Монголд идэж болох шилдэг 5 Солонгос бэлэн гоймон

5

Хүнсний дэлгүүр, 24 цагийн дэлгүүр, супермаркет гээд хаана ч очсон амархан авч болох зүйл бол бэлэн гоймон. Солонгосын төлөөлөл болсон бэлэн гоймонгуудыг та бүхэнд танилцуулж байна.

1. Кимчитэй бэлэн гоймон

Солонгостоо борлуулалтаараа 25 жил тэргүүлж байгаа алдартай гоймонгийн компани болох “Nongshim”-ийн бүтээгдэхүүн юм. Кимчитэй хатаасан амтлагч дотор нь байдаг болохоор бусад гоймонтой харьцуулбал гайхалтай өвөрмөц амтыг мэдрэх болно. Хамгийн их зарагддаг бөгөөд хаанаас ч авч идэж болох гоймон юм.

2. Шин бэлэн гоймон

Шин гоймон нь Халуун ногоотой гэсэн утгатай солонгос гоймон юм. Анх удаа идэж байгаа хүмүүст бага зэрэг халуун ногоотой санагдах хэдий ч олон удаа идээд үзвэл амтанд нь ордог давуу талтай.

3. Доширак

Дөрвөлжин хэлбэртэй учраас олон ширхэгээр нь авч явахад хялбар бэлэн гоймон юм. Аялал зугаалга болон салхинд гарахдаа авч явахад хамгийн тохиромжтой. 500 ккал хүрэхгүй учраас өөр гоймонг бодвол калори харьцангуй бага гэсэн үг юм.

4. Чамкэ бэлэн гоймон

Өндөгтэй гоймон гэж та сонсож байсан уу? Энэ гоймон дотор өндөг болон гүнжидийн тос орсон байдаг. Тийм учраас зөөлөн бөгөөд үнэр нь онцгой байдаг. Өндөгний зөөлөн амтыг мэдрэх хүсэлтэй хүмүүст уг гоймонг санал болгож байна.

5. Шарсан тахианы гоймон

Солонгост ид од болж байгаа бэлэн гоймон юм. Хэл өвдөх хэмжээний халуун ногоотой. Нулимс хүртэл гаргах халуун ногоотой зүйл идмээр байгаа үед идвэл зохимжтой. Энэ гоймон нь дээр дурдьсан 4 гоймонгоос ялгаатай нь шөлгүй гоймон гэдгээрээ онцлог ажээ.

38
ГоёГоё
11
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. дөлгөөн

    2020/11/02 at 10:16

    эхний 2 нь хятад гоймон ч байх шиг samyang, jin ramen гээд байгаа ш дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *