Таны эрүүл мэндэд гойд тустай Солонгосын уламжлалт 3 төрлийн сүмс

2

Барууны хэв маягийн сүмсээс ялгаатай нь Солонгос маягийн сүмс хийхэд хугацаа их ордоггүй бөгөөд хийх үйл явц нь харьцангуй энгийн байдаг. Энэ нь исгэсэн хоол учраас та бэлэн сүмсээ зохих хэмжээгээр авч хэрэглэж болно. Түүнчлэн Солонгосын хоолны сүмс нь янз бүрийн исгэсэн хүнсний бүтээгдэхүүнтэй хольсон байдаг тул элдэв үнэр танарыг арилгахын зэрэгцээ бактерийн эсрэг үйлчилгээтэй өвөрмөц хоол хүнс юм.

 

Канжан (шар буурцагны цуу)

Солонгосын онцгой исгэсэн хүнсний бүтээгдэхүүнээр хоолонд амт оруулах нэгэн чухал хоол амтлагч юм. Мэжү буюу исгэж хатаасан буурцагийг давстай усанд хийж исгэж болгосноор Амин хүчил, элсэн чихэр, тосны хүчил, анхилуун үнэрт бодис зэргийг боловсруулдаг өвөрмөц амт үнэр ялгаруулдаг. Канжан-д ордог амтлагчийн төрлөөс хамаарч онцгой хоол амтлагч цууг хийдэг бөгөөд хоолны материал, зорилгоос шалтгаалан янз бүрийн хэлбэртэй байна.

 

Туэнжан (шар буурцагны сүмс)

Шар буурцаг голчлон орсон Туэнжан нь Солонгосчуудын удаан хугацааны туршид хэрэглэсээр ирсэн уургийн эх үүсвэр бөгөөд хорт хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг болохыг саяхнаас хүлээн зөвшөөрөгдсөн онцлогтой исгэсэн хоол амтлагч юм.

Шар буурцган дээр Мэжү хийж давстай усанд дэвтээвэл шар буурцагны орц найрлага нь уусан шингэж амтат цуу бэлэн болох бөгөөд уг цууг утган авсны дараа үлдсэн өтгөн зүйл нь Туэнжан буюу шар буурцагны сүмс юм. Туэнжан нь хамгийн чухал амин хүчлийг агуулдаг бөгөөд шар буурцаг дахь изофлавон нь түрүү булчирхайн хорт хавдар, хөхний хорт хавдар, остеодистрофи зэргээс урьдчилан сэргийлэх нөлөөтэй байдаг.

 

Гучүжан (улаан чинжүүний сүмс)

Канжан, Туэнжанаас гадна Солонгосын бас нэгэн өвөрмөц исгэсэн бүтээгдэхүүний хувьд халуун ногооны амтыг мэдрүүлдэг хоол амтлагч юм. Наанги будааны гурил юмуу арвайн будаа, гурилан дээр хатаасан соёолжны нунтаг болон нунтаг Мэжү, нунтаг халуун чинжүү хийж холин исгэнэ. Энэ үед нүүрс усны гидролизыг ашиглан гаргаж авдаг чихэрлэг амт болон шар буурцагны уурагнаас амин хүчлийн сайхан амт, нунтаг халуун чинжүүний халуун амт, давсны шорвог амтыг хослуулсан бүтээгдэхүүн.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.