Миртл Корбин – дөрвөн хөлт мангас-эмэгтэйн түүх. Тэрээр эрэмдгүүдийн циркэд ажиллаж алдартай нэгэн болж байжээ

0

Өнөө цагт биеийн хөгжлийн ямар нэгэн согoгтой хүний эрхийг ямар нэгэн хэмжээнд хамгаалахыг хичээдэг болсон. Харин 19 дүгээр зуунд дүр зураг тэс өөр байжээ. Биеийн хөгжлийн аливаа нэг сoгог нь нийгмээс тусгаарлагдах хана болж байлаа, тэдэнд эрэмдгүүдийн циркэд л ажиллаж хөдөлмөрлөх боломж байв. Миртл Корбиныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “хоёрдмол мангас” гэдэг байсан бөгөөд тэрээр тухайн үеийн нийгмийн гадуурхлын тод жишээ болсон юм.

refresher.sk

Миртл Корбин 1868 онд Теннессид төрсөн бөгөөд 13 настай байхдаа эрэмдгүүдийн циркэд тоглож алдаршжээ. Миртл жирийн хоёр хөлийнх нь дундаас унжих хоёр жижиг хөлтэй төрсөн юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг “дөрвөн хөлт эмэгтэй”, “зуны нартай өдөр шиг сэтгэлтэй, зуны урт өдрүүд шиг аз жаргалтай” гэж тодорхойлж байжээ. Миртл тэр үедээ үнэхээр алдартай нэгэн болжээ, ямар сайндаа л эрэмдгүүдийн бусад циркүүд худлаа дөрвөн хөлтэй эмэгтэйчүүдийг өөрийн үзүүлбэртээ оруулж байх вэ. Миртлийн амьдрал жирийн л хүнийх шиг, тэр хоёр хөлтэй хүн юу хийж чадна тэр бүгдийг л хийдэг байв. Илүү унжсан хөл нь түүнд огт саад болж байсангүй.

wikimedia.org

Миртл илүү жижиг хөлөө хөдөлгөж чаддаг, гэхдээ хөдөлгөөн нь их сул дорой тул ямар нэгэн жинг огт даадаггүй байжээ. Жижиг хөлөндөө нэмэлт трико, гутал өмсөнө – жирийн хөлөндөө өмссөн загвартай адил, хэмжээ нь л арай жижиг.

Миртл 19 насандаа Жеймс Клинтон Бикнеллтэй гэрлэжээ. Жилийн дараа Миртл жирэмсэлсэн бөгөөд удалгүй хүндээр өвдөж бөөлжих, бие нь байнга чичирч дагжих зэрэг шинж тэмдэг илэрч байсан юм. Миртлийг эмч үзэхэд түүнд хэвийн ажиллагаатай хоёр бэлэг эрxтэн байгааг тогтоожээ. Хэд хэдэн удаагийн шинжилгээ хийсний дараа хэвлий дэх үр нь зүүн талын умайд байгааг эмч нар тогтоож чадсан байна. Энэ үед Миртл бэлгийн ажил хийхдээ өөрийн баруун талын бэлэг эрxтнээ ашигладаг тухайгаа ч эмч нарт нуулгүй хэлж байжээ.

Жирэмслэлт түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байсан тул эмч нар түүний аюулгүй байдлыг бодож жирэмслэлтээ зогсоохыг зөвлөжээ. Азаар Миртлийн бие дээрдсэн бөгөөд нөхрөөсөө нийт таван хүүхэд төрүүлэн өнөр өтгөн айл болсон байна.

Миртлийн уг гaжиг ямар шалтгааны улмаас үүссэнийг эмч нар олон жил судалсан боловч тогтоож чадаагүй өнгөрчээ. Шинжлэх ухааны сэтгүүлүүдэд эмч нар түүнийг “хоёрдмол мангас” гэж тодорхойлсон байдаг. Эмч нар түүний төрж байсан өмнөх нөхцөл байдлыг ч судалж үзэж. Энэ хүн яагаад дөрвөн хөлтэй тэгээд бас нөхөн үржихүйн хоёр системтэй байна вэ? Миртлийг төрөхөд нэг л хэвийн бус зүйл байсныг эмч нар судалгааны явцад олж мэджээ – тэр буруу байрлалтай төрсөн гэнэ. Миртлийг төрүүлэхээс өмнө ээж нь эв эрүүл, сав саруул дөрвөн хүү төрүүлсэн байсан. Тэгэхээр уг гaжгийг гентэй холбон үзэх үндэслэлгүй гэж эмч нар дүгнэжээ. Ингээд эцэстээ эмч нар илүү хоёр хөлийг бүрэн хөгжөөгүй ихрийн өрөөснийх гэж шийдсэн байна. Энэ үйл явцыг анагаахын шинжлэх ухаанд дипигус гэдэг. Илүү хоёр хөл нь эхийн хэвлийд байхдаа биеийн доод хэсэг нь л илүү хүчтэй хөгжсөн ихрийнх нь байх ёстой байж. Ингээд л Миртл хоёр бэлэг эрxтэнтэй болжээ.

Миртл 1928 оны 5 дугаар сарын 6-нд 59 насандаа өөд болсон гэдэг.

4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *