Эмчилгээний зарим нэг уламжлалт аргууд таны эрүүл мэндэд хортой!

4

Өвчин эмчлэх тухайд бэрхшээлийг тань шийдэж чадах туршлагатай мэргэжилтэнд хандсан нь дээр байдаг. Ойлгомжтой зүйл байгаа биз? Хэдий тийм боловч олон хүмүүс эмнэлгийн тусламжаас илүү ардын уламжлалт эмчилгээний элдэв жорыг ашиглаж байгаа ба энэ нь тэдний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж болзошгүй юм.

Энэ удаад өвчнөөс салахын тулд өргөн ашигладаг, татгалзах шаардлагатай хэд хэдэн уламжлалт эмчилгээний аргуудын тухай ярья.

Бие организмыг цэвэрлэх

Биеийн элдэв ялгадас, хорыг цэвэрлэж гадагшлуулах гэсэн нэртэй эмчилгээ одоо их алдаршиж байна. Элэг, бөөр, бүр цус цэвэрлэх олон янзын арга, жор байдаг гэнэ.

Энэ эмчилгээ үр дүнтэй эсэх тухай асуултанд эмч нар нэгэн дуугаар хариулах ба: энэ нь “хүний бие организм бол пиджак биш, түүнийг зүгээр нэг цэвэрлэж болохгүй” гэж байна. Бүх төрлийн хортой, хэрэггүй бодис нь өөрөө гадагшлах ба үүний тулд тусгай “их цэвэрлэгээ” хэрэггүй юм. Ийм маягийн эмчилгээ нь элгэнд хор учруулж болох ба элэг өөхлөх, ходоод түлэгдэх зэрэг асуудалд хүргэж болно.

 

Өлсөх

Зарим хүмүүс өлсөх нь турах төдийгүй биеэ цэвэрлэхэд хэрэгтэй гэж үнэн голоосоо итгэдэг. Гэвч эмч нар иймэрхүү эмчилгээ нь маш их эрсдэлтэй болохыг анхааруулж байна.

Энэ төрлийн эмчилгээ нь тулай өвчинд хүргэж болно гэдгийг санаж байх ёстой. Өлсөх нь булчингийн эд эс, өөхний эслэгийн задралыг хурдасгана. Энэ явцад илүүдэл гадагшлахгүй, шинэ илүүдэл нэмэгдэн хуримтлагдана. Ийм байдлаар “кетоны бие” (ацетонтой төстэй бодис) гэгч бий болж өлсөж байгаа ходоод гэдэс улам их хортой бодисыг хурааж эхэлдэг. Хуурай өлсгөлөн гэдэг бол сэхээн амьдруулах тасагт очих шууд зам юм. Одоогоор турах болон, биеэ цэвэршүүлэх нэг л үр дүнтэй арга мэдэгдэж байгаа нь хэрэгтэй, ашигтай хүнс хэрэглэж, эрүүл агаарт аль болох их байж, их хөдлөх явдал юм.

 

Зүүний эмчилгээ

Энэ эмчилгээг олон жилийн турш хийж байгаа ба энэхүү аргыг бишрэгч нарын бодож байгаа шиг үнэхээр ач холбогдолтой зүйл үү? Эзард Эрнст үүнийг үгүйсгэх ёстой гэж байна.

Түүнээс гадна зүүний эмчилгээний тухай түүний хийсэн олон шинжилгээний анализ нь зүүн эмчилгээ сурталчилгаан дээрээ гардаг шиг өвчин намдаах чадвар нь сул гэж харуулжээ.

Зүүн эмчилгээ нь ихэнх тохиолдолд эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахгүй. Гэхдээ дэлхий дахины эмч нар зүүн эмчилгээ ямар ч аюулгүй гэдэг ойлголттой тэмцэж байна. Зүүн эмчилгээний дараа мэс заслын аргаар уушгины хэсгийг авахаас өөр аргагүй болсон тохиолдол ч бий аж.

Эрдэмтдийн үзэж байгаагаар зүүн эмчилгээний үр дүн нь зөвхөн санааных юм байна. Өвчтөнд зүү дутуу тавих эсвэл огт тавихгүй байх зэргээр туршилт явуулж үзжээ. Тийм нөхцөлд ч өвчтөнүүд, бүтэн эмчилгээ хийсэнтэй адил биеийн байдал нь сайжирч эхэлсэн тухай ярьж байсан байна.

 

Рефлекс судлал

Рефлекс судлал нь бас нэгэн эмчилгээний арга бөгөөд хөлийн уланд иллэг хийх болон даралт үзүүлэх замаар өвчнийг анагааж болно гэж үздэг.

Энэ бүхэн нь үнэн гэсэн баталгааг эрдэмтэд олж чадаагүй байна. Энэ арга өвчин эдгээхэд үр дүнгүй гэдгийг баталсан туршилт Австралид хийсэн байдаг.

Энэ арга нь ямар нэг аюулгүй зүйл юм. Гэхдээ зарим нэг хүн энэхүү эмнэлзүйн бас нэг аргыг онош тавихад хэрэглэхийг зөвшөөрдөг. Эрдэмтэд ингэхийг эсэргүүцэж байгаа бөгөөд буруу онош өвчнийг эмнэхэд туйлын осолтой билээ. Мөн хүнд өвчинд энэ арыг хэрэглэхгүй байх хэрэгтэй ба энэ нь амь насанд ч аюултай аж.

 

Гомепати буюу хэт бага хэмжээний эмээр эмчлэх

Энэ эмчилгээ нь эм бэлдмэлийг бага хэмжээгээр хэрэглэх зарчимтай, их дэлгэрч тархсан эмчилгээний нэг хэлбэр юм. Энэ эмчилгээний талынхны үр дүнтэй талаарх баталгааг эрдэмтэд нотлоогүй бөгөөд маш бага хэмжээтэй эм хэрэглэх нь сэтгэл санаагаар эрүүл болохтой адил үр дүнтэй гэж үзэж байна.

Гомепати нь аюулгүй мэт харагдавч байх ёстой хэмжээнээсээ хэт бага, сулласан эм хэрэглэх нь өвчтөний биеийн байдалд муугаар нөлөөлж, нас баралтад хүргэж болзошгүй юм.

Чухал зүйл: Зарим нэг эмчийн бичиж байгаа эм нь гомеопатийн эмчилгээний хэрэгсэл байж ч болох юм. Тиймээс эм худалдан авахдаа зааврыг нь сайн унших (ялангуяа жижиг үсгээр бичсэн зүйлийг) хэрэгтэй ба тэнд гомеопатийн эм, хэрэгсэл гэж бичсэн байж магадгүй юм.

 

Шээсээр эмчлэх

Та шээсээр эмчлэх тухай лавтай сонссон байж таараа. Энэ эмчилгээний арга нь элдэв өвчин эмчлэх болон урьдчилан сэргийлэхэд, заримдаа гоо сайхны эмчилгээнд шээс ашиглах явдал юм. Гадуур болон уух буюу дотуур хэрэглэнэ.

Эмчилгээний үр дүн нь батлагдаагүй боловч олон сая хүн өөрийн шээсний ид шидэд итгэсэн хэвээр. Гэвч эрдэмтэд: бие организм өөрөө шээс гадагшлуулж байгаа болохоор түүнд шээсний хэрэг байхгүй гэдгийг анхааруулж байна. Энэ нь биологийн илүүдэл бөгөөд ямар нэг сайн үр дүнд хүргэх нь юу л бол.

 

“Амьд” болон “үхсэн” ус

“Амьд” болон” үхсэн” усны тухай ойлголт их амархан бөгөөд өвчин анагаагч ус нь амьд, өвчин тусгагч ус нь үхсэн ус. Уулын горхины усыг гэрийн гоожуурын устай харьцуулсан туршилт байдаг ба уулын ус “гялалзаж” байхад гоожуурын ус тийм шинж чанар харуулаагүй учир гоожуурын ус нь биед хортой гэж дүгнэсэн юм ч бий.

Гэвч үнэндээ ус нь “амьд” болон ”үхсэн” гэж байхгүй бөгөөд ус гялалздаг нь хуурамч шинжлэх ухааны нэг илрэл юм. Энэхүү гялалзах процесс нь неон гэрэлтэй адилхан зарчмаар буюу шинжлэх ухааны аргаар биш харин “тоглоом” ашиглан бий болгосон гялбаа гэж шинжлэх ухааны мэргэжилтэн тайлбарлаж байна.

Зарим хүн ус дамжуулах хоолойн ус нь хүний биед хор болох хүнд элемент дейтерий агуулах учир зөвхөн мөс, цасны… ус ууж болно гэж үздэг. Гэвч үнэн хэрэгтээ дейтерий агуулсан усыг зөвхөн лабораторын нөхцөлд л хадгалж болно. Мэдээж ахуйн шүүлтүүр хэрэглэн усаа элдэв хольцоос салгаж цэвэрлэх нь илүү найдвартай байлгүй яахав.

 

Ховсдох эмчилгээ

Гипноз буюу ховсоор бүх л өвчнийг эмчилж болно гэж сурталчилж байгаа боловч бодит байдал дээрээ энэ нь тийм биш бөгөөд ховс нь эмчилгээ байж чадахгүй, хүний орчин тойрныг таних нэг өөр хэлбэр төдий зүйл юм.

Гипноз нь анхаарлаа дээд хэмжээнд төвлөрүүлсэн явдал бөгөөд үүнийг эмчилгээний практикт ашиглах тохиолдол бий. Ховсоор олон хүнд тус хүргэж болох ч энэ нь зөвхөн сэтгэлзүйн тусламж болохоос бие даасан эмчилгээ биш юм.

Ховсын үеэр хүнд зарим нэг санааг “суулгаж өгч” болох ч энэ нь биеийн өвчин эдгээхэд хамаагүй билээ. Бодит байдал дээрээ хүн ховсонд байх үедээ өөрийгөө хянасаар байх ба зөвхөн орчин таних өөрчлөгдсөн нөхцөл нь зарим эмчилгээг илүү үр дүнд хүрэхэд тус болдог. Ховсоор нойргүйдэхээс сэргийлэх, буруу зуршлаас салах, өвчтөн элдэв өнгөрсөн зүйлд шаналах зэрэгт хэрэглэнэ.

 

Дүгнэлт

Олон хүн эмийн санд зарж байгаа эмийг хор, харин өвс болон ардын эмнэлгийг зөв зам гэж үнэн голоосоо итгэдэг. Гэтэл орчин үеийн эм тарианы ихэнх нь чухамдаа тэрхүү өвсийг өндөр тунгаар синтез байдалд оруулсан хэлбэр юм.

Хэрвээ ямар нэг ардын эмчилгээ жинхэнээсээ үр дүнтэй байсан бол том корпорациуд түүнийг нь хэрэгжүүлэн, албан ёсны эмчилгээ болгох байсан гэдэгтэй та санал нийлэхээс өөр аргагүй. Гэвч ардын эмнэлэг нь үр дүн багатай, заримдаа бүр аюултай байдаг гэдгийг санаж байх хэрэгтэй.

Гэхдээ энэ нь ардын эмнэлгээс тэр чигээр нь татгалзах ёстой гэсэн үг биш юм. Хэрвээ  та сэргэг байхын тулд өвсний ханданд орж байхыг хүсвэл эмч тань татгалзахгүй болов уу. Гэхдээ биеэ сэргээх, өөрийгөө эмчлэх гэдэг маань хоёр өөр ойлголт юм шүү. Ямар нэг өвсний ханд таныг хэцүү өвчнөөс аварч чадахгүй гэдгийг ойлгохгүйгээс болж олон хүн амь насаа алдсаар байна.

Та ардын эмнэлгийн үр дүнд итгэдэг үү? Ардын эмнэлэг, орчин үеийн эмнэлэг хоёрын зөрчилдөөний тухай юу гэж бодож байна вэ?

7
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. lee

    2019/08/13 at 04:52

    This is such a great article. I love how creative you are. Your blog is awesome More power!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *