
Энэ 7 хоногт бид Ютад пуужингийн моторын туршилт, Бирм дахь оюутнуудын эсэргүүцлийн жагсаалын тараалт, Энэтхэгийн нэгэн хотын төвд цоохор ирвэс, Калифорнид шилүүстэй тулсан тулгаралт, Онтарио дахь боловсруулаагүй газрын тосны галт тэрэгний осол, Мексикийн галт уулнаас олдсон занданшуулсан хөлдүү биет, засгийн газрын үргэлжилсэн дайралтаас хоргодох зорилгоор Сири улсад ухаж байгуулсан агуйнууд гээд бусад олон зүйлийг үзэж, харж, сонссон. Энэ мэт үйл явдлуудаар дүүрэн хорвоо дэлхийн нэгээхэн 7 хоногийн шилдэг гэрэл зургуудыг тайлбаруудын хамт толилуулж байна.
1. 2015.3.8. Калифорни, Редондо наран шарлагын газар дахь цаасан шувууны фестивалийн үеэр аавынхаа хөл дээр сууж буй 2 настай Madeleine Klonoski
2. 2015.3.12. Миссури, Фергусон дахь Фергусоны цагдаагийн газрын гадаа хоёр цагдаагийн офицер буудуулсан хэргийн газрыг шинжлэн дуулгыг гэрэл тусган харж байгаа цагдаа нар
3. 2015.3.7. Иракын төв Нажаф хотод сургуулилт хийж буй Iraqi Imam Ali Brigade-ын дайчид
4. 2015.3.9. Сири, Хамагийн умард хөдөө нутаг, al-Latamna хот, ууланд бөмбөгдөлтөөс нуугдах нуувч ухаж байгаа босогчид
5. 2015.3.12. Малайз, Путражаяа, Hot Air Balloon Festival-ын үеэр Tuanku Mizan Zainal Abidin сүмийн дээгүүр хөөрч буй Vincent van Gogh-ын дүртэй агаарын бөмбөлөг
6. 2015.3.7. Энэтхэгийн умардад орших Матура хот, Даужи сүмийн ойролцоо, Хуранга наадмын үеэр будагтай усанд хэвтэж буй хүү
7. 2015.3.10. Бирм, Летпадан дахь хүчирхийллийн дараа цагдаагийн жагсаалын өмнүүр өнгөрч буй нохой
8. 2015.3.10. Бирм, Летпадан дахь жагсагч оюутныг зодож байгаа цагдаагийн офицер
9. 2015.3.12. НАСА-гийн энэхүү зурагт Казахстаны төв дэх Жезказган хотын зүүн өмнөд хэсэгт газардахын өмнө үүлсийн дээгүүр харагдаж байгаа энэхүү шүхэрт Олон улсын сансрын станцын Союз TMA-14M капсулаар хөөрсөн гишүүд болох Америкийн Barry Wilmore, Оросын Alexander Samokutyaev, Elena Serova нар яваа юм.
10. 2015.3.6. Англи, Бирмингхэм, National Exhibition Center-т болсон Crufts dog шоуны хоёр дахь өдөр Komondor нохой
11. 2015.3.10. Калифорни, Хэйуард дахь Калифорни мужийн их сургуулийн ойролцоох замын тэмдэг
12. 2015.3.12. Өмнөд Солонгос, Сеүл, Gyeryong дахь цэргийн төв байран дахь арми, тэнгис, агаарын хүчний 6,478 шинэ цэргийн офицерууд тангараг өргөх ёслолд оролцож буй Өмнөд Солонгосын цэргийн офицерууд
13. 2015.3.11. Тель Авивын ойролцоох Bnei Brak-т United Torah Judaism намыг дэмжих жагсаалд оролцож буй хэт-ортодокс еврейчүүд
14. 2015.3.15. Londonderry-д дүрслэх урлагийн өөрчлөн хувиргах хүчийг харуулах зорилготой дүрслэх урлагийн төсөл явагдах сүмд хийгдэх сүүлчийн ажлыг гүйцээж байгаа гэрлийн техникч
15. Мексикийн хамгийн өндөр оргил Pico de Orizaba галт уулын мөсөн ууланд цаснаас цухуйсан занданшуулсан хөлдүү цогцос
16. 2015.2.14. Фукушима муж, Томиока хотын ойд цацраг идэвхт хөрсийг арилгаж байгаа хамгаалалтын баг, өмсгөл бүхий цэвэрлэгээний ажилтнууд
17. 2015.3.9 Антибесын French Riviera хотын Marineland амьтны үзэсгэлэнгийн паркд байгаа туйлын цагаан баавгайн бамбарууш
18. 2015.3.18. Dampierre-en-Burly дахь Electricite de France цөмийн станцын хөргөх цамхгийн гэрэлд уур манан савсан харагдаж байгаа нь
19. 2015.3.7. Онтариогийн умард хэсэгт боловсруулаагүй газрын тос зөөвөрлөж явсан CN Railway онхолдсоноос үүссэн галын утаа
20. 2015.3.11. Украйны Донецк мужийн ойролцоох фронтын шугам дээр Украйны хүчний байршил дахь нүүрсний уурхайн овоолгоны өмнө хэвтэж байгаа алба хаагч
21. 2015.3.13. Энэтхэгийн Ассам муж, Гаухатид цоохор ирвэсний биеийг өргөн явж байгаа энэтхэгчүүд
22. 2015.3.6. Калифорни, Темекула, худалдааны төвийн авто зогсоолд гайхширч зогссон уулын арсланг номхруулан авч яваа Калифорний онгон байгалийн гишүүд
23. 2015.3.6. Хорват, Сплит, Адриатын тэнгисийн ойролцоох шуурганы дараа хайргадсан хөлөг онгоцны зургийг авч байгаа эр
24. 2015.3.10. Онтарио, Port Hope-ын ойролцоох The Highway of Heroes хурдны замаар Торонто руу түрүүч Andrew Joseph Doiron-ы шарилыг авч яваа цуваа
25. 2015.3.7. Бангкокын баруун хэсэг дэх Nakhon Chaisi дахь Wat Bang Phra сүмд жил бүр болдог шивээсний фестивалийн үеэр цугларсан олны дундуур гүйж байгаа буддист сүсэгтнүүд
26. 2015.3.9. Донецкийн Октябрский дүүрэг дэх сумны нүхнүүд гарсан хаалга
27. 2015.3.10. Бостон дахь Бостоны марафоны үеэр болсон дэлбэрэлтийн сэжигтэн Dzhokhar Tsarnaev-ын гар бичээс бүхий суманд нүхлэгдэж, цусанд будагдсан завины хана
28. Англи, Глоуцестершир, OLBG Mares’ Hurdle at the Cheltenham Festival-ын үеэр сүүлчийн үсрэлтэн дээрээ унаж байгаа Annie Power морины нуруун дээрх Ruby Walsh
29. 2015.3.11. Бирма, Летпадан дахь шүүх рүү шоронгийн машинаар шилжүүлэгдэж байгаа эсэргүүцэгч оюутнууд
30. 2015.3.18. Москвагийн шүүх танхим дахь Boris Nemtsov-ын аллагын таван сэжигтний нэг
31. 2015.3.10. Австрийн Инсбрук хотын нутаг дахь Seegrube уулын оргил өөд мацаж байгаа уулчин
32. 2015.3.11. Прагийн ойролцоох Odolena Voda хотын нисэх онгоцны байранд инфра авианы L-159 байлдааны нисэх онгоцыг шинжилж буй Чехийн нисэх онгоц үйлдвэрлэгч Aero Vodochody-гийн ажилтнууд
33. 2015.3.10. Тель Авив, Purifcation шоунд зориулж, Art Market галерейн орой дээр Израйлын зураач Ofra Zimbalista-ын баримлуудыг суурилуулж байгаа галерейн ажилтан
34. 2015.3.11. Юта, Промонторигийн Orbital ATK үйлдвэрт Solid Rocket Motor-ын туршилтын зургийг авч байгаа хүмүүс
35. 2015.3.7. Алабама, Сельма, Edmund Pettus Bridge-д Монтгомерийн иргэний эрхийн төлөөх жагсаал Сельмагийн 50 жилийн ойг тэмдэглэх үеэр Сельмагийн анхны жагсагчдын нэг, АНУ-ын төлөөлөгч John Lewis of Georgia-г тэвэрч байгаа АНУ-ын ерөнхийлөгч Barack Obama








Ирээдүй
2015/03/16 at 12:48
Сайхан зурганууд байна. Он, цаг хугацаа, техник технологи хөгжихийн хэрээр хүний хурд , хүч, авъяас, чадвар сайжрах юмаа. Өнөөдөр 2015-03-16-ны өдөр. Гэвч энэ 35 зурагны 18 болон 30 дахь зурагнууд 2015-03-18-ны зурганууд байна. Гайхалтай чадварлаг юмаа