Лос Анжелес хотод амьдардаг уран бүтээлч Amanda Oleander бол өөрийнхөө өдөр тутмын амьдралаас санаа авч эерэг, гэрэл гэгээтэй мэдээллүүдийг бусадтай хуваалцдагаараа алдартай нэгэн. Нөхөр Joey-гийнхээ хамтаар хосууд анхныхаа хүүхдийг өлгийдөн авахаар хүлээж байгаа бөгөөд Amanda өөрийнхөө жирэмсэн байх үеийг өдөр тутмын өхөөрдөм зургуудаар дүрсэлжээ. “Би өөрийгөө жирэмсэн болсон байна гэж зүүдэлсэн, тиймээс жирэмсний тест авч шалгаж үзсэн, тэгтэл үнэхээр жирэмсэн болсон байсан!” хэмээн Amanda хэлсэн юм. “Тэгээд би нөхөртөө энэ талаар хэлж, гэнэтийн бэлэг барьсан.”
Жирэмсэн болсонд нь Amanda-гийн өмнөөс баярлаж буй хүмүүс олон байгаа биз ээ. Танд түүний ээж болохын өмнөх амьдралыг харуулсан зургууд халуун дулаан мэдрэмжийг төрүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн та бонус хэсгээс илүү өхөөрдөм зургуудыг үзэж сонирхоорой!
“Би жирэмсэн!”
“Бид чамд аль хэдийнээ маш их хайртай болсон.”
“Хүүхэд эхийнхээ хэвлийд байх үедээ ертөнцийг танин мэдэх нь тэдний харах болон хүрэх мэдрэмжээр хязгаарлагддаг боловч, тэд бодит ертөнцөөс хэдхэн см-ийн зайтай байдаг.”
“Жирэмсний эхний 3 сар болон хоёр дахь 3 сарын өдөр, шөнүүд надад өөр өөрөөр нөлөөлж байсан.”
“Хоёр дахь 3 сар үнэхээр гайхалтай байсан шүү!”
“Хүүхэд маань Joey түүнд зориулж хөгжим тоглох болгонд өшиглөж эхэлдэг.”
“Сайн найзынхаа хүүхэдтэй нь уулзаж байна.”
Бонус: Жижиг зүйлс харилцааг илүү утга учиртай болгодог
“Чи мэдэрч байна уу? Чи намайг чамд ямар их хайртайг мэдэрдэг үү?”
“Духан дээр үнсэх бол үнэхээр онцгой зүйл”
“Энэ зургийг өчигдөр өдрийн хоолоо яаж идсэнээсээ санаа авч зурсан юм.”
“Би чамайг үргэлж хайрлах болно.”
“Хайртай хүнтэйгээ холбогдож байна.”
“Өнгөрсөн шөнө би шоколадтай, самартай боов хийсэн.”
“Хайртай хүнтэйгээ ойр байх нь миний энэ хорвоо дээрх хамгийн ихээр хийх дуртай зүйл.”
Бонус 2: Эдгээр өхөөрдөм комикуудыг зурдаг авьяаслаг зураач Amanda болон түүний нөхөр Joey нартай танилц.
Танд түүний зурсан зургууд дээрх үйл явдлууд ойр дотно санагдаж байна уу? Аль зураг нь таны нүүрэнд инээмсэглэл тодруулсан бэ?