Уламжлалт цэснээс татгалзаж, эрүүл өглөөний цайг сонгоё

1

Өглөөний цайг алгасаж болохгүй хэмээн эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдээс эхлээд гоёмсог сэтгүүлүүд, хоол хүнсний мэргэжилтнүүд бүгд сургадаг. Олон хүмүүс үд хүртэл өег байхыг нь бодож өглөөний цайнд шарсан зайдас, өндөг, талх тэргүүтнийг сонгодог. Гэвч үүнийг зөв сонголт гэж үздэггүй хүмүүс ч бий. Ямартай ч өглөөний цай гэхээр шарсан зайдас, шарсан өндөг, талх зэрэг санаанд буудаг уламжлалт хэв маягийг эвдсэн 15 төрлийн эрүүл өглөөний цайны сонголтыг толилуулж байна.

Үгүй: Зайдас, бяслагтай хачиртай талх

Ийм зууш нь цатгадаггүйгээс гадна илчлэг ихтэй.

Тийм: Бүхэл үрийн талх + цацагт хяруулын мах + өргөст хэмх + моцарелла бяслаг + улаан лооль + базилик

Уламжлалт цэснээс татгалзаж, эрүүл өглөөний цай сонгоё 8

Үгүй: Түрс/улаан загастай хачиртай талх

Шинэхэн багет талх, царцуу цөцгийн тос, түрс нь амтны төгс хослол боловч тохиромжтой бүтээгдэхүүнүүд бус.

Тийм: Бүхэл үрийн улаан буудайн талх + авокадо + түрс

Бараг л адилхан сонсогдож байгаа ч шаржигнуур үүсгэж бага зэрэг шарсан бүхэл үрийн талх, бүрэн боловсорсон авокадо, түрс нь амттай төдийгүй ашигтай нэгдэл.

Уламжлалт цэснээс татгалзаж, эрүүл өглөөний цай сонгоё 10

Үгүй: Сүү эсвэл жүүстэй сереал

Сүү эсвэл жүүстэй сереалийг шинэ өдрийн шилдэг эхлэл гэдэг. Гэхдээ маш хурдан хугацаанд бэлтгэх боломжтой энэ өглөөний цайнд гурил, элсэн чихэр, хүнсний нэмэлтүүд ихээр агуулагддаг. Түүнчлэн савласан жүүс бол бөөн элсэн чихэр л гэсэн үг.

Тийм: Гранола

Хагас цагаас илүүгүй хугацаанд бэлтгэж болдог энэ хүнсэнд багтдаг овьёосны эсвэл нэвсийг хамгийн ихдээ 15 минут чанахад л болдог. Хайруулын тавганд пергамент цаас дэвсээд нэвсээ хийж, дээрээс нь самар, хатаасан жимс жимсгэнээс өөрийн сонголтоор нэмээд зөгийн бал хийж, 150 хэм халаасан шарах шүүгээнд хийж үе үе хутган шарна. Үл ялиг шаргалтсаны дараа гаргаж хөргөөд шилэнд хийнэ. Сүү эсвэл тарагтай идэхэд тохиромжтой.

Уламжлалт цэснээс татгалзаж, эрүүл өглөөний цай сонгоё 13

Үгүй: Түргэн бэлтгэгддэг сереал, каш

Шөнөөр ходоод хонхолзоод сэрчихсэн бол энэ нь ашигтай зүйл. Гэхдээ түргэн бэлтгэгддэг сереал, каш нь эрүүл хоол биш. Энэхүү хуурай хүнсийг урьдчилан боловсруулсан байдаг ба их хэмжээний элсэн чихэр, бага нүүрс-ус агуулдаг.

Тийм: Агшаамал

Овьёосны кашийг хамгийн ихдээ 15 минут чанадаг. Чанасан овьёосоо шилэн саванд хийгээд натурал, чихэр хийгээгүй таргаар дээгүүр нь бүрж, хэдэн хэрчим шинэхэн жимс, жимсгэнийг нэмээд хөргөгчинд хонуулаад өглөө идэж болно.

Уламжлалт цэснээс татгалзаж, эрүүл өглөөний цай сонгоё 5

Үгүй: Өндөг, бэкон

Цөцгийн тосонд шарсан өндөг, бэконд холестрол ихээр агуулагддаг.

Тийм: Тахианы мах ба хүнсний ногоотой омлет

Хоёр ширхэг өндгийг хутгаж омлет хий. Тахиа эсвэл цацагт хяруулын цээж мах, ногоон шош, брокколи, мөөг, улаан лооль гээд дурын хүнсний ногоог нийлүүлж хуурч хутгаад омлеттойгоо идээд үз.

Уламжлалт цэснээс татгалзаж, эрүүл өглөөний цай сонгоё 15

Үгүй: Амтлаг гурилан бүтээгдэхүүн

Бялуу, жигнэсэн гурилан бүтээгдэхүүнүүд нь бөөн өөх тос, элсэн чихэр, хоосон илчлэгийн уурхай.

Тийм: Аяганд хийсэн шоколадтай кекс

Өглөө сэрээд ч амттанаас татгалзаж чадахгүй байгаа бол дараах орцыг тогтоогоод аваарай.

  • 3 амны халбага бүхэл үрийн гурил
  • 1 цайны халбага кофе
  • 2 амны халбага какаоны нунтаг
  • 2 амны халбага элсэн чихэр
  • 1/4 цайны халбага хөөлгөгч нунтаг
  • 1/2 цайны халбага шанц буюу cinnamon
  • 2 амны халбага сүү
  • 1 ширхэг өндөг
  • 2 амны халбага ургамлын тос
  • Чимэглэлийн самар эсвэл үр

Орцуудаа холиод богино долгионы зууханд 3 минут жигнэнэ.

Уламжлалт цэснээс татгалзаж, эрүүл өглөөний цай сонгоё 11

Үгүй: Жимсний чанамал эсвэл исгэлэн цөцгийтэй чизкейк

Чизкейкний гайхалтай амтыг үгүйсгэхгүй ч ихээхэн хэмжээний гурил, элсэн чихэр, тосыг нь анзаарахгүй өнгөрүүлж болохгүй. Жимсний чанамал, исгэлэн цөцгий ч мөн адил.

Тийм: Силикон хэвэнд хийсэн чизкейк, жимсгэний соус

Силикон хэв ашиглан алдарт чизкейкийг бага гурилтай эсвэл бүр гурилгүй, мөн дусал ч тосгүйгээр хийж болно. Холигчинд дуртай жимсгэнээ хийгээд 30-хан секунд эргүүлэхэд гайхалтай соус бэлэн болно. Тослог ихтэй кремийг сахар хийгээгүй натурал таргаар орлуулаарай.

Уламжлалт цэснээс татгалзаж, эрүүл өглөөний цай сонгоё 9

Үгүй: Панкейк ба гурилан бин

Шинэ өглөөг панкейк, гурилыг өтгөн сүүгээр зуурч хийсэн бингээр эхлүүлдэг хүн олон.

Тийм: Гурвалжин будааны гурил, овьёосны гурил, бүхэл үрийн гурилаар хийсэн панкейк

50 гр нунтагласан овьёос, тал гадил, 2 өндөг, 1 цайны халбага какаоны нунтаг, бага зэрэг зөгийн балыг хольж хутга. Бага зэрэг өтгөн байвал сүү нэмчих. Сайтар халаасан наалддаггүй хайруулын тавганд дунд зэргийн гал дээр шар.

Уламжлалт цэснээс татгалзаж, эрүүл өглөөний цай сонгоё 3

Үгүй: Цөцгийн тос, жимсний чанамал эсвэл зөгийн балтай шарсан талх

Энэ хүнс нь цусан дахь элсэн чихрийн хэмжээг нэмэгдүүлдэг. Мөн үүнийг идсэний дараа түргэн өлсдөг.

Тийм: Вандуйны нухаш, гвакамол, гадилтай бүхэл үрийн шарсан талх

Чанасан вандуйг гүнжидийн нухаш, давс, сармистай хольж нухашлана. Гвакамол гэдэг нь авокадо жимсэнд суурилсан дүрлэг бөгөөд авокадо жимс, улаан лооль, сонгино, чили, давсны холимог нухаш. Вандуйны нухаштайгаа гвакамолоо сайтар холино. Гадил жимсээ жижиглэж хэрчсэн гүзээлзгэнэтэй хольж, сэрээгээр нухашлаад газрын самрын нухшин дээр түрхэж болно.

Уламжлалт цэснээс татгалзаж, эрүүл өглөөний цай сонгоё 6

Үгүй: Зайдас

Багахан хэмжээний мах, их хэмжээний өөх тос, давс, фосфат, давсны нитратнаас өөр юу ч үгүй.

Тийм: Гэртээ шарсан цацагт хяруул

Давс, перецээр үрж амталсан цацагт хяруулын махаа тугалган цаасаар боож, шарах шүүгээнд жигнэ. Хэд хэдэн удаагийн өглөөний цайнд хэрэглэчихнэ шүү.

Уламжлалт цэснээс татгалзаж, эрүүл өглөөний цай сонгоё 2

Үгүй: Жимстэй йогурт

Дэлгүүрийн жимстэй йогурт тэр чигээрээ элсэн чихэр, шимт бодис түүнд үгүй.

Тийм: Смүүти

Хүнсний ногоо, жимсийг блендерт хольчих. Жүрж, гүзээлзгэнэ, нэрс, гадил эсвэл ногоон салат, гадил, өргөст хэмхний холимог бол тун амттай нэгдэл шүү.

Уламжлалт цэснээс татгалзаж, эрүүл өглөөний цай сонгоё 14

Үгүй: Шарсан амтат франц талх эсвэл вафель

Их хэмжээний тос, их хэмжээний элсэн чихэр. Өглөөний цайнд үүнийг сонгодог хүн олон ч жилдээ хоёр удаагаас хэтрүүлэхгүй байвал зохилтой.

Тийм: Вафель шардаг хэвэнд шарсан хачиртай пита талх

Бага зэрэг ээдэм, амтлаг ногоон ургамал, гадил, үзэм, самар, амтат эрдэнэшиш, моцарелла бяслаг, базиликтай пита талх сайхан сонголт.

Уламжлалт цэснээс татгалзаж, эрүүл өглөөний цай сонгоё 12

Үгүй: Кофе, тамхи

Тайлбар хэрэггүй.

Тийм: Лаванда цэцгийн амт үнэртэй зөөлөн кофе, хатаасан жимстэй мюсли бар эсвэл талханцар

Төгс хослол.

Уламжлалт цэснээс татгалзаж, эрүүл өглөөний цай сонгоё 7

Үгүй: Юу ч идэхгүй байх

Магадгүй энэ нь дэлхийд хамгийн түгээмэл өглөөний цай байх. Гэхдээ байж болохгүй зүйл.

Тийм: Халбага зөгийн балтай ус эсвэл ногоон цай

Юу ч идэж уухгүй байснаас хувь илүү.

Уламжлалт цэснээс татгалзаж, эрүүл өглөөний цай сонгоё 1

7
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *