Тэтгэвэртээ гарахыг яаралгүй одоог хүртэл кинонд дүр бүтээсээр буй 15+ гайхалтай жүжигчид

0

Холливудад зөвхөн залуучууд л өндрөөр үнэлэгддэг гэсэн бодол олны дунд яваад байх шиг, тодорхой нас хүрээд жүжигчид кинонд тоглохоо больдог гэх. Ялангуяа энэ ойлголт эмэгтэй жүжигчдэд их хамааралтай. Авьяас чадвар наснаас шалтгаалдаггүй, үүнийг олон ч жүжигчид баталсан. Залуу үеэ өнгөрөөсөн ч гэлээ одоо ч үзэгч олны дунд авьяас чадлаараа гайхагдсаар байгаа жүжигчид цөөнгүй бий. Арай илүү оймс элээснээрээ ухаан сууж, амьдралын туршлага ч нэмэгдэнэ. Энэ бүгд хүнд дүр бүтээхэд тус нэмэр болох нь ойлгомжтой.

Эдгээр жүжигчдийг бишрэхгүй байхын аргагүй, нас гэдэг зүйл паспорт дээр бичигдсэн зүгээр л нэг тоо гэдгийг тэд баталж чаджээ. Тэд үзэгч биднийхээ нүд, сэтгэлийг баясгасаар л явна.

1. Энтони Хопкинс

© The Lion in Winter / Haworth Productions, © The Two Popes / Netflix

Энтони 1967 онд жүжигчний гараагаа эхлүүлж байжээ, тэр үед залуу 30 настай байсан юм. Жүжигчний алдар нэр хүнд “The Silence of the Lambs” киноны дүрээр ирсэн гэдэг. Энтони Хопкинс өдгөө 82 настай, саяхан “The Two Popes” киноны гол дүрд тоглосон. Харин 2020 онд “The Father” кино нь дэлгэцнээ гарахаар хүлээгдэж байна.

 

2. Мэрил Стрип

© Holocaust / NBC, © CAP/RFS / Capital Pictures / East News

Мэрил Стрип орчин цагийн аугаа жүжигчдийн нэг хэмээгддэг. Тэрээр 20 орчим насандаа театрын жүжигчнээр ажлын гараагаа эхлүүлж байсан түүхтэй, төд удалгүй кино жүжигчнээр явсан бөгөөд тэр цагаас хойш маш олон дүр бүтээсэн юм. Мэрил Стрип энэ хугацаанд гурван ч удаа «Оскар»-ын шагнал хүртсэн. 71 насыг зооглосон Мэрил Стрип одоо ч кинонд идэвхтэй тоглож байна. Өнгөрсөн жил гэхэд л түүний оролцоотой 3 том төсөл хэрэгжсэнээс дурдвал “Big Little Lies” олон ангит кино, “Little Women” уран сайхны кино болно.

 

3. Майкл Дуглас

© Coma / Metro-Goldwyn-Mayer, © The Kominsky Method / Netflix

Домогт жүжигчин Кирк Дугласын хүү дэлгэцнээ анх удаа 25 насандаа гарч ирж байжээ. Гэхдээ тэрээр “The Streets of San Francisco” олон ангит кинонд тоглосны дараа алдаршсан. Дараа нь “Coma” триллер киногоор өөрийгөө бас дахин таниулсан юм. Өнөөдөр Дугласын бүтээсэн дүр 60 гаруй киногоор дурдагдана, одоо ч кинонд тоглосоор л явна. “The Kominsky Method” олон ангит киноны гол дүрийг бүтээж байгааг хэлэх хэрэгтэй биз ээ.

 

4. Хелен Миррен

© Age of Consent / Nautilus Productions, © The Good Liar / New Line Cinema

24 наснаасаа од болох замыг сонгосон тэрээр ямар ч дүрд чадварлаг хувирч чадахаа нэгэнт баталжээ. Хелен нас ахих тусам хүнд хэцүү дүрүүдийг бүтээх болсон юм. Өнгөрсөн жил 73 настай жүжигчин эмэгтэй гурван ч том төсөлд оролцсоны нэг нь Их Хатан Екатеринагийн дүрийг бүтээсэн ажээ.

 

5. Жонатан Прайс

© Something Wicked This Way Comes / Walt Disney Productions, © The Two Popes / Netflix

Британийн жүжигчин Жонатан Прайс 29 наснаасаа эхэлж жүжигчийн мэргэжлээр ажиллах болсон, тэр цагаас хойш 70 гаруй кинонд дүр бүтээжээ. Гэхдээ нас ахисныхаа дараа олны дунд алдаршсан юм: “Game of Thrones” киноны Их Богширгын дүрийг бүтээсэн. Дараа нь “The Wife”, “The Man Who Killed Don Quixote” болон “The Two Popes” киноны дүрүүдэд амжилттай тоглосон юм.

 

6. Жейн Фонда

© Walk on the Wild Side / Columbia Pictures Corporation, © Grace and Frankie / Skydance Productions

Амьдралын эрүүл хэв маягийг үнэнчээр дагагч Жейн Фонда 80 насандаа ч оворгүй харагдаж байна. Аэробик болон фитнес түүний бие бялдраа эрүүл саруул байлгахад нөлөөлдөг биз ээ, тиймдээ ч өнөөг хүртэл киноны гол дүр бүтээж яваа. Фонда “Grace and Frankie” олон ангит киноны нэгэн гол дүрийг бүтээж байна. Уг бүтээл 2019 онд 7 дугаар бүлэг нь хийгдэхээр сунгагдсан юм.

 

7. Роберт Де Ниро

© The Godfather: Part II / Paramount Pictures, © The Irishman / Fábrica de Cine

“Оскар”–ын хоёр удаагийн шагналт Роберт Де Ниро “The Godfather Part II” кино дэлгэцнээ гарсны дараа алдаршсан бөгөөд тэр цагаас хойш төлөвлөгөөгөө огт бууруулаагүй. Домогт жүжигчин өдгөө 76 насыг зооглож байна, цаашид ч байр сууриа тавьж өгөх бодолгүй яваа. Мартин Скорсезегийн найруулсан “The Irishman” кино үүнийг батлах биз ээ.

 

8. Мэгги Смит

© The Prime of Miss Jean Brodie / Twentieth Century-Fox Productions Ltd., © CAP/RFS / Capital Pictures / East News

Мэгги Смит 21 насандаа дэлгэцнээ гарч эхэлсэн ч гэлээ жинхэнэ алдар хүнд нь хожуу ирсэн юм. Тэрээр “The Prime of Miss Jean Brodie” киноны дүрээр алдаршжээ. Жүжигчин өнөөг хүртэл 6 удаа Оскарт нэр дэвшиж байсан бөгөөд 2 удаа Оскарын шагналтан болж байлаа. Мэгги Смит өдгөө 85 настай, саяхан “Downton Abbey” киноны дүрээр шүтэн бишрэгчдээ баярлуулжээ.

 

9. Дональд Сазерленд

© Dr. Terror`s House of Horrors / Amicus Productions, © CAP/RFS / Capital Pictures / East News

Итгэхэд бэрх байх, гэхдээ Дональд уран бүтээлийн гараагаа аймшгийн киногоор эхлүүлж байжээ – “Castle of the Living Dead” кино. Аз болж найруулагчид түүний авьяасыг анзаарсан юм, ингээд төрөл бүрийн дүрүүд бүтээх болсон гэдэг. “The Hunger Games” киноны Сноу Ерөнхийлөгчийн дүр түүнийг улам алдаршуулсан. 84 насыг зооглоод байгаа Сазерленд эрч хүчээр дүүрэн байна. Өнгөрсөн жил хэд хэдэн кинонд тоглочихсон, тун удахгүй түүний оролцоотой “The Burnt Orange Heresy” киног үзэгч олон үзэх биз ээ.

 

10. Дайан Китон

© The Godfather / Paramount Pictures, © CAP/RFS / Capital Pictures / East News

“Оскар”-ын шагналт Дайан Китон 26 насандаа “The Godfather” кинонд тоглож байсан түүхтэй. Тэр цагаас хойш түүнийг уран бүтээлийн  их зам хүлээж байжээ. Саяхан “Poms” инээдмийн киногоороо үзэгч түмнийг баясгасан юм.

 

11. Майкл Кейн

© Zulu / Paramount Pictures, © Jack English / Capital Pictures / East News

Алдартай жүжигчин Солонгосын дайнд оролцож азаар амьд гарч чадсан гэдгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй байх. Дайнаас эргэж ирээд амьдралаа кинотой холбохоор шийдэж, даанч анхны оролдлого нь тийм ч амжилттай болсонгүй: “Carve Her Name with Pride” кинонд дүр бүтээсэн ч түүний нэр кино бүтээгчдийн жагсаалтад оролгүй хоцорч байв. “Zulu” кино түүнд алдар нэрийг авчирсан юм. Тэр цагаас хойш жүжигчин өнөөг хүртэл нийт 130 гаруй дүрийг бүтээгээд байна.

 

12. Морган Фримен

© Brubaker / Twentieth Century Fox Film Corporation, © Album Online / East News

Морган Фримен жүжигчний хувьд тийм ч хурдан дээшлээгүй. Тоглож байсан дүрүүд нь ихэвчлэн туслах дүр, ингээд тэрээр 9 жил завсарлага авсан байдаг. “Street Smart” кино түүнийг алдарт хүргэсэн, энэ дүрээрээ ч Оскарт нэр дэвшсэн. 83 настай жүжигчин 100 гаруй кинонд дүр бүтээсэн байна,  саяхан “Angel Has Fallen” киноны дүрээр үзэгч олноо баясгасан удаатай.

 

13. Катрин Денев

© Les parapluies de Cherbourg / Beta Film, © La verite / Canal+

Франц киноны од “Les Parapluies de Cherbourg” киноны дүрээр алдаршсан, тэр цагаас хойш тухайн үеийн хамгийн үзэсгэлэнтэй жүжигчин хэмээгдэж байв. Саяхан “La vérité” кинонд гол дүр бүтээсэн, энэ киноны дүрээр түүнийг харахад 75 нас хүрсэн гэж хэлэхээргүй.

 

14. Иэн Маккеллен

© Richard III / British Screen Productions, © The Good Liar / New Line Cinema

Иэн-ийг бид Гандальф гэх шидтэн өвгөнөөр илүү таних болсон, бас “X-Men” киноны Магнетогоор мэдэх болжээ. Тэрээр жүжигчний гараагаа театрын тайзнаас эхэлж байсан түүхтэй, харин дэлхий дахинаа “Richard III” киногоор танигджээ. Өнөөдөр Иэний уран бүтээл 90 гаруй киноны дүрээр тоологдоно, хамгийн сүүлд “Cats” болон “The Good Liar” кинонд тоглосон байна.

 

15. Аль Пачино

© The Godfather: Part II / Paramount Pictures, © Album Online / East News

Аль Пачино алдартай жүжигчин болохоосоо өмнө шуудан зөөгч, цэвэрлэгч зэрэг хар бор ажил хийдэг байсан гэдэг, ажлынхаа хажуугаар жүжигний мэргэжилд суралцана. “The Panic in Needle Park” киноны нэгэн жижиг дүрийг бүтээж байхад нь Пачиног найруулагч Фрэнсис Коппола анзаарсан гэдэг. Тэгээд Майкл Корлеонегийн дүрийг бүтээхээр урьжээ. Ингээд л тэр цаг цагаас хойш Аль Пачино алдаршсан юм, 80 нас хүрсэн ч уран бүтээлээрээ үзэгч олноо баярлуулсаар л явна. Өнгөрсөн жил хоёр том төсөлд оролцсон – Мартик Скорсезегийн “The Irishman” болон Квентин Тарантиногийн “Once Upon a Time in Hollywood” уран сайхны кино.

 

16. Кристофер Уокен

© The Anderson Tapes / Columbia Pictures Corporation, © Everett Collection / East News

Кристоферийг Холливудын хамгийн идэвхтэй жүжигчин гэхэд буруудахгүй, яагаад гэвэл тэрээр өөрт нь санал болгосон аливаа дүрээс хэзээ ч татгалзаж байсангүй. Дүр болгоныг жүжигчний хувьд шинэ сорилт болно хэмээн хүлээн авдаг хүн. Уокений уран бүтээлд 100 гаруй тэс өөр төрлийн төсөл багтаж байгаад гайхаад байх зүйл үнэндээ алга. Кристофер Уокен өдгөө 77 насыг зооглож байна, гэхдээ л насны амралтандаа гарах бодолгүй байгаа бололтой. 2020 онд “The War with Grandpa” инээдмийн кино гаргахаар ажиллаж байна: энэ удаад тэр гол дүр бүтээх ажээ.

 

17. Жессика Лэнг

© King Kong / Dino De Laurentiis Company, © The Politician / Netflix

80-аад онд Жессика Лэнг гоо бүсгүйчүүдийн төлөөлөл байлаа. “King Kong” кинонд дүр бүтээсэн нь түүнийг олны танил болгосон юм. Гэхдээ жинхэнэ алдар хүнд 6 жилийн дараа түүнд “Tootsie” инээдмийн киноны туслах дүрээр иржээ. Жессика энэ дүрээрээ Оскар хүртэж байсан түүхтэй. Орчин үеийн төлөөлөл Жессикаг олон ангит кинонуудын дүрээр танил болсон байх гэж найдаж байна: “American Horror Story”, “Feud” болон “The Politician”.

Бидний цуглуулгаас та хэнийг илүү онцолмоор байна вэ? Магадгүй бид хэн нэгэн алдартныг дурдахаа мартсан байж болно. Өөрийн уран бүтээлээрээ үе үеийн төлөөллийн шүтээн болсон жүжигчнийг та мэдэх үү?

15
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Batbaatar Tserendolgor

    Batbaatar Tserendolgor

    2020/07/20 at 09:34

    oh toglolgui yhwde

  2. Bolortuya Lhagva

    Bolortuya Lhagva

    2020/07/20 at 13:16

    Woow Gaihaltai…

  3. Бат Төр

    Бат Төр

    2020/07/20 at 23:33

    Jessica Lange iig l haij bailaa ❤️

  4. Bagatumur Lkhagvasuren

    Bagatumur Lkhagvasuren

    2020/07/21 at 08:58

    Eastwood haana bnaaa 90 nastai shuudee odoo

  5. 서어군

    서어군

    2020/07/21 at 19:20

    +Jackie Chan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *