Фитнест явдаг хүн бүр амьдралдаа дор хаяж нэг удаа заавал таардаг фитнес клубын 15 төрлийн үйлчлүүлэгчид

3

Аль ч фитнест явсан бай хамаагүй, урьд нь харсан хүнтэйгээ таараад байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг. Тухайлбал, загварлаг спорт хувцастай залуу ойрхон байгаа бүсгүйчүүд болгон руу сээтгэнэнэ. Харин цаад буланд нэгэн бүсгүй утсаа үзээд л уйтгартай гэгч нь гүйлтийн замаар алхана.

Бид фитнес клубээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийг төрөлжүүлэн зургаар илэрхийлсэн юм, та сонирхон үзнэ үү.

Заалны мистер Аварга

Энэ залуу богино хугацаанд булчинтай болж чадсан тул бэлтгэлийн хувцаснууд нь задардгийн даваан дээр иртлээ багаджээ. Ямар сайндаа л бариу богино өмдтэй явах вэ дээ? Тийм ээ, хувцас нь оёдлоороо зад тавих нь, гэхдээ үнэхээр атаархмаар ахиц шүү.

 

Торгомсог үст

Энэ эмэгтэй үсний арчилгаанд их цаг, мөнгө үрдэг нь илт. Дасгал хийж байхдаа ч торгомсог үсээ бусдад гайхуулах гэж хичээнэ. Харамсалтай нь өөрт нь их л төвөгтэй харагдаад байгаа юм. Үсний гоёмсгийн хувьд өөлөх зүйл үнэндээ алга аа.

 

Хагацаж салшгүй хоёр

Бие биеийнхээ туслалцаа дэмжлэггүйгээр яагаад ч бэлтгэл хийж чадахгүй найзууд. Зүү орох зайгүй тэдний нөхөрлөл хүнд штангийг ч өргөж чадна. Хэн нэгэн дасгалаа гүйцэтгэж чадахгүй бол нөгөө нь дэмжихээр аль хэдийн ирээд зогсож байх юм: сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхэд л хүнд дасгал тун амархан болно.

 

“За, одоо идэж болно оо” гэдэг бүсгүй

Нэгэнт хангалттай калори шатаасан юм чинь одоо эрч хүчээ сэлбэж авах бүрэн эрхтэй гээд бэлтгэлийн дараа бялуу, бургер идэх бүсгүйчүүд. Тэднийг фитнес клубын ойролцоох түргэн хоолны газар орж байгааг байнга харж болно.

 

Сайн дурын зааварлагч

Гаднаас нь харахад жирийн л нэг үйлчлүүлэгч. Нэг мэдэхэд ард ирчихсэн дасгалаа буруу хийгээд байна гэж аяархан шивнэнэ. Үүгээр ч дуусахгүй, дасгалжуулагч чинь ч буруу зааж өгөөд байна шүү гэж “муулах” нь энүүхэнд.

 

Явган аялалд дурлагч

Энэ эмэгтэй цэвэр агаарт удаан алхах дургүй бололтой, гэхдээ чихэвч зүүгээд гүйлтийн зам дээр хэдэн цагаар ч хамаагүй алхана. Түүнд бусад дасгалууд сонин биш, алхаж дуусаад л шууд хувцсаа солихоор явна.

 

Сээтгэнэх гэж л фитнест явдаг гоонь эрчүүд

Бусадтай танилцах хамгийн тохиромжтой газар бол фитнес мөнөөс мөн. Таны хөлс дусалж байхад яриа өдөн зогсох залуу цэмцгэр харагдана. Тэр дасгал хийж ядарсан шинжгүй. Магадгүй тэр бусадтай ярилцсаар байгаад дасгал хийх цаг үлдээгүй ч юм билүү?

 

Хөлний дасгалаа алгасдаг залуу

Түүний гарыг харахад Арнольд Шварцнеггер ч атаархана, харин туяхан хөл нь ямар ч загвар өмсөгч бүсгүйн атаархлыг төрүүлмээр. Тэр өдөрт хэдэн цагаар ч хамаагүй бүсэлхийнээс дээгүүр л дасгал хийх ажээ. Харин хөлний дасгалаас яагаад ч юм зайгаа бариад байх шиг.

 

Үнэртний дoнтон

Дасгал хийхээсээ өмнө үнэртэн ахиухан цацвал хөлс үнэртэхгүй гэж үнэхээр итгэсэн бололтой. Чухам тэр л бүсгүй ирлээ гэдгийг хаалга онгойход л бүгд мэднэ. Арга ч үгүй биз дээ, зааланд шингэсэн хөлсний үнэрийг тэр л бүсгүй дарж байгаа шүү дээ.

 

“Асуудлыг шийдэх” тэр л хүн

Амьдрал нь цаг, минутаар хэмжигдсэн залуу. Та ч ойлгохгүй л дээ: яг одоо утсаа авч хариулахгүй бол түүний ажил зогсоход хүрнэ. Гэхдээ түүний нэг дор олон ажил гүйцэтгэж байгаа чадварыг өндрөөр үнэлэх хэрэгтэй. Та нэгэн зэрэг утсаар ярьж штанг өргөөд үз л дээ.

 

Халамжит эх

Ямар ч эргэлзэх зүйлгүйгээр эмэгтэй хувцас солих өрөөнд хүүгээ дагуулж орно. Бусдын гайхсан харцанд: “Энэ чинь жоохон хүүхэд шүү дээ” гэж хариулахад бэлэн. Жоохон хүүхэд нь 7 нас хүрчихсэн, тэр биеэ дааж хувцсаа солих чадвартай. Гэхдээ ээж нь яахыг сайн мэдэж байгаа л даа.

 

Гантел, диск цуглуулагч

Түүний үндсэн зорилго – өөрийнхөө эргэн тойронд боломжтой бүх л хэрэгслийг цуглуулах. Мэдээж, эхлээд багаас эхлүүлнэ, дараа нь арай хүндийг, цаашлаад бүх дискнүүдийг өргөх гэж дaйрах биз. Буцаагаад байранд нь тавих тухайд уу? Юу гэж дээ, та нарт хэрэгтэй байгаа юм чинь та нар өөрсдөө л тавина биз дээ.

 

Булчинлаг болохоос айх бүсгүй

Хамгийн жижигхэн гантел авч суух дасгалыг маш болгоомжтой хийнэ. Эмэгтэй хүний булчинлаг харагдах цорын ганц газар бий – энэ бол өгзөг. Бусад асуулт болон зөвлөгөөнд ганцхан хариулт л өгнө: “Юу гэж дээ, эр хүн шиг булчинтай болгохыг хүсээ юу?”

 

Тамирчин байх хувьтай хүн

Амьдралынхаа чухал үйл явдлын өмнө л фитнест үзэгддэг хүмүүс бий: хурим, төрсөн өдөр, далайн эргээр зугаалах. Долоо хоногийн дотор өөрийнхөө “шүүсийг шахаж” арга хэмжээндээ оролцоод дараа нь хүссэнээрээ болно.

 

Сонирхлоор нэгдсэн клуб

Найз бүсгүйчүүд ихэнхдээ бүлгээр явдаг. Бэлтгэлийн үеэр эсвэл хувцас солих өрөөнд хоорондоо чангаар дэмий ярина. Харин бусад нь хүссэн хүсээгүй тэдний амьдралыг сонсохоос өөр аргагүй. Хэрвээ та хүсвэл тэд гэрэл зургуудаасаа ч үзүүлнэ шүү.

Фитнест та иймэрхүү төрлийн хүмүүстэй таарч байсан уу? Эсвэл та дээр дурдсан төрлөөс тэс өөр, бас нэгэн сонирхолтой өөр төрлийн хүмүүстэй таарч байв уу?

317
Ха ХаХа Ха
30
БахархмаарБахархмаар
27
ХөөрхөнХөөрхөн
26
ТэнэглэлТэнэглэл
26
БурууБуруу
16
ГоёГоё
11
ХарамсалтайХарамсалтай
9
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Б. Ариунзаяа

    Б. Ариунзаяа

    2021/02/15 at 11:27

    Э. Тэмүүлэн

  2. Ulziisuren Mungunkhuyag

    Ulziisuren Mungunkhuyag

    2021/02/16 at 16:00

    Miigaa Oyunerdene salj hagatsadgu 2n bid 2u hhahah

  3. Гал Цогбадрах

    Гал Цогбадрах

    2021/02/16 at 16:05

    Э. Түвшин

  4. Cora Line

    Cora Line

    2021/02/17 at 02:23

    😂

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *