Хурууныхаа үзүүрээр л хүнсний бүтээгдэхүүний чанарыг тодорхойлж сурахад туслах 9 бяцхан арга

4

Чанаргүй хоол хүнс нь зөвхөн мөнгөний зарлага болоод зогсохгүй мөн эрүүл мэндийн асуудал үүсгэх эх сурвалж ч болж мэднэ. Аливаа нэг хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авах хэрэг байгаа эсэх эсвэл хөргөгчнөөс гаргаж хаях цаг нь болсон эсэхийг тодорхойлох элдэв арга байдаг нь ашгүй дээ.

Өндөг шинэ, хуучин байгааг шар, цагаан байдал нь тодорхойлно

Өндгийг шинэ эсэхийг мэдэхийн тулд шар, цагааныг нь анхааралтай ажиглаарай. Өндгийг хагалсны дараа шар нь яг голдоо, үүний эргэн тойронд өөгүй цагаан тунаж үлдвэл өндөг шинэ гэсэн үг юм. Цагаан нь нарийн зааггүй, шар нь аль нэг тал руугаа уусаад байвал муудсан өндөг гэж ойлгоорой.

Түүхий өндгийн чанарыг шалгах бас нэг арга бий. Устай саванд өндгийг хийнэ. Хэрвээ өндөг савны ёроолд үлдвэл – сайны дохио, шинэ өндөг байх нь. Хэрвээ өндөг усны голд байвал яавч шинэ өндөг байж чадахгүй. Уснаасаа хөвөөд гараад ирсэн өндгийг эргэлзэх зүйлгүй шууд хогийн саванд хая.

 

Авокадогийн болцыг сүүлээр нь тодорхойлно

Авокадо хэр болцтой байгааг шалгах нэг амархан арга бий. Сүүлийг нь хар. Сугалах гэж үзээрэй: амархан сугарч байвал таны гарт бүрэн болцтой авокада байна гэсэн үг. Сугалж чадахгүй байвал арай болоогүй байна гэж ойлгоно.

 

Сайн хулуу хангинаж буй мэт дуугарна

Уг ногоог шалгах маш энгийн аргуудын нэг бол – тогшоод ямар чимээ гарахыг нь сонсох. Хэрвээ сайхан хулуу бол дотроо хөндий юм шиг хангинаж дуугарна. Мөн хулууны гадаад үзэмжийг сайтар ажиглаарай. Гаднаасаа хатуу, ямар нэгэн гэмтэлгүй, зөөлрөөгүй байх ёстой.

 

Жижигхэн гүзээлзгэнэ нь илүү амттай

Жимсгэнийг бутнаас зулгааж авахад л болцын үйл явц шууд зогсдог. Тийм учраас гүзээлзгэнийн гадна талд цайвар толбо, шаравтар эсвэл ногоовтор туяа байвал шүүс, амт багатай жимс гэж ойлгоорой. Жижигхэн жимсгэнэ нь илүү чанга амттай байдаг. Илүү бараан өнгө жимсгэнийн бүрэн болцыг илэрхийлнэ.

Гүзээлзгэнийг урт хугацаагаар хадгалахад бага зэрэг харлаж болно, гэхдээ илүү амттай болохгүй. Тиймээс жимсгэнийг үнэртэж үзээрэй. Хэрвээ хурц үнэртэй байвал амт нь ч гэсэн чанга байна гэсэн үг юм.

 

Тахиа байгаа хэсэгт ус байх ёсгүй

Тахианы махыг хажууд нь их хэмжээний шингэн байхгүй газраас худалдаж авахыг аль болох хичээгээрэй. Хөлдүү тахиа худалдаж авч байгаа бол мөсгүйг сонго. Мөстэй тахиа аюултай байж болзошгүй. Шувууны арьс хэтэрхий улаан өнгөтэй байвал шууд татгалз.

 

Кокосын тосны чанарыг тодорхойлохын тулд хөргөгчинд хийгээд үзээрэй

Кокосын тосонд өөр бусад төрлийн орц байгаа эсэхийг маш амархан илрүүлж болно. Үүний тулд тухайн хүнсийг хөргөгчинд хагас цаг тавихад л хангалттай. Кокосын тос хөлдөж хатуурна, харин бусад тос тусдаа давхарга үүсгэж ялгарна.

 

Сонгины дээд хэсгийн хальсыг анхааралтай хар

Сонгино аваад дээд хальсыг нь болгоомжтой хөндийрүүл. Мэдэгдэхүйц  толбо харагдах эсвэл өнгөө алдсан мэт санагдвал хөгцөрсөн сонгино байж болох талтай. Энэ тохиолдолд муудсан ногоо авахыг хэн ч хүсэхгүй.

 

Шүүслэг нимбэгийг хуруугаараа шахаад л мэдэж болно

Нимбэгийн хэмжээ шүүслэг эсэхэд огт нөлөөлөхгүй, жижигхэн жимсэнд ч гэсэн их шүүс агуулагдаж байж болно. Хэдий хэр шүүслэг, хэр болцтой байгааг мэдэхийн тулд нимбэг дээр долоовор хуруугаараа дараарай. Шүүслэг жимс бага зэрэг хонхойгоод эргэж хэвэндээ орно. Нимбэг хэтэрхий хатуу байвал их зузаан хальстай бас шүүс багатай байна гэсэн үг. Хэтэрхий зөөлөн байвал хэтэрхий болжээ.

 

Кофег үрээр нь худалдаж авсан нь дээр

Кофенд дурлагчдад аль болох нунтаг кофе авахгүй байхыг зөвлөж байна. Учир нь элдэв нэмэлт орц нэмсэн байдаг ажээ. Үрийг нунтаг хэлбэрт оруулах чухам яг орцтой байгааг тодорхойлоход хэцүү. Нунтаг кофенд самрын хальс, шарсан эрдэнэ шиш, тэр ч бүү хэл үртэс хүртэл хийсэн байдаг ажээ. Энэ мэт асуудлаас зайлсхийхийн тулд кофег үр хэлбэрээр нь худалдаж авсан нь хамаагүй найдвартай. Үрийг өөрөө буталж эсвэл өөр бусад үйлчилгээний газруудаар ч бутлуулж болно.

140
ГоёГоё
40
ГайхмаарГайхмаар
21
ТэнэглэлТэнэглэл
21
БахархмаарБахархмаар
19
ХарамсалтайХарамсалтай
13
ХөөрхөнХөөрхөн
13
БурууБуруу
12
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tsegmid Gankhuyag

    Tsegmid Gankhuyag

    2023/04/21 at 20:52

    Яг амтгүй!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *