
Сан-Паулу (Бразил)-д амьдардаг 29 настай загвар өмсөгч Ванесса өөрийнхөө хөлстэй үнэртэн гаргах болжээ. “Эрчүүдэд миний биеийн үнэр их таалагддаг. Эдгээр үнэртэн нь дур xөдөлгөмөөр үнэртэнэ, эрчүүдийг татна” гэж өөрийнхөө үнэртний тухай бүсгүй хэлсэн байна.
Ванесса этгээд хачин үнэртнээ интернэтээр худалдаалдаг. Тэрээр сошиал сүлжээндээ сая гаруй дагагчтай. Өөрийн гаргаж буй бүтээгдэхүүн нь эмэгтэйчүүдийг илүү дур хөдөлгөм, эсрэг хүйстнийхээ анхаарлыг татаж амьдралаа өөр өнгө аясаар чимэхэд тусална гэж үздэг.
“Би өөрийн байгалийн үнэрийг оруулсан үнэртэн үйлдвэрлэхийг хүсдэг байлаа. Үерхэж байсан болон одоо үерхэж байгаа найз залуугийн хэлдгээр миний үнэр дур хөдөлгөм, сэpэл хөдөлгөдөг” гэжээ.

Эрчүүдийн анхааралд өртөхийг хүсэж байгаа бүсгүйчүүдэд үнэхээр хэрэгтэй зүйл гэдэгт Ванесса итгэж байна: “болзооны үед хамгийн хэрэг болох үнэртэн”. Сав болгонд өөртөө итгэлтэй, үзэсгэлэнтэй бүсгүйн 8 мл хөлс бий. Уг үнэртэн эрчүүдийг мaнсууруулна гэхэд хилсдэхгүй гэжээ.
“Үндсэн үнэр – мандарин жимс, бергамот болон сарнайн перцийн анхилуун үнэр мэдрэгдэнэ. Гэхдээ минийх бусдаас онцгой, илүү нууцлаг дур xүслийг төрүүлнэ. Миний хөлс тэр нууц мэдрэмжийг төрүүлж байгаа юм”

Ванесса үнэртнээ “Fresh Goddess” гэж нэрлэсэн бөгөөд дагагчдаасаа сэтгэл хангалуун сэтгэгдэл хүлээн авч эхэлжээ. Үнэртэн нь бодит үр дүнгээ гаргаж байгааг ч бүсгүйчүүд хуваалцсан байна:
“Би хүзүүндээ хэдхэн дусал түрхсэн. Цуг ажилладаг залуу надад таалагддаг юм. Түүнийг надад ойртоод үнэрийг нь бага ч болов аваасай л гэж хүсэж байлаа. Амжилттай шүү. Тэр хоёр хоногийн дараа намайг болзоонд урьсан”.









Orzel Aquila
2023/04/21 at 21:22
Хулмасанд дуртайгаараа Оросууд л их авах байх даа кккккккк
Erika Erky
2023/04/21 at 21:31
erchud.g oorto tataj yahnaw…
Лхагвасүрэн Лигдэн
2023/04/21 at 23:14
Солиорцын.
Khurlee Gerelmaa
2023/04/21 at 23:15
Balai yumuu
Sondor Bayaraa
2023/04/21 at 23:26
hutsna biz
Хугархай Сэрээ
2023/04/21 at 23:36
hols ni surchig tsashaa gy unrtee bol yahuu ene mash sonirholtoii
Ochírbat Erdene Bayre
2023/04/21 at 23:52
to stupid people brazil all
mash muuhai sexy dontoi er emgvi zalhuu hudlaa yrisan tiim l hvmvvs bdgiim daaa 😁
Batchimeg Luvsansharav
2023/04/22 at 01:16
Заваарсан шулам бэ