Жон Леннон – тэр бол эгэлгүй нэгэн байсан. Түүний хайр, амьдрал болон энх тайвны тухай өгүүлэх 15 эшлэл

2

John Lennon бол домог байсан бөгөөд түүний ажил болон амьдрал үе үеийн залуусыг урам зоригоор тэтгэсээр өнөөдрийг хүрсэн юм. Lennon болон түүний хамтлагийн гайхалтай амжилт дэлхий даяар тархаж, “Beatles” хамтлаг алдрын оргилд хүрсэн бол, тэр өөрөө баатар болсон билээ.

Тэр бусдад хэрхэн урам зориг хайрлаж, эергээр нөлөө үзүүлэхээ сайн мэддэг байснаас гадна дэлхий нийтэд гэгээлэг мессежийг хүргэдэг байв. Түүний энх тайвныг эрхэмлэх сэтгэл болон харгислал, хэрцгийллийн эсрэг өөрчлөлт авчрахуйц дуу хоолой, уран бүтээлийнх нь дууны үгнүүд олон мянган фенүүдийнх нь зүрх сэтгэлд энх тайвныг авчирч чадсан гэхэд буруудахгүй.

Өөрийн уран бүтээлээрээ олон сая хүнд ямар зүйлс нийгэмд хор хохирол учруулж байгаа болон дэлхий ертөнцийг илүү дээрдүүлэхийн тулд юу хийх хэрэгтэйг түгээж байсан юм.

Ингээд түүний хэлсэн хамгийн алдартай 15 эшлэлийг танд хүргэж байна:

1. Танд хэрэгтэй хамгийн чухал зүйл бол хайр.

2. Бид хүн бүхэнд тусалж чадахгүй, гэхдээ хүн бүхэн хэн нэгэнд тусалж чадна.

3. Бидний хийх ёстой зүйл бол итгэл найдвараа үл гээх явдал юм. Яагаад гэвэл итгэл найдваргүйгээр бид живэх болно.

4. Хэрэв бид өөрсдийгөө хайрлаж чадахгүй юм бол, ямар авьяас чадвартай болон хэр зэрэг боломж бололцоотой болохоо бүрэн дүүрэн бусдад харуулж чадахгүй.

5. Аз жаргал хэн нэгэнд биш, таны дотор байгаа.   

6. Энх тайван бол таны хүсэж буй зүйл биш, энэ бол таны хийх, бүтээх, өөрийн биеэр мэдрэх бас бусдад мэдрүүлэх ёстой зүйл.

7. Эцэст нь бүх зүйл хэвийн болно. Хэрэв үгүй бол, энэ төгсгөл биш.

8. Амьдрал бол таныг завгүй, өөр бусад төлөвлөгөөгөө биелүүлэх гээд явж байх үед өнгөрөх цаг, хором, мөч юм.

9. Бүх хүмүүсийг энх тайван амьдарч байна гээд төсөөл дөө? Та магадгүй намайг мөрөөдөгч гэж хэлэх байх, гэхдээ би зөвхөн мөрөөдөгч биш. Удахгүй таныг ч бас бидэнтэй нэгдэж, дэлхийг нэгдмэл болохыг харна гэдэгт итгэлтэй байна.

10. Би зүрх сэтгэлээрээ дуулж чадахгүй байх үед, миний оюун ухаан л зөвхөн ярьдаг.

11. Та бусдад өөрийгөө заавал би ийм хүн, ийм зүйл хийдэг хүн гэж хэлэх хэрэггүй. Байгаагаараа байхад, тэртээ тэргүй хүмүүс эдгээрийг мэдэж авна.

12. Та хайрыг мэдрэх үедээ бүх зүйлийг илүү тодоор харж, мэдрэх болно.

13. Би цаг хугацаа бүх шархыг эмчилдэг гэдэгт итгэдэг.

14. Алдаа бол зүгээр л буруу зүйл: алдаагаа засаж чадалгүй давтах тэр үед буруутай зүйл жинхэнэ алдаа болж хувирдаг.

15. Бүх хүнд таалагдана гэдэг боломжгүй зүйл – хэрэв та тэгвэл, хэн ч дуртай байдаггүй нэгэн болж хувирна. Юуг зөв гэж бодож байна, сайтар бодолхийлсний дараа хамгийн оновчтой шийдвэрийг л гаргахад болно.

5
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *