Тэрбумтнууд мөнгөө юунд үрдэг вэ? Баячуудын хамгийн сонирхолтой 7 худалдан авалт

3

Тэрбумтнууд бие биетэйгээ өрсөлддөг байх гэмээр, хэн нь илүү онцгой, этгээд бас галзуурмаар үнэтэй эд зүйлстэй вэ гэдэг уралдаан зохиосон юм шиг л… Тэднийг гэхдээ бас ойлгож болохоор: хэрвээ танд асар их хэмжээний мөнгө байвал та хаана ч зардаггүй хөрөнгөтэй болохыг хүснэ л биз дээ? Тэдний тохиолдолд уран зөгнөл байхад л болно, уран зөгнөл нь физикийн хуулиар хязгаарлагдаж байгаа нь харамсалтай. Гэсэн хэдий ч тэд бас үүнд бууж өгөхгүй.

Тэрбумтнууд юунд мөнгөө үрж байгааг сонирхсон юм, тэгээд хамгийн сонирхолтой 7 худалдан авалтыг сонголоо.

1. Клайв Палмер — «Титаник II»

© wikipedia

Австралийн улс төрч Клайв Палмер “Титаник II” усан онгоц барих болсноо 2013 онд мэдэгдсэн. Түүхэн дэх хамгийн алдартай усан онгоцны хоёр дахь хувилбар болно, гэхдээ орчин үеийн технологиудын бүх боломжийг ашиглахаас гадна аюулгүй байдлын шаардлагыг дээд зэргээр хангах юм байна: жишээ нь, их бие илүү бат бөх бас аврах завины тоо хангалттай тоогоор суурилагдана. Усан онгоцыг барих ажил 2022 онд дуусах ажээ.

 

2. Ричард Брэнсон – сансрын хөлөг

Ричард Брэнсон бол Virgin Group-ийн үндэслэгч. Өөрийн сансрын хөлөг барихад 200 сая доллар зарцуулаад байгаа. Ойрын ирээдүйд сансар огторгуйн аялал зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тасалбар нь 250 мянган доллар болох ажээ. Хөлөг одоогоор жуулчин тээвэрлээгүй хэдий ч өнөөдрийн байдлаар 900 гаруй тасалбар борлуулчихаад байна. Тэгэхээр сансрын хөлөг барихад зарцуулсан хөрөнгөө эргээд олчихоор байгаа биз?

 

3. Стивен Коэн – бар махчин загас

Тэрбумтан Стивен Коэн этгээд хөрөнгө цуглуулах дуртай хүн. 2004 онд гэхэд л тэр тусгай бодисонд хадгалсан махчин загасыг 12 сая доллараар авч байсан түүхтэй. Уг уран бүтээлийг зураач Дэмьен Херст туурвисан бөгөөд  “The Physical Impossibility of Death in the Mind of Someone Living” гэж нэрлэжээ. 2 жилийн дараа махчин загасны судсанд буруу уусмал шахсаны улмаас задарч эхэлжээ. Тэгэхээр нь Стивен уусмалыг солиод махчин загасаа шинэчилсэн байна.

 

4. Шейх Хамад – хуурай газар дээрх асар том бичилт

© Google Maps

Бага байхдаа бид өөрсдийнхөө эд зүйл дээр нэрээ бичдэг байж билээ, хэнийх гэдгийг нь бусад хүмүүс мэдэж байг гээд. Арабын шейх Хамад бас тэгсэн байна, 2004 онд арал худалдаж аваад өөрийнхөө нэрийг сийлжээ. HAMAD гэдэг бичээс нь 1700×500 м хэмжээтэй, сансраас ч харагдахаар том. Үнэндээ 2 жилийн дараа Хамад энэ бүтээлдээ дургүй болсон тул дээрээс нь элс асгаж арилгажээ. Гэхдээ одоо ч гэсэн Google–ийн газрын зургаас харж болно.

 

5. Бизина Иванишвили – мод

© sova.news

Бизнес эрхлэгч болон Гүржийн ерөнхий сайд асан Бизин Иванишвили зуун наст модыг шүтэн биширдэг. Гүржийн эрэг ойролцоо ургаж байгаа ховор зуун наст модыг тэрбумтны эдлэн газарт хүргэхээр тусгайлан бэлдэж байгаа гэрэл зургийг та харж байна. 560 тонны жинтэй энэ модыг Иванишвилигийн газарт тээвэрлэхийн тулд бүхэл бүтэн хоолой ухах шаардлага гарсан, бүр зам хүртэл барьжээ.

 

6. Билл Гейтс – өөрийн хот

© Blade Runner 2049 / @ Alcon Entertainment

Билл Гейтс Аризонад 100 кв.км газрыг 80 сая доллараар худалдан авсан. Белмонт гэх “ухаалаг” хот байгуулах гэж байгаа юм, тэр хотод сэтгэх чадвар өндөртэй хүмүүс амьдарна. Уг хотыг босгоход орчин үеийн дэвшилтэд бүх технологийг ашиглаж байна: хотын оршин суугчдад “ухаалаг” байшин, жолоочгүй тээврийн хэрэгсэл, өөртөө үйлчлэх үйлчилгээнүүд, дата төв, эрчимжсэн сургууль, хөгжлийн дээд цэгтээ хүрсэн дэд бүтэц, сансрын хурдтай интернет санал болгох ажээ.

 

7. Жефф Безос – “мөнхийн” цаг

© wikimedia

Дэлхийн хамгийн баян хүнд тооцогдох Amazon-ийг үндэслэгч уг эр 10 мянган жил зогсолтгүй ажиллах цаг бүтээхэд 42 сая доллар зарцуулчихаад байна. Уг технологийг боловсруулахад 12 жил зарцуулсан. Цаг Баруун Техаст байрлах Дьябло ууланд байрлана. Саяхнаас цагаа суурилуулж эхэлжээ. Безос өөрийнхөө твиттер-т “мөнх”-ийн цагны эхний эд ангийг хэрхэн угсарч байгаа бичлэгийг байрлуулжээ.

Хэрвээ та асар их хөрөнгөтэй хүн байсан бол та юу худалдаж авах байсан нь бидэнд маш сонирхолтой байна. Өөрийнхөө улс орныг уу? Амьд динозавр уу? Өөрийнхөө уран зөгнөлийг коммент хэсгээр бидэнтэй хуваалцаарай.

28
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *