
Том хотууд дахь хүн амын нягтаршил улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан, архитектур болон хотын зүгээс илүү их хүнийг бага зайд амьдруулах нөхцөлийг бүрдүүлэх төслүүдийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд янз бүрийн барилгууд (зарим нь гайхалтай, зарим нь төсөөлж байснаас тааруу) сүндэрлэж, биднийг гайхахад нөлөөлөөд зогсохгүй, дараах асуултыг өөрөөсөө асуухад хүргэж байгаа юм: “Эдгээр өвөрмөц барилгуудад амьдарвал ямар байх бол?”
Бид та бүхэнд эдгээр өвөрмөц хийц загвартай барилгуудыг сонирхуулахын зэрэгцээ энэ талаар ямар бодолтой байгааг чинь олж мэдэхийг хүслээ.
1. Гараж доторх орон сууц – энэ ямар нэгэн шинэ тренд үү?
2. “Volkswagen Beetle” автомашин яаж яваад тэр дээр гарчихав? Надад үнэхээр нууцлаг санагдаж байна…

3. Өндрөөс огтхон ч айдаггүй олон тооны Хонгконгчууд энд амьдардаг бололтой.

4. Тэд энд хий дэмий зай үлдээв үү эсвэл зүгээр л хэв маяг юм болов уу?

5. Энэ ариун цэврийн өрөөг олон нийтэд зориулаагүй л гэж найдъя…

6. Нэг зурганд Бразилын 2 өвөрмөц онцлогийг харуулжээ: цахилгааны утаснууд хаа сайгүй сүлжилдсэн байгаагаас гадна, шатнууд нь бариулгүй юм байна.

7. Ливан дахь дугуй хэлбэртэй тагтнууд.

8. Дэлхий дээрх чамин байшингууд уу эсвэл Ангараг дээрх жирийн байшингууд уу?

9. Гол гудамжийг тольдон харах давуу талтай орон сууц

10. Эдгээр хүмүүс “дизайн” гэдэг ойлголтыг шинээр тодорхойлжээ.

11. Энэ байшин уран зөгнөлт, триллер төрлийн киноны зураг авалт хийх эсвэл үүнтэй холбоотой ямар нэгэн зүйлд төгс тохирох юм байна.

12. Бид хараахан бодит амьдрал дээр баригдаагүй байгаа барилгыг компьютер графикын тусламжтай харах боломжтой. Асуулт гэвэл: энд амьдрах хүн тэр дээр яаж хүрэх вэ?

13. Өмнөд Африк дахь хотгор хэлбэртэй барилга

14. Өдрийн цагаар дуг хийх дуртай хүмүүст тохиромжгүй л юм байна.

15. Чулуун байшин. Тав тухтай газар шиг харагдаж байна.

Харин таны хувьд эдгээр өвөрмөц барилгуудыг хараад юу гэж бодож байна вэ? Та аяллаар явж байх үедээ дээрх барилгуудтай адилхан барилга харж байсан уу? Та эдгээр барилгуудад амьдарч байгаагаар өөрийгөө төсөөлж чадах уу?







