Таны Facebook саяхан болж өнгөрсөн хакерын халдлагад өртсөн эсэхийг хэрхэн мэдэх вэ?

0

Гэмт этгээдүүд таны мэдээллийг авахаар нэвтэрсэн эсэхийг заавал шалгаарай.

9 дүгээр сард бүлэг хакерчид Facebook рүү нэвтрэн орж хэдэн сая хэрэглэгчдийн мэдээллийг авахыг санаархсан. Гэмт этгээдүүдэд тэр үед хичнээн хэрэглэгчийн, ямар мэдээллийг алдсанаа компани тайлбар хэлж байсан удаатай. Мөн тэдгээр гэмт халдлагад өртсөн хэрэглэгчийн тоонд багтсан эсэхээ ч шалгах боломжийг олгожээ.

Хакеруудын халдлагын улмаас 50 сая хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан. Өөрийнхөө фейсбүүк бүртгэлийг халдлагад өртсөн эсэхийг шалгахын тулд Facebook-ийн тусгай хуудас руу орж доош гүйлгэн хайлт хийнэ, цэнхэр талбар хүртэл. Түүнд эсвэл түүний доод хэсэгт шаардлагатай бүх мэдээлэл агуулагджээ.

Жишээ нь, доор дурдсан аккаунт өртөөгүй байна.

Харин халдлагад өртөж хакер нэвтэрсэн аккаунтын бичилт ийнхүү харагдана.

Уг мэдээлэлд хакерууд дараах мэдээллийг мэдэж авсан тухай дурджээ: хэрэглэгчийн нэр, мэйл хаяг болон утасны дугаар, гэхдээ нууц үг болон банкны картны мэдээллийг авч чадаагүй байна.

15 сая хэрэглэгчийн дээрх мэдээлэл алдагдсан гэсэн мэдээллийг Facebook хийсэн. Үлдсэн 14 сая хэрэглэгчийн нэмэлт мэдээллүүд алдагдсан, жишээ нь, хүйс, шашин шүтлэг, байршил, хэрэглэж байгаа төхөөрөмжийн нэр, таалагдсан газар болон хуудас зэрэг. Гэхдээ хэрэглэгчдийн нэрийн өмнөөс ямар нэгэн үйлдэл хийгээгүй гэдгийг Facebook батлан мэдээлжээ.

Хэдий таны аккаунтаар нэвтрэн орсон байсан ч гэсэн та нууц үгэндээ санаа зовох зүйлгүй. Хакерууд сошиал сувгийг түр хугацаагаар хамгаалах хэсгийг л нэвтрэн орж чадсан байна. 9 дүгээр сарын сүүлээр компани бүх хэсгийг шинэчилж дуусгасан учраас хэрэглэгчдийн аккаунт илүү сайн хамгаалалттай болж чаджээ.

Facebook-д нэвтрэн орсон хакерууд олж авсан мэдээллээ нийтэд тараах эсвэл хулгайлсан мэдээллээ ашиглаагүй гэж Facebook мэдэгдсэн. Гэсэн хэдий ч мөрдлөгийн ажил одоо ч гэсэн үргэлжилж байгаа бөгөөд уг ажилд ТТГ хүртэл оролцож байгаа ажээ.

1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *