Дани үндэстний нууц: Тэд яагаад хөшиг, хашаагүй амьдардаг вэ?

2

Бид Данийн тухай тийм ч сайн мэдэхгүй: үлгэр бичдэг Андерсен, “Carlsberg” шар айраг, Гамлетийн ордон, Lego гээд л зогсох болов уу…
Энэхүү нийтлэлд Даничуудын онцгой шинж чанаруудыг танилцуулах гэж байна. Дани улсаар аялахад тань таны мөнгийг хэмнэж, бага бухимдахад тус болно гэж найдъя.

1. Нар гарангуут л тайчна

Дани улс – бөмбөрцгийн хойд хэсэгт оршдог зэвэргэн бүрхэг улс орон тул оршин суугчид нь нар гарангуут л нарын илчнээс багахан ч гэсэн халуун дулаан, D витамин авах гэж тэмүүлнэ. Өвөл нь элдэв амин дэм ууж, зун нь аль болох агаарт гарахыг хичээнэ. Хотын төвд явж байхад нар гарвал дани хүн ичиж зовох зүйлгүй цамцаа тайлаад л нарлаж сууна.

Дани үндэстний нууц: Тэд яагаад хөшиг, хашаагүй амьдардаг вэ? 2

2. Янтегийн хуулиар амьдарна

Янтегийн хууль – Дани амьдрах ухааныг илэрхийлэх хэллэг. Уг ухагдахуун Аксель Сандемусийн “En flyktning krysser sitt spor” (Оргодол өөрийнхөө мөрөөр хөндлөн гулд давхина) бүтээлээс үүссэн юм. Романд Янте гэх тосгонд нийгмийн тэгш байдлаар амьдардаг хүмүүсийн тухай өгүүлнэ: хотын оршин суугчид өөрийгөө тусгай хэмээн бодож болохгүй, мөнгөөр баярхах, чадвар, амжилтаараа гайхуулах, бусдыг шоолох зэрэг үйлдэл үзүүлэх ёсгүй. Янтегийн хуулийн тухай мэдсэнээс хойш Данийн сайдууд яагаад унадаг дугуйгаар ажилдаа ирдэг нь ойлгомжтой болж байна уу.

Дани үндэстний нууц: Тэд яагаад хөшиг, хашаагүй амьдардаг вэ? 4

3. Оршуулгын газар пикник хийнэ

Даниуд наран шарлагын газар, парк эсвэл зүгээр ч үгүй хотын төвд амраад зогсохгүй бас оршуулгын газар ч амарна. Копенгаген хотын алдартай амралтын газар бол Асситенс оршуулгын газар. Энд пикник хийхээр гэр бүлээрээ ирсэн байхыг харж болохоос гадна усны хувцастай охидууд хэвтээд ном уншиж байгаатай таарч болно. Оршуулгын газар-үхэгсдийнх бус мөн амьдрал буцалж байх газар мөн гэдэг санаатай юм. Тэгээд ч газар нутаг багатай тул булан бүрийг хайр гамтай ашиглах нь зүйтэй гэж үзжээ.

Дани үндэстний нууц: Тэд яагаад хөшиг, хашаагүй амьдардаг вэ? 3

4. Гараасаа дарцаг салгана гэж байхгүй

Даничууд үндэсний далбаандаа маш хүндэтгэлтэй хандана. Хэн нэгнийг онгоцны буудал дээр тосох бол далбаатай угтана, төрсөн өдөр тэмдэглэж байгаа хүний ширээн дээр далбаа тавина, зул сарын баярын модоо далбаагаар чимнэ, ам арчих цаас нь хүртэл далбааны зурагтай байна. Энэ бол эх оронч үзлийн илрэл бус далбаа нь гоёл чимэглэл болсон хэрэг. Энэ ч утгаараа Hundelort (олон нийтийн газар баасан нохойн баасан дээр жижигхэн үндэсний далбааг хатгаж эсэргүүцэл илэрхийлсэн) арга хэмжээний үеэр төрийн далбаагаа ашигласан хэрэг.

Дани үндэстний нууц: Тэд яагаад хөшиг, хашаагүй амьдардаг вэ? 5

5. Хүүхдээ тэрэгтэй нь гудамжинд орхино

Кафе, дэлгүүр эсвэл гэрийнхээ үүдэн дээр хүүхдээ тэрэгтэй нь орхино. Эцэг эх нь дотор цай ууж суухад хөхүүл хүүхдүүд гудамжинд тайван нойрсоно. Халдварт өвчин дэгдсэн үед эрүүл агаар амьсгалуулах гэж хүүхдүүдээ гадаа унтуулдаг болсноос хойш уламжлал болон тогтжээ.

Дани үндэстний нууц: Тэд яагаад хөшиг, хашаагүй амьдардаг вэ? 1

6. Хөшиг хэрэглэхгүй

Шөнийн цагаар Копенгаген хотоор алхахад айлууд цонхондоо хөшиг өлгөөгүйг харж болно. Даниуд бидэнд нуух зүйл байхгүй учраас хөшигний хэрэг юу байх вэ гэж тайлбарлана. Хашаа ч мөн адил, нийгмээс тусгаарлагдахыг хүсэхгүй байгаа бол хөшиг, хашааны хэрэг байхгүй.

Дани үндэстний нууц: Тэд яагаад хөшиг, хашаагүй амьдардаг вэ? 7

7. Хувийн орон зайг эрхэмлэнэ

Хөшиг, хашаагаар халхлахыг хүсэхгүй байгаа ч хувийн амьдралдаа гадны хүн оруулахыг яарахгүй. Бие биенээ тэврэх, мөрөнд нь алгадах, танилцахдаа үнсэх зэргийг тэд хүлээн зөвшөөрөхгүй. Италичуудыг бодвол маш их цаг хугацааны дараа л хувийн амьдралдаа гадны хүн оруулна.

Дани үндэстний нууц: Тэд яагаад хөшиг, хашаагүй амьдардаг вэ? 6

8. Үнэнийг л хэлнэ

Үр дүнг нь урьдчилан харахгүйгээр шууд л үнэнийг хэлнэ. Гудамжинд унадаг дугуйгаа буруу тавьсан бол хажуугаар зөрөх эмгэн шууд л хэлнэ, цэцгийн мухлагийн худалдагч таны эх орны талаар мэддэггүй бол мэдэхгүйгээ л хэлнэ. Хэрвээ мэддэг бол байгаа зүйлийг байгаагаар нь л хэлнэ, хэн нэгнийг гонсойлгох гэсэн ойлголт тэдэнд байхгүй.

Дани үндэстний нууц: Тэд яагаад хөшиг, хашаагүй амьдардаг вэ? 8

9. Дүрэм журмыг чандлан биелүүлнэ

Улаан гэрлээр дүрэм зөрчин зам хөндлөн гарч байгаа хүнтэй та таарахгүй, хичнээн түм түжгэнэж замбараагүй байсан ч өөрийнхөө дугаараар л үйлчлүүлнэ. Дүрэм зөрчвөл даничуудын шударга зан хөдөлж дүрэм зөрчигчийг шууд байранд нь тавина.

Дани үндэстний нууц: Тэд яагаад хөшиг, хашаагүй амьдардаг вэ? 9

10. Цайны мөнгө үлдээхгүй

Данид гарын мөнгө үлдээдэггүй. Картаар төлбөр хийхдээ зарим нэг терминалууд гарын мөнгөнд хэдийг төлөх вэ гэж асуудаг, хэрвээ үлдээхгүй гэж хариулахад хэн ч гомдохгүй. Үлдээхийг хүсвэл нийт үнийн дүнгийн 10% байхад хангалттайд тооцно. Үүнээс дээш бол баярхаж байгаа хэрэг болно.

Дани үндэстний нууц: Тэд яагаад хөшиг, хашаагүй амьдардаг вэ? 10

11
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/09/21 at 15:53

    wow, bi denmark-d amidarmaar bn :-)

  2. Зочинs

    2015/09/21 at 16:40

    Сэтгэгдэл *where is content ! ?

  3. Eegii Tumur

    Eegii Tumur

    2015/09/21 at 17:36

    ?

  4. Зочин

    2015/09/22 at 02:11

    wtf энэ амьдрал юм уу

  5. Sugaraa Soyol-Erdene

    Sugaraa Soyol-Erdene

    2015/09/22 at 05:00

    Mongold baimaar zarim zuils bn.dvrem shudarga zan gd

  6. Зочин

    2015/09/22 at 10:50

    Сэтгэгдэл *Коммунизмыг чинь байгуулчихсан байна шдээ, тэнд.

  7. Зочин

    2015/09/23 at 19:39

    Сэтгэгдэл *Ер нь коммунизмийг алгасаж барихгүйгээр үнэн зөв байгуулчихсан газар гэж хэлж болно. Герман бас араас нь коммунизм руу явсаар л байна. Марксийн онол худлаа биш. Ирээдүйд коммунизмд хүрэх нь үнэн.

  8. Зочин

    2015/09/23 at 22:29

    Сэтгэгдэл *skandinaviin ornuud bugd adilhan zarim n hudlaa medeelel bn jishee n hoshig herledeggui gej buh ail , alban baiguulaga n tsonh n oroosoo hoshigtoi bdgiishdee tiim uchir bidniiheer bol hoshig buyu chul heregldeggui bugdeeree ch bas bishee, Ugaasaa manaid l orshuulgiin gazar aimaar bolhoos baruund bol ymar goe gej sanana, nas baragchiddaa hendetgelttei handaj za tegeed bicheed bval ih ym bnada

  9. Зочин

    2015/09/28 at 14:06

    ene gazruudiig hyamd uneer ochij uzeh bolomj bidend baina shu https://***/DiTqvo orood uzere manaihn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *