Хуанлу – эмэгтэйчүүд нь амьдралдаа ганц л удаа үсээ тайруулдаг Хятадын нэгэн тосгон

0

Манай дэлхий дээр маш олон тооны сонирхолтой үйл явдал тасралтгүй болохын зэрэгцээ олон зүйл байдаг. Үүний нэг нь өндөр ууланд орших Хуанлу тосгон. Энэ тосгоны эмэгтэйчүүд амьдралдаа ганцхан удаа л үсээ тайруулдаг ажээ. Энэ л баримт уг суурин газрын оршин суугчдыг давтагдашгүй болгож Азийн “Рапунзел”-ийг үзэхээр хэдэн сая жуулчдыг дэлхийн өнцөг булан бүрээс татах болсон гэдэг.

kulturologia.ru

Үс гэзэг нь нутгийн эмэгтэйчүүдэд хамгийн үнэ цэнэтэй зүйл нь. Гэзэг – тэдний хувьд гоо үзэсгэлэн, урт удаан нас, эрч хүчийг билэгдэнэ. Ингээд л тайрахаас татгалздаг. 1980-аад оны үед бол бүр эмэгтэй хүний үсэнд хүрэх хориотой байлаа: хориг зөрчигчийг боoл болгон авдаг журамтай байжээ.

dzeninfra.ru

Эмэгтэйчүүд өөрийн эд баялгаа тайруулахыг хүсэхгүй нь мэдээж, тийм учраас амьдралдаа ганц л удаа үсээ тайрна – 18 насандаа ганц удаа л хайч хүргэдэг байна. Энэ үсээ ч хаяхгүй. Тэр үсээ ашиглан өөрийн үсийг улам хөвсгөр харагдуулах нэмэлт болгон нас эцэслэтэл ашиглана. Энд ер нь үс гэзэг хаях ёс жаяг байхгүй: эмэгтэйчүүд унасан үсийг ч цуглуулж бөөгнүүлээд үсэндээ нэмдэг. Ингэж явсаар эмэгтэй хүний гэзэг нь овоолсон бухал шиг л болно.

Нутгийн бүсгүйчүүдийн гэзэг ямар байдалтай байдгийг төсөөлөөд үзэхээр … гэхдээ тэд үнэхээр үзэсгэлэнтэй. Тэдний үс өндөр настай болтлоо зөөлөн, гялалзсан бас намирсан шинжтэй байдаг. Яагаад тэр вэ?

dzeninfra.ru

Нэгдүгээрт, азиудын үс ер нь бүдүүн бас ширүүн байдаг тул самнахад их төвөгтэй. Хоёрдугаарт, Хуанлу тосгоны эмэгтэйчүүд шампунь хэрэглэдэггүй. Тэд үсээ будаа дэвтээсэн усаар зөөлөн зайлдаг. Ингээд л үс нь ид шидийн юм шиг гялалзах ажээ.

dzeninfra.ru

Яах гэж энэ бүгдийг яриад байгаа юм бэ? Бид бүгдэд гоо сайхны өөрийн гэсэн төсөөлөл байдаг. Өөрийн гэсэн үнэ цэнтэй, өөрийн гэсэн бодолтой. Энэ бүгдийг бид хүндэтгэж явах нь зөв.

dzeninfra.ru
56
ГоёГоё
22
ГайхмаарГайхмаар
17
Ха ХаХа Ха
16
БурууБуруу
14
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *