Жаргал зовлон хэлж ирдэггүй, хийсээд л ирдэг. Маргааш таны хувьд энгийн нэг өдөр байх уу, аль эсвэл амьдралын чинь хамгийн чухал өдөр байх уу гэдгийг хэн ч хэлж чадахгүй. Юу ч тохиолдсон танд бүтэшгүйг бодит болгох боломж гарч ирэх нь зайлшгүй юм.
Unknown
Доктор Мартин Харрис эхнэрийн хамт Берлинд олон улсын конгресст оролцохоор ирдэг. Тэд тансаг зочид буудалд буухаар явж байхдаа гар тээшээ нисэх буудал дээр орхисон гэдгээ олж мэддэг. Ингээд Мартин өөрийн ачаагаа олохоор такси барин нисэх буудал руу буцдаг байна. Гэхдээ машин осолд орж тэр ой санамжаа алддаг. Түүнийг сэрэхэд цэцэглэж байсан амьдрал биш хөл толгой нь олдохгүй учир битүүлэг зүйлс угтдаг ч Мартин тэнцвэрээ алдалгүй тэсэн үлддэг.
Cellular
Чинээлэг айлын хүргэн эхнэрээ хулгайд алдаж өөрөө тус хэргийн гэрч болон үлддэг. Түүний эхнэр болох Жессикаг дээрэмчид ямар нэг байшингийн дээврийн өрөөнд байлгадаг ба Жессикагийн өөр хүнтэй холбогдох ганц боломж нь хуучирч эвдрэх дөхсөн утас л байдаг. Дээрэмчид түүнийг ганцааранг нь үлдээхэд тэр өөрт байгаа сүүлийн боломжоо ашиглан утсаар ярьдаг ч танихгүй эрээс өөр хүнтэй холбогдож чаддаггүй байна. Утсаар ярьсан хүн нь хэн гэдгийг мэдэхгүй, өөрийг нь аврах эсэхийг ч мэдэхгүй байгаа Жессика найдаж суухаас өөр аргагүй үлддэг.
The Next Three Days
Гэмт хэргийн тухай кино сэтгэл хөдөлгөм байж чаддаг болов уу? Энэхүү динамик бүтээлийг үзсэний дараа та нэгийг эргэцүүлэх биз. Жон өөрийн эхнэр, хүүгийн хамт сайхан амьдардаг. Гэтэл нэгэн өдөр цагдаагийнхан ирж эхнэрийг нь хүний амь хөнөөсөн хэрэгт буруутган баривчилдаг. Энэ бүх явдлын дараа Жонд болон түүний гэр бүлд нэг л зүйл чухал хэвээр үлддэг, тэдний нэг нэгнээ гэсэн сэтгэл. Ингээд жирийн нэг багш хэрхэн гэр бүлийнхээ төлөө боломжгүй бүхнийг хийхийг та харах болно.
Tower Heist
Инээдмийн тулаант кинонууд ийм гайхалтай байх нь ховор. Элит орон сууцны дарга мөн түүний ажилчид саятны хөнгөн мөнгө олох аргын золиос болон үлддэг. Тэдний насаараа ажиллаж хураасан тэтгэврийн мөнгийг нэгэн магнат өөрийн болгохоор шийдсэн нь тэднийг хавцлын ирмэг дээр аваачдаг. Ингээд тэд гараа хумхин суух уу, аль эсвэл өөрийн гэсэн бүхнээ эргүүлэн авахын тулд тэмцэх үү гэдэг 2 сонголтын дунд ирдэг байна.
The Guardian
Бусдыг зовлонд унах үед тусалж чадсан хүнд л өөрийгөө хөндлөнгөөс харах боломж олддог байна. Аврагч Бен Рэнделл өдөр бүр хүний амь авардаг байсан ч багийн гишүүдээ эмгэнэлтэйгээр алдсаны дараа цөхөрдөг байна. Өдөр бүр өөрийгөө буруутган байдаг түүнд шинэ багийг дасгалжуулах боломж олдоно.
Flightplan
Берлинээс Нью-Йорк хүрэх нислэгийн үеэр нэгэн эмэгтэй 6 настай охиноо алддаг. Хэдий тэр хайдаг ч бүх л зүйлс охиныг онгоцонд огт байгаагүйг илтгэдэг. Онгоцонд байгаа хүмүүс эмэгтэйн санаа зовсон байдлыг дөнгөж өөд болсон нөхөртэй нь холбон тайлбарладаг. Ингээд учир битүүлэг нөхцөл байдлаас яаж гарахыг та үзээрэй.
Eagle eye
Юуг ч тоож, хэнийг ч анхаардаггүй нэгэн залуу юм бүхэнд амжилт гаргаж, үнэн шударга явдлыг эрхэмлэдэг ахтай байж. Гэтэл нэг өдөр түүний ах үхэж сонин хачин үйл явдлууд ар араасаа цувран өрнөдөг. Ингээд залхуу гэгддэг байсан Жерри Шоу хором бүхэнд амьд гарах гэж оролдохын сацуу бүхний учрыг олох гэж оролдох болно.
Wild
Шерил Стрейдийн амьдрал хормын дотор л нурдаг. Түүний гэрлэлт бүтэлгүйтэж, ээж нь өөд болдог. Амьдрах хүслээ алдсан тэр өөрийгөө ахин нээж танихын тулд Невада болон Каскадын уул, хөндийгөөр аялахаар шийддэг байна. Энэ хугацаандаа тэрээр хүн өөрийгөө авраад зогсохгүй өрөөл бусдын ч сахиусан тэнгэр болж чаддаг гэдгийг ойлгодог.
Phone Booth
Хорвоо дэлхий бидэнд үргэлж дохио явуулж, юм бүхний талаар анхааруулж байдаг. Стью Шеферд гэгч залуу харамсалтай нь тэр тэмдгийг харж амжилгүй өөрийгөө нүхэнд унагадаг. Киноны туршид тэр ямар ч хүн, ямар ч алдааг засан залруулах боломжтой гэдгийг батлах ба амьдралд тохиолдол гэж бараг байдаггүй гэдгийг харуулах юм.
Lo impossible
Зохиолын дүрүүд л сэтгэлийн асар их хүчтэй байдаггүй гэдгийг энэхүү кино тодоор харуулж чадсан юм. Учир нь байгаль дэлхий хилэгнэх үед Тайландад байсан Беннетийнхэн тухайн үед болсон уршгийг даван гарч чадсан ба уг кино нь тэдэнтэй тохиолдсон явдлыг өгүүлдэг байна. Киноны бүтээлчид өөрсдийн уран бүтээлээрээ тухайн үед болсон үйл явдлыг аль болох бодитоор харуулахыг хичээжээ.
Зочин
2016/05/19 at 19:07
Lucy ordogguimee