16-тай мөртлөө 60 настай юм шиг харагддаг охин

0

16-тай мөртлөө 60 настай юм шиг харагддаг охинТөрөлхөөс заяасан гадаад дүр төрхийн улмаас бусдад шоолуулан гоочлуулна гэдэг дэндүү харгис хэрцгий тавилан. Зара Хартсхорн /Zara Hartshorn/ бол энэ гашуун тавиланг туулж ирсэн нэгэн. Тэрээр липодистрофи /lipodystrophy/ хэмээх ховор төрлийн генетикийн эмгэгтэй төрсөн нь наснаасаа хэт оворжуу харагдах буюу дөнгөж 16-хан насандаа 60 настай юм шиг харагддаг эмгэг байлаа. Йоркшир мужийн Ротерхэм хотын оршин суугч энэ залуу бүсгүй хатуу ширүүн, хорон ёж гоочлолыг мэдэрч өссөнөөр барахгүй харагдах байдлынхаа төлөөнөө бусдын доромжлол, хүчирхийллийн бай болж байжээ. Зарагийн ээж Трейси Гибсон /Tracey Gibson/ мөн л арьс нь үрчгэр, үрчлээтсэн харагддаг энэ эмгэгтэй нэгэн байсан бөгөөд Зарад липодистрофи удамшсан байна. Гэхдээ Зара азтай охин. Америкийн тэргүүлэх зэргийн мэс засалч эмч түүний байдлыг сонсоод Зарад үнэ төлбөргүй мэс засал хийж өгөх саналыг тавьснаар одоо Зара найз залуутай болж, бас коллеждоо ч явах болжээ. Автобусанд явахдаа хүүхдийн тасалбараар явж чаддаггүй, 12 настай байхдаа 17 настай эгч Хлое /Chloe/-ийнхээ ээж хэмээгдэн андуурагддаг байсан Зара одоо гадаад байдлын хувьд өөртөө их итгэлтэй болсны нэг баталгаа нь түүний найз залуу Рики Эндрюс /Ricky Andrews/ юм. Мэс засал хийлгэхээс өмнө түүнийг дооглож тохуурхан доромжилж байсан бүх хүмүүсийг уучлахад бэлэн байгаагаа нуулгүй хэлэх залуу охины бас нэгэн мөрөөдөл нь өөрийн гэсэн гоо сайхны салонтой болох аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *