Маш буруу шийдвэр гаргасны улмаас ирээдүйгээ тэр чигт нь баллаж орхисон 20 компанийн түүх

0

Тэгээс бизнес эхлүүлнэ гэдэг амаргүй ажил. Гэхдээ заримдаа компани өөрийгөө бyлшлахад хүргэх буруу шийдвэр гаргадаг ажээ. Бидний амьдралд тохиолдож байсан амжилтгүй бизнес-шийдлүүдийн зарим нэгийг танд танилцуулахаар бэлдлээ.

1

ebaumsworld.com

Sears компани каталогийн дагуу шуудангийн хүргэлтээр бараа бүтээгдэхүүнээ зарах бизнесээ хаажээ. 100 жилийн турш бүгдийг зарж байлаа, авто машины сэлбэгээс эхлээд байшин хүртэл АНУ даяар зарж борлуулж байсан компани юм. Харин 1994 онд “Амазон” үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш…

 

2

ebaumsworld.com

JCPenney компани үйлчлүүлэгчдээ xуурч мэxлэхээ болихоор шийдсэн нь таагүй үр дагаварт хүргэсэн юм. Тэд дахин хямдрал болохгүй, бараа бүтээгдэхүүнийхээ үнийг аажим л буулгах бодлого барина гэснээс гадна их дэлгүүрүүдэд зарлаж байгаа бүх хямдрал нь худал гэж мэдэгджээ. Үнэн хэрэгтээ та 70 хувийн хямдралаар хувцас худалдаж авдаггүй, жижиглэнгийн барааны үнэ нь өөрөө өндөр тавигддаг. Тэгэхээр хямдрал гэдэг бол зүгээр л таныг урхидаж байгаа хэрэг гэжээ. Тиймээс хямдрал ч гэсэн худалдагчдад өндөр орлого оруулж байгаа юм. Нэг талаасаа тус компани хүнлэг хандсан ч гэсэн тэдний энэ шийдвэр нь компаниа дампуурахад хүргэжээ. Яагаад гэвэл хүмүүс “хямдрал”-д итгэдэг, өөрсдийг нь xуураасай гэж хүсдэг байсан бололтой.

 

3

ebaumsworld.com

Ayds – диет төрлийн чихэр. ДOХ (АIDS) бүртгэгдсэний дараа ч гэсэн тэд өөрсдийн чихрийн нэрийг өөрчлөөгүй юм.

 

4

ebaumsworld.com

1998 онд Yahoo компани Google–ийг 1 сая доллараар худалдаж авахаас татгалзжээ. 2002 онд Yahoo Google-ийг 3 тэрбум доллараар худалдан авах санал тавьсан ч Google 5 тэрбумаар л зарах боломжтой гэсэн хариу хэлсэн байна. Ингээд Yahoo шийдэлд хүрч чадаагүй юм. 2006 онд Yahoo Facebook-ийг 1,1 тэрбум ам.доллараар худалдаж авах гэж байтал Yahoo-гийн ерөнхий захирал үнийг 800 сая доллар болгон буулгахыг хүссэн, харин Facebook татгалзсан хариу өгсөн. 2008 онд Microsoft-ийн зүгээс Yahoo-г 44,6 тэрбум доллараар худалдаж авах саналыг тавьсан ч тус компанийн удирдлагууд хангалттай үнэ биш гэж үзээд татгалзжээ. Ингээд эцэстээ 2016 онд Verizon компани Yahoo-г өрдөө 4,6 тэрбум доллараар худалдаж авсан юм.

 

5

ebaumsworld.com

McDonalds 30 жилийн өмнө пицца зарах гэж үзсэн байдаг. Энэ төсөлдөө хэдэн саяыг оруулсан ч олигтой амжилтад хүрээгүй ажээ (энэ бүтэлгүйтэл компанийг дампууруулаагүй нь мэдээж, гэхдээ багагүй xохирол амсуулсан). McDonalds шинэхэн жигнэсэн кекс хийж зарах болсон шалтгаан нь худалдаж авсан пиццаныхаа зуухыг ямар нэгэн байдлаар ашиглах хэрэгтэй болсонтой нь холбоотой юм.

 

6

ebaumsworld.com

Бургер үйлдвэрлэдэг A&W компани худалдааны хэмжээгээ нэмэгдүүлэх зорилгоор McDonald’s-ийн ¼ фунтийн бургерээс том 1/3 фунтын бургер хийхээр шийджээ. Даанч худалдан авагчид 1/3 фунтынхыг ¼-нхаас жижиг гэж үзсэн тул бизнес шийдэл нь бүтэлгүйтэлд хүргэсэн байна.

 

7

ebaumsworld.com

Америкийн нэгэн хотын удирдлага шинэ дүрэм мөрдүүлэхээр шийдсэн нь: 18 нас хүрсэн залуучууд 15 цагаас хойш зөвхөн эцэг эхийн хамтаар л худалдааны төв, кино театраар үйлчлүүлэх боломжтой. Ажлын өдрүүдэд төдийгүй, амралтын өдрүүдэд ч энэ дүрэм мөрдөгдөхөөр зохицуулалт хийжээ. Худалдааны төв, кино театр өсвөр насныхны халаасны мөнгөгүйгээр яаж оршин тогтнох вэ дээ? Яаж ч чадахгүй шүү дээ.

 

8

ebaumsworld.com

Yahoo компани Tumblr-ийг 1,1 тэрбум доллараар худалдаж аваад 6 жилийн дараа 3 саяар зарсан байдаг юм.

 

9

ebaumsworld.com

Red Lobster сүлжээ ресторан нэг удаа нэгэн урамшуулал зарлажээ: хатан хаан хавчийг тогтсон үнээр хязгааргүй тоогоор зарах. Үйлчлүүлэгчдэд удаан үйлчилбэл тэд тэвчээртэй суугаад байхгүй гэж компани бодож л дээ: “Хэн л бүтэн 6 цаг суугаад дан хавч идээд суугаад байх вэ дээ”. Үнэн хэрэгтээ ихэнх үйлчлүүлэгчид тэгсэн гэдэг, ингээд Red Lobster хэдэн саяар шатсан юм.

 

10

ebaumsworld.com

Стив Балмер эгээтэй л Microsoft-ийг сүйрүүлчихээгүй юм. Тэрээр ухаалаг утсыг тэ.нэг зүйл гэж боддог байж. Үүл (Cloud) – бүр ч тэнэ.глэл гэж үзжээ. Энэ мэт шинэ санаануудыг тэн.эг гэж үзсэн ч азаар тус компанийн шинэ ерөнхий захирал өөрийн үүрэгт ажлаа сайн гүйцэтгэсний ачаар компанийг сүйрлээс аварчээ.

 

11

ebaumsworld.com

Skype “мессенжерийн уралдаан”-нд тэргүүлэх боломжоо алдсан юм. Ковидын үед бүгд гэртээ сууж бие биенээ харж харилцах шаардлага гарахад Skype ямар ч хөгжүүлэлт хийгээгүй юм. Энэ боломжийг Zoom алдалгүй ашиглаж тэдний байрыг шууд эзэлжээ.

 

12

ebaumsworld.com

“Нокиа”. Өнгөрсөн үедээ гацсан, ухаалаг утас руу шилжээгүй, одоо ч түүнийг санах хүн ховор болсон биз дээ.

 

13

ebaumsworld.com

Quiznos компани. Төв алба нь нийлүүлэгч нараас худалдан авалт хийгээд бусад франчайзтай өөрсдөө гэрээ байгуулж хангалт хийхээр шийджээ. Өөрөөр хэлбэл салбарууд нь бүгд төв албанаасаа л худалдан авалт хийхээр зохион байгуулалтад орсон юм. Энэ тохиолдолд үнэ шууд өссөн тул дэлгүүрүүд нь үүд хаалгаа хааж эхэлжээ. Компани өөрийн гараар өөрийгөө устгасан хэрэг.

 

14

ebaumsworld.com

Америкийн нэгэн хотод сургуулийн дэргэд пончик зардаг лангуу байж л дээ. Өглөө 6 цагт онгойгоод орой 5 цагт хаадаг, сурагчид өдөр болгон өглөө 7:30-д хичээл орохоос өмнө бас хичээл тарсны дараа орой 14:15-д пончик ихээр худалдаж авдаг уламжлалтай. Лангуу цагийн хуваариа 08:00-15:00 болгож өөрчилснөөс болж өдрийн орлого нь эрс буурсан юм. Хэдэн сарын дараа хаахаас өөр аргагүй болсон гэдэг.

 

15

ebaumsworld.com

Barnes and Noble номын сүлжээ дэлгүүр. Тэд номын нөөц багатай хэрнээ улам их салбар нээсээр л байжээ…

 

16

ebaumsworld.com

Kodak компани тоон гэрэл зураг ашиглахаас татгалзсан цагаасаа хойш дампуурсан юм. Эцсийн эцэст тэд хэдэн жилийн дараа зах зээлд эргэж ирсэн, гэхдээ ихэд алдагдал хүлээж хөл дээрээ арайхийн босож байгаа юм.

 

17

ebaumsworld.com

MoviePass компани угаасаа хачин үзэгдэл гэж хэлж болохоор. Тэдний бизнес загварыг бодит гэж хэлэхийн аргагүй үнэхээр “мундаг”. Тэд бүртгэл болгон дээрээ мөнгөө алддаг. Гишүүд нь сард 2 удаа л кино үздэг. Гишүүддээ жилийн 60 долларт орон нутгийн кино театр үнэгүй кино үзэх эрх, хувин дүүрэн попкорны эрх олгож байв. Хүмүүс эдгээр эрхүүдийг хэтрүүлэн ашиглаж долоо, наймуулаа хоёр эрхээр хязгааргүй кино үзэж, хувин дүүрэн попкорн иддэг байжээ.

 

18

ebaumsworld.com

F1 Lotus 3 жил завсарласны эцэст 2012 онд уралдааны нисгэгч Кими Райкконентой 2012 оны уралдааны гэрээ байгуулсан юм. Гэрээнд нэг хэсэг бий: Райкконен гэрээний явцад хоёр улирлын туршид олж ирсэн оноо болгондоо 50,000 евро авна. Райкконен 2012 онд гуравдугаарт жагссан нь Lotus-ын хувьд үнэхээр бахархмаар жил болсон юм. Энэ хугацаанд 2 улирлын туршид нийт 390 оноо цуглуулж, ингээд Lotus гэрээний дагуу оноо болгонд 50,000 евро төлөх болжээ. Райкконен нийт оноогоороо 19,5 сая еврогийн орлого олсон юм. Харин Lotus золтой л дампуурчихалгүй нэг юм үлджээ.

 

19

ebaumsworld.com

Quibi компани галт тэргэнд үзэж болох 10 минутын сурталчилгаа нь ирээдүйн зугаа цэнгээн гэж буруу төсөөлжээ. Энэ нь үнэндээ маш буруу шийдвэр байсан юм.

 

20

ebaumsworld.com

Borders Books компани Amazon шиг интернетийн аварга болох боломж байсан юм, даанч өөрөө бүгдийг үгүй хийсэн гэдэг. Тэд тухайн үед хэний ч мэдэхгүй өчүүхэн интернет дэлгүүр болох Amazon Books-ийг хөлсөлж онлайн номын дэлгүүр нээж Borders Books-ийн номуудыг жижиглэнгээр борлуулахаар болжээ. Удалгүй дотком-д алдаа зааж хэсэг ажиллахгүй болсон тул Borders Books-ийнхан дампуурлаас айгаад Amazon-той гэрээгээ цуцалсан байна. Харин Amazon компани Borders Books-д зориулж боловсруулсан системийг үргэлжлүүлэн ашигласан (гэрээний дагуу ашиглах эрх тэдэнд байжээ) гэдэг. Энэ систем нь ч Amazon-ы өөрсдийн урьд нь ашиглаж байснаас хавьгүй амар бөгөөд дээр байжээ.

Та өөр буруу шийдвэр гаргасан томоохон компаниудын тухай мэдэх үү? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

7
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2022/02/10 at 01:09

    Kapital banknii dampuural, erel companyii dampuural.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *