Үлгэрийн мэт ид шидийн хүчийг өөртөө агуулсан бодит хүмүүс

1

Ер бусын чадвар, ид шидийн хүчтэй хүмүүс зөвхөн кино, зохиол, уран сайхны бүтээлд гардаггүй аж. Бодит амьдрал дээр, эгэл жирийн хүн ардын дунд ч гайхмаар чадамжтай хүмүүс байдаг юм байна. Мэдээж хэрэг тэд шувуу шиг нисэхгүй эсвэл гэрлийн хурдаар хөдлөхгүй ч одоогоор шинжлэх ухаан ч хараахан нууцыг нь тайлаагүй байгаа ер бусын хүч чадал, авьяасыг эзэмшин төрсөн байдаг ажээ.

1. Хүн дөш Gino Martino
Үлгэрийн мэт ид шидийн хүчийг өөртөө агуулсан бодит хүмүүс 2
Америкийн мэргэжлийн бөх, жүжигчин Gino Martino төмөр тор, бейсболын цохиур, бетон блок зэрэг хатуу зүйлсийг толгойгоороо хага цохиж үзэгчдийг алмайруулдаг. 5 метрийн өндрөөс унасан боулингийн бөмбөгийг ч тэсвэрлэж чадах гайхалтай хатуу гавлын ястай энэ эрхмийн гавлын ясыг эрдэмтэн судлаачид төрөлхийн үлэмж нягт ястай хэмээн тайлбарладаг байна.

2. Тамлалын хаан Tim Cridland
Үлгэрийн мэт ид шидийн хүчийг өөртөө агуулсан бодит хүмүүс 3
Zamora the Тorture King нэрээр үзүүлбэр үзүүлдэг Tim Cridland-ын аймшигтай үзүүлбэрүүдийн хамгийн наад захын жишээ гэхэд илдээр өөрийгөө сүлбэх, гал болон илд залгих, хадаасан дээр хэвтэх зэрэг юм. Гиннесийн дэлхийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн энэ хүн өвчин тамлалыг тэсвэрлэх гайхалтай чадвартай хүн билээ.

3. Мөсөн хүн Wim Hof
Үлгэрийн мэт ид шидийн хүчийг өөртөө агуулсан бодит хүмүүс 4
Ер бусын хүйтнийг тэсвэрлэн даах хосгүй чадвартай энэ хүн цасан дээгүүр хөл нүцгэн гүйж, мөс шиг хүйтэн усанд шумбаж, мөсөөр дүүргэсэн ваннд 2 цаг шахмын хугацаанд сууж дэлхийн дээд амжилтыг тогтоосон юм. Килиманжаро ууланд дан богино өмдтэйгээ авирч, Мөсөн хүн нэрийг зүүсэн энэ эрхэм өөрийгөө бясалгалаар дамжуулан хүйтнийг мэдрэхгүй байж чаддаг гэж хэлдэг. Эрдэмтэд түүнийг төв мэдрэлийн систем болон дархлалын системээ хянах чадвар эзэмшсэн гэдгийг баталдаг.

4. Хүч чадлын ундарга Mas Oyama
Үлгэрийн мэт ид шидийн хүчийг өөртөө агуулсан бодит хүмүүс 5
1923-1994 онуудад амьдарч байсан энэ хүн хэнд ч дийлдэшгүй хүчтэн байсан юм. Гурван өдөр дараалан өөр өөр өрсөлдөгчидтэй тулалдахдаа тус бүрийг нь 2 минут гаруйхан хугацааны дотор ялдаг байсан энэ хүн нэг төрлийн каратегийн хамгийн анхны бөгөөд хамгийн нөлөө бүхий төрөл гэгддэг Кёкушин каратег бий болгосон тулааны урлагийн мастер хүн аж. Mas Oyama нь улангассан бухнуудтай нүцгэн нударгаар тулалдаж, цохин унагадаг байснаараа алдартай.

5. Туммо /Tummo/ хийж байгаа түвд лам нар
Үлгэрийн мэт ид шидийн хүчийг өөртөө агуулсан бодит хүмүүс 6
Туммо гэдэг нь бясалгалын нэгэн хэлбэрийн амьсгалах үйл явц бөгөөд зорилго нь биед явагдаж байгаа процессуудыг хянах чадварыг өсгөх юм. Биеийнхээ ганц ч ширхэг булчинг хөдөлгөлгүйгээр биеийнхээ температурыг гайхмаар өндөр хэмд хүртэл өсгөж чаддагаараа буддын лам нар алдартай. Өөрсдийн бясалгалын ер бусын чадварыг үзүүлэхийн тулд тэд мөрөн дээрээ цэв хүйтэн ус шингээсэн том алчуур тавиад бясалгадаг бөгөөд гүн бясалгалын 1 цагийн дараа гэхэд алчуур бүрэн хатдаг байна. Биеийнхээ температурыг өсгөх энэ үйл явцын нууцыг шинжлэх ухаан хараахан тайлаагүй байгаа юм.

6. Хятадын сувд Master Zhou
Үлгэрийн мэт ид шидийн хүчийг өөртөө агуулсан бодит хүмүүс 7
Master Zhou Ting-Jue бол Qi Gong, Tai Chi, Kung Fu-гийн их мастер, Qi Gong-ын эмчилгээний мастер хүн. Тэрээр олон арван телевизийн шоунуудад оролцож байсан бөгөөд түүний гайхалтай чадвар шинжлэх ухаан, оношилгоо, анагаах ухааны судалгаа шинжилгээгээр батлагдсан юм. Далай лам, LA-гийн тоглогчид, Олимпийн тамирчдаас эхлээд оюун санааны мастерууд, уран бүтээлчид, алдартнууд, эрх мэдэлтнүүд гээд дэлхийн олон улс орны хүмүүст анагаах эмчилгээгээ зааж, хийж өгдөг энэ хүнийг ер бусын амьд эрдэнэ гэдэг бөгөөд ихэвчлэн эмчийн эмч гэж нэрлэдэг байна. Тэрээр өөрийнхөө тухай, гарт нь байдаг анагаах их хүч чадлын тухай тогтмол бясалгалын үр дүн хэмээдэг аж.

7. Бүхнийг идэгч эрхэм Michel Lotito
Үлгэрийн мэт ид шидийн хүчийг өөртөө агуулсан бодит хүмүүс 8
Хүний ходоод гэдэс боловсруулах боломжгүй зүйлсийг иддэг энэ хүн металл, шил, резин болон бусад материалуудыг амтат хоол идэж байгаа юм шиг л идэж орхидог. Түүгээр ч үл барам унадаг дугуй, дэлгүүрийн карт, зурагт зэргийг хээвнэг хүртчихдэг Michel 1978-1980 онд 2 хүний суудалтай, 3 дугуйтай Cessna 150 нисэх онгоцыг идчихсэн юм байна. 1959-1997 оны хооронд нийтдээ 9 тн металл залгисан энэ хүн 2007 онд 57 насандаа байгалийн жам ёсоор нас эцэслэжээ. Идэх обьектоо жижиглэж хуваагаад эхлээд тосоор дараа нь усаар даруулан хүртдэг байсан түүний энэ ер бусын чадварыг анагаахын шинжлэх ухаанд пикацизм буюу идэж боломгүй зүйлсийг идэх эмгэг хэмээн нэрлэдэг аж.

8. Супер самурай Isao Machii
Үлгэрийн мэт ид шидийн хүчийг өөртөө агуулсан бодит хүмүүс 9
320 гаруй км/цагийн хурдтай яваа хуванцар сумыг илдээр онож хуваана гэдэг санаанд багтамгүй хэрэг боловч Японы Iaido-гийн мастер Isao Machii үүнийг хийж чаддаг байна. 708 км/цагийн хурдтай яваа теннисний бөмбөгийг ч илдээр цавчин хуваадаг энэ хүн гайхалтай хурдан шаламгай хөдөлгөөн, хурц хараатай аж.

9. Дуу чимээгээр “хардаг” Ben Underwood
Үлгэрийн мэт ид шидийн хүчийг өөртөө агуулсан бодит хүмүүс 10
1992 онд төрсөн Ben 3 настайдаа нүдний торлог бүрхэвчний хавдрын улмаас хагалгаа хийлгэж, 2 нүдээ авахуулсан. Гэхдээ Ben бусад хараагаа алдсан хүмүүсээс огт өөр нэгэн юм. Түүнд ямар таяг, нохой хэрэггүй, тэрээр дуу чимээгээр орчноо маш сайн мэдэрч чаддаг. Хүрээлэн буй орчны эд юмсаас ирэх аудио сигналыг гайхалтай мэдрэхэд суралцаж чадсан нь түүнийг хараатай хүүхдүүдийн адил гулгадаг хавтангаар гулгаж, хөл бөмбөг тоглож, өөрийг нь шоологчдоос өөрийгөө хамгаалах чадвартай болгожээ. Гэвч газар авсан хавдар түүнийг 16 настайд нь авч одсон юм.

10. Рентген хараат Наташа Демкина
Үлгэрийн мэт ид шидийн хүчийг өөртөө агуулсан бодит хүмүүс 11
Онцгой хараатай гэгддэг энэ эмэгтэй хүний биеийн дотор эрхтэн, эд эсийг нэвт харж, эмнэлзүйн онош тавьж чаддаг гэнэ. 10 настайгаасаа эхлэн Орос даяар оношилгоо хийж эхэлсэн Наташа 2006 оноос эхлэн өөрийн гэсэн тусгай оношлогооны төвийг ажиллуулж эхэлсэн байна. Наташагийн чадварыг шалгахаар хагалгаа хийлгэж байсан мөн бие махбодийн согогтой 6 сайн дурын хүнийг оруулахад Наташа 4-г нь зөв оношилж чаджээ.

3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. moon

    2014/04/29 at 21:57

    sonin sonin humuus bna shuu, uneheer metal tumur ideed ter n yag ter chigeeree bienees n gadagshildag bsan bh da? metal yaj l hunii bied shingehev dee.

    harin ter haraagui huu ih uruvdultei yum. estoi l ontsgoi bjee.

  2. Зочин

    2014/04/30 at 00:29

    Гиннесийн амжилтуудаас, сонин содон мэдээллүүд оруулаач?

  3. eeeee

    2014/04/30 at 18:28

    hachin gehed denduu hachin ym

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *