Талийгаач Пол Уокерын охин үнэхээр сайхан хүүхэн болжээ. 20 настай Мидоу Уокер Instagram-д өөрийн зургаа тавьж олныг гайхшрууллаа

1

“The Fast and the Furious” киноны од, талийгаач болсон жүжигчин Пол Уокерын охин болох 20 настай Мидоу Уокер нь Instagram-д өөрийн зургийг тавьж олныг гайхшрууллаа. Тэрээр иймэрхүү сүлжээнд өөрийн зураг болон бусад мэдээллээ тавих нь маш цөөн бөгөөд олон жилийн дараа л энэхүү сонирхол татсан зургийг тавьсан байна. Энэ сайхан бүсгүй болох Мидоу нь аавтайгаа дэндүү адилхан гэдэг.

20 настай Мидоу Уокер нь Instagram-д 1,5 сая дагагчтай боловч өөрийн хувийн амьдралын тухай тун цөөхөн зүйл тэнд тавьдаг байна. Тэрээр хамгийн сүүлийн мэдээллээ жилийн өмнө тавиад чимээгүй байж байгаад саяхан шинэ зураг оруулж эхэлжээ. Эдгээр нь нэгэнт насанд хүрсэн сайхан бүсгүй болсон гэдгээ харуулсан цуврал зураг байв.

Photo: www.thesun.co.uk

Зургийг үзсэн хүмүүс шууд л түүнийг эцэг болох “The Fast and the Furious”-ын од Пол Уокертой маш адилхан байгааг анзаарчээ. “Чиний нүд чинь яг л аавын чинь нүд. Аав чинь шууд л харагдаж байна. Сайхан харагдаж байна шүү; Ямар сайхан бүсгүй вэ? Аав чинь чамаар бахархах байсан даа” гэх мэтээр дагагчид нь бичсэн байна.

Photo: www.thesun.co.uk
Photo: www.thesun.co.uk

Мидоу ааваасаа 6 жилийн өмнө буюу 14 настай байхдаа хагацсан юм. Эргэн сануулахад Пол Уокер нь 2013 онд автын ослоор амь үрэгдсэн билээ. Үүнээс хоёр жилийн дараа охин нь авто үйлдвэрлэгч Porsche компанийг шүүхэд өгсөн байдаг. Доголдолтой ажиллагаа бүхий хамгаалалтын бүснээс болж аав нь шатаж буй машинаас гарч чадаагүй гэсэн энэ бодлоо шүүх дээр хамгаалж ялалт байгуулсан байна.

Photo: www.thesun.co.uk

“I Am Paul Walker” хэмээх баримтат кинонд жүжигчний ээж Шерил Уокер өөрийн хүүтэй уулзалдсан сүүлчийн өдрийн тухай ярьсан байдаг. Тэр өдөр Пол охинтойгоо цуг ээж дээрээ ирээд шинэ жилийн гацуур мод худалдаж авах тухай ярилцсан байна. “Бид хэд суугаад сайхан ярилцаж байтал Пол гэнэт яаруу юманд явах ёстойгоо санаж явахаар болсон юм”.

Мидоу өөрийн аккаунт дээр аавтайгаа цуг байгаа хүүхэд үеийнхээ хэдэн зургийг нийтэлжээ.

12
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Renchindash Otgonkhuu

    Renchindash Otgonkhuu

    2019/07/22 at 21:24

    Nud n yg paul bno

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *