. Turuu Turuu

    Turuu Turuu

    2022/08/19 at 23:20

    Энэ муухай мутац хонь

  30. Monhjargal Hurelbaatar

    Monhjargal Hurelbaatar

    2022/08/20 at 00:24

    Ter suul ni…

  31. Temurbat Nergui

    Temurbat Nergui

    2022/08/20 at 01:25

    НОХОЙ СҮҮЛТЭЙ БОЛОХООР ХОНЬ ГЭХЭД ХЭЦҮҮ Л ЮМ .

  32. Galine Gantumur

    Galine Gantumur

    2022/08/20 at 07:08

    Geniin argaar rargaj abcan gesen bsan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *