Хамгийн их тохиолддог үхлийн 25 шалтгаан

0

Өдөрт дэлхий дээр ойролцоогоор 160-аад мянган хүн үхдэг байна. Үхлийн шалтгаан болгоныг тэмдэглэж үлддэг тул статистик баримт гарч ирнэ. Статистикчид үхлийн шалтгааныг ангилж үхэлд хамгийн их хүргэж байгаа тохиолдлуудыг дурдсан байна. Та үхлийн шалтгаануудтай танилцсаны дараа аливаад сонор сэрэмжтэй байхыг сануулъя.

Салют

Жишээ нь, АНУ-д жилд 10,000 гаруй хүн салютнаас болж түлэгдэж, бэртсэн хүмүүс тусламж авахаар эмнэлэгт ханддаг байна. Үхлийн харьцаа: 615,488-д 1 тохиолдол.

Хамгийн их тохиолддог үхлийн 25 шалтгаан 1

Цунами

Цунамигийн улмаас үхэх нь таны хаана амьдарч байгаагаас шалтгаална. Гэхдээ 500,000-д үхлийн 1 тохиолдол статистик тооцооллоор гарчээ.

Хамгийн их тохиолддог үхлийн 25 шалтгаан 2

Солир унах

Хэдэн мянган жилийн өмнө солир унаж үхэх аюул 20,000-аас 1-д тохиолддог байв. Орчин үед шинжлэх ухаан хөгжиж 50,000-д 1 болжээ. Гэхдээ эрдэмтдийн үзэж байгаагаар унаж буй солиронд өртөж үхэх тохиолдол аянганд цохиулж үхэх тохиолдлоос 4 дахин их гэжээ.

Хамгийн их тохиолддог үхлийн 25 шалтгаан 3

Нохойд хазуулах

Сайн анддаа хазуулж үхэх тохиолдол 1,147,717-д 1 байгаа аж.

Хамгийн их тохиолддог үхлийн 25 шалтгаан 4

Газар хөдлөлт

Бас л таны амьдарч байгаа газраас шалтгаална. Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд амьдарч байгаа бол үхэх аюул 131,890-д 1 байдаг.

Хамгийн их тохиолддог үхлийн 25 шалтгаан 5

Хортой шавьжинд хатгуулах

Нохойд хазуулж үхэх тохиолдлоос 2 дахин их ажээ.

Хамгийн их тохиолддог үхлийн 25 шалтгаан 6

Аянгад цохиулах

Жил болгон дэлхийн хүн амын 4 сая нь аянгад цохиулсан байдаг. Үхэх аюул нь 83,930-д 1 тохиолдол.

Хамгийн их тохиолддог үхлийн 25 шалтгаан 7

Торнадо

АНУ, Энэтхэг улсад амьдардаг бол эрсдэл нэмэгдэнэ. Энэхүү байгалийн аймшигт үзэгдлийн үхлийн аюул 60,000-д 1 тохиолдоно.

Хамгийн их тохиолддог үхлийн 25 шалтгаан 8

Цаазын ял

Хийсэн гэмт хэрэг, амьдарч буй улс орноос хамаарна. Цаазын ял авах тохиолдол 58,618-д 1 байна.

Хамгийн их тохиолддог үхлийн 25 шалтгаан 9

Үер

Энэхүү байгалийн аймшигт үзэгдэл жилд олон хүний амийг авч одно. Үхлийн аюул 30,000-д 1 ногдоно.

Хамгийн их тохиолддог үхлийн 25 шалтгаан 10

Нисэх онгоцны сүйрэл

Машинаар явахаас хамаагүй аюулгүйд тооцогддог хэдий ч үхлийн аюул 20,000-д 1 оногдоно.

Хамгийн их тохиолддог үхлийн 25 шалтгаан 11

Живэх

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллэж байгаагаар хамгийн их хүний аминд хүрсэн санамсаргүй тохиолдолд тооцогдож байгаа юм, 8942-т 1 үхлийн аюул бий.

Хамгийн их тохиолддог үхлийн 25 шалтгаан 12

Цахилгаанд цохиулах

Цахилгаанд цохиулах ихэнх тохиолдол үйлдвэрт гардаг байна. Жишээ нь, АНУ-д жилд 1000-аад хүн цахилгаанд цохиулдаг, үхлийн аюул 5000-д 1.

Хамгийн их тохиолддог үхлийн 25 шалтгаан 13

Унадаг дугуйн осол

Хэрвээ автомашинтай мөргөлдсөн бод унадаг дугуйн ослоор үхнэ. Үхлийн аюул 4717-д 1 байна.

Хамгийн их тохиолддог үхлийн 25 шалтгаан 14

Байгалийн гамшигт үзэгдэл

Энэ нэрийн дор аянга цахилгаан, торнадо, үер, газар хөдлөлт болон бусад байгалийн гамшигт үзэгдлүүд багтана. Байгаль эхийн ширүүн аашинд үхэж болох тохиолдол 3357-д 1 тохиолддог ажээ.

Хамгийн их тохиолддог үхлийн 25 шалтгаан 15

Гал түймэр

Галын аюулаас үүдэлтэй үхлийн 50-80 хувь нь түлэгдэж бус харин угаартаж үхдэг байна. Жишээ нь, АНУ-д жилд хэдэн арван мянган хүний амийг авч оддог, үхлийн аюул 1116-д 1 ногдоно.

Хамгийн их тохиолддог үхлийн 25 шалтгаан 16

Галт зэвсгийн суманд өртөх

Ямар ч улсад байсан суманд өртөх аюул бий, гэхдээ АНУ, Гватемал, Бразил болон Өмнөд Африкт илүү тохиолдлууд бүртгэгджээ. Үхлийн аюул 325 тохиолдолд 1 бүртгэгдсэн байна.

Хамгийн их тохиолддог үхлийн 25 шалтгаан 17

Уналт

Бага насны хүүхэд, өндөр настан унаж үхэх тохиолдол их байдаг, үхлийн тохиолдол 246-д 1.

Хамгийн их тохиолддог үхлийн 25 шалтгаан 18

Амиа хорлох

Дэлхийн 40 секунд тутамд нэг хүн амиа хорлож байдаг, жилд дунджаар 1 сая хүн амиа хорлодог гэсэн статистик тоо гарчээ. Үхлийн аюул 121-д 1.

Хамгийн их тохиолддог үхлийн 25 шалтгаан 19

Авто осол

Авто ослоор амиа алдагсдын тоо маш их, жилд ойролцоогоор 50,000 хүн амиа алдаж байна (АНУ-д). Үхлийн аюул 100-д 1 оногдоно.

Хамгийн их тохиолддог үхлийн 25 шалтгаан 20

Санамсаргүй гэмтэл

АНУ-д санамсаргүй гэмтэж яаралтай тусламж авсан хүний тоо 30 сая гарчээ, жилд 100,000 гаруй хүн нас барсан тоо бүртгэгджээ. Үхлийн аюул 36-д 1 ногдоно.

Хамгийн их тохиолддог үхлийн 25 шалтгаан 21

Инсульт

Хөгжингүй орнуудад тулгараад байгаа томоохон асуудлын нэг болоод байгаа бөгөөд үхлийн аюул 23 тохиолдолд 1 оногдож байна.

Хамгийн их тохиолддог үхлийн 25 шалтгаан 22

Хавдар

Сүүлийн жилүүдэд хавдраар нас барагсдын тоо эрс өсч байгаа. Хорт хавдрын үхлийн аюул 7 хүний 1-ийг нь авч явж байна.

Хамгийн их тохиолддог үхлийн 25 шалтгаан 23

Зүрхний өвчлөл

Дэлхийн дахины хэмжээнд тулгараад байгаа бас нэгэн асуудал, 5 хүний 1 нь зүрхний өвчнөөр үхэж байна.

Хамгийн их тохиолддог үхлийн 25 шалтгаан 24

Хейфликийн хязгаар

Хүн өвчнөөр эсвэл азгүй тохиолдлоор үхэхгүй байлаа гэхэд хэзээ нэгэн цагт түүний эд эс өсөж үржихээ больж бие эрхтэн нь эцсийн эцэст үхэлтэй нүүр тулна. Энэ үйл явцыг “Хейфликийн хязгаар” гэдэг ажээ. Орчин үеийн шинжлэх ухаан генетикийн тал дээр ахиц дэвшил гаргаж хейфликийн үйл явцыг удаашруулж чадна гэж үзэж байгаа, судалгаагаар хүн 125 наслах боломжтой гэж гарчээ. Үхлийн аюул 100%.

Хамгийн их тохиолддог үхлийн 25 шалтгаан 25

35
ХарамсалтайХарамсалтай
13
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
6
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/09/09 at 22:35

    Сэтгэгдэл *za araich guu blguidee delhiin 5 hunii neg n 1ter bumaas iluu n yvchhiin bishuu arai hud hud

  2. Зочин

    2015/09/09 at 23:18

    Ойлгож уншаач !!! Бүх хүний хувьд яриагүй зөвхөн өвчилсөн 5-н хүн тутмын нэг нь үхнэ гэж байгааздээ.

  3. Зочин

    2015/09/09 at 23:30

    Дуустал нь уншиж байж ойлголоо. Тухайн тохиолдолтой учирсан хүмүүсийн хэдэн хувь нь буюу хэд тохиолдож байж 1 үхэл тохиолдох вэ гэдгийг харуулжээ.
    Энд өвчлөлийн, хавдар, зүрх, инсульт /яихрийн шижин юм болов уу/-аас бусад шалтгаан ороогүй байх шиг. Жишээ нь, хатгаа авад, ууштгны өвчнөөр, тахлаар, хордож г.м байхгүй шиг.
    Мөн сайтын зүгээс мэдээ оруулахдаа эх сурвалжаа бичиж байвал дээр үү дээ?

  4. Зочин

    2015/09/10 at 10:57

    Сэтгэгдэл *iim ayulaas hol baihgui bol aimar ziil boloh ym bn shuu tiim ee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *