Америкийн Цагаан ордон дотор …

0

Америкийн Цагаан ордон дотор ...


Газрын диваажин гэгддэг Америк орныг тэргүүлж байгаа ерөнхийлөгчийн амьдран суухаас гадна ажил үүргээ явуулдаг алдарт Цагаан ордны дотоодоор хийсэн фото аялалын зургуудыг сайтынхаа эрхэм үзэгч та бүхний гэгээн мэлмийн өмнө дэлгэж байна. АНУ-ын 43 төрийн тэргүүний амьдарч, ажиллаж ирсэн энэхүү ордныг барих санааг тус улсын анхны ерөнхийлөгч асан Жорж Вашингтон гаргаснаар барилгын ажил 1712 онд эхэлж, 8 жилийн дараа буюу 1800 оны 11-р сарын 1-нд ашиглалтанд оржээ. 2,4 сая долларын хөрөнгөөр баригдсан гэгддэг энэ ордон 1811 оноос Цагаан ордон хэмээгдэх болсон байна.Анх Ерөнхийлөгчийн ордон, Ерөнхийлөгчийн харш гэх мэтээр нэрлэгдэж байсан энэ ордныг барих ажлыг санаачилсан хүн нь Жорж Вашингтон боловч энэ ордонд амьдарсан анхны ерөнхийлөгч нь Америк орны хоёр дахь ерөнхийлөгч Жон Адамс байжээ. 5100 метр квадрат талбайг эзлэн орших Цагаан ордон нь 132 өрөө, 25 ариун цэврийн өрөө, 412 хаалга, 147 цонх, 28 галын гарц, найман шат, гурван цахилгаан шаттайгаас гадна теннис, сагсан бөмбөг болон гольфын талбай, боулингийн өрөө, кино театр, биеийн тамирын заал, усан бассейн зэргээр тоноглогдсон юм. Ерөнхийлөгчийн амьдрах гэр Цагаан ордны хоёр давхарт байрладаг бол ажлын өрөө нь гурван давхарт байрладаг байна. АНУ-ын ерөнхийлөгчийн жилийн 365 өдрийг бараг тэр чигээр нь өнгөрүүлдэг энэ ордонд ерөнхийлөгч нэг ч хамгаалагчгүй явдаг аж.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордон доторх сагсан бөмбөгийн талбайд сагсны шийд рүү бөмбөг шидэж байна. Ho New/Reuters

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордны Зууван оффис /Oval Office/ дахь жаазтай зургийг тэгшилж байна. Ho New/Reuters

Цагаан ордны Зууван Оффист тавиатай байгаа Обамагийн гэр бүлийн зургууд. Jonathan Ernst/Reuters

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, дэд ерөнхийлөгч Жое Биден нар үндэсний аюулгүй байдлын багийн гишүүдийн хамт Цагаан ордны Албаны өрөө /Situation Room/-нд Осама бин Ладены эсрэг явуулж байгаа ажиллагааны талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээг харж байна. Ho New/Reuters

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама болон тэдний охид Саша, Малиа нар Дэлхийн хөл бөмбөгийн аваргын тэмцээний үеэр Япон, АНУ-ын хооронд болсон тоглолтыг үзэж байна. Ho New/Reuters

Цагаан ордны Зөвлөлийн өрөө /Cabinet Room/-ний үүдний тавиур дээр тавиатай байгаа ахмад гишүүдийн гар утаснууд. Jason Reed/Reuters

Цагаан ордны Зууван өрөөнөөс АНУ-ын цэргүүдэд Талархлын өдрийн мэндчилгээ дэвшүүлэн утсаар ярьж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама. Handout ./Reuters

Тэргүүн хатагтай Мишель Обама, Америкийн жүжигчин Жимми Фаллон /Jimmy Fallon/ нар. Handout ./Reuters

Цагаан ордны хоолны өрөөн дэх АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон Их Британий ерөнхий сайд Дэвид Камерон нарт зориулан зассан ширээ. Joshua Roberts/Reuters

Цагаан ордны Зууван өрөөнд гартаа Хавайн сэлүүр барин зогсож байгаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама. Ho New/Reuters

Цагаан ордонд хэвлэлийн уулзалтанд оролцохоор Хөндлөн танхимаар явж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама. Jim Young/Reuters

Цагаан ордны Зууван танхим дахь буйдангийн ард нуугдан ерөнхийлөгч аав руугаа сэм харж байгаа Барак Обамагийн охин Саша. Ho New/Reuters

АНУ-ын ерөнхийлөгчийн ивээл доорх тэнгисийн цэргийн хамтлагийн гишүүд Цагаан ордон дотор тоглож байгаа Стив Уандерын хөгжмийг хаалганы цаанаас чагнаж байна. Jim Young/Reuters

Ерөнхийлөгч Барак Обама зургаан сартай Бо /Bo/ нохойтойгоо хамт коридороор гүйж байна. Ho New/Reuters

Эрүүл мэндийн систем дэх шинэчлэлтийн талаарх тайлбарыг сонсохоор Цагаан ордны зоогийн өрөө рүү орж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама. Kevin Lamarque/Reuters

Цагаан ордны Зууван танхимд Вермонт мужийн захирагч Дугласт буйдан хөдөлгөхөд нь тусалж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама. Ho New/Reuters

Цагаан ордны Өмнөд зүлгэн дээр гэр бүлийн нохой Ботойгоо тоглож байгаа ерөнхийлөгч Барак Обама. Ho New/Reuters

Цагаан ордны Зууван танхимд гэр бүлээрээ айлчилж ирсэн Цагаан ордны албаны гэр бүлийнхний уулзалтын үеэр тэдний хүүгээр толгой дээр зөөлөн алгадуулахаар бөхийсэн Барак Обама. Ho New/Reuters

Үндэсний хөл бөмбөгийн Супер Боул /Super Bowl/ тэмцээний 47 дахь удаагийн тэмцээнийг 3D нүдний шил зүүн үзэж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама нар. Ho New/Reuters

Цагаан ордны цахилгаан шатанд эхнэр рүүгээ харан инээж байгаа Барак Обама гартаа Цагаан ордон дахь Cinco de Mayo буюу 5-р сарын 5-ны өдөр тэмдэглэдэг Пуэблагийн тулалдааны өдрийн зуушны ширээнээс авсан ториллагаа барьжээ. Ho New/Reuters

Цагаан ордны Зууван танхимын үйл ажиллагааг хариуцсан дэд захирал Обамагийн гэр бүлийн нохой Ботой тоглож байна. Ho New/Reuters

Ерөнхийлөгч Барак Обама, дэд ерөнхийлөгч Биден нар Цагаан ордны гадаах талбайд гольф тоглож байна. Ho New/Reuters

Цагаан ордны Зоогийн өрөөг чимсэн Зул сарын чимэглэл харагдаж байна. Larry Downing/Reuters

Цагаан ордонд алан хядагчдын эсрэг хийх тэмцлийн талаар мэдээлэл өгч байгаа зааварлагч, тэргүүн Бреннаны яриаг сонсож байгаа ерөнхийлөгч Барак Обама. Handout /Reuters

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/01/21 at 11:07

    yoo goy ain amerikiin tsagaan ordond orj uzhiiimsaa

  2. mastiphal25

    2013/01/21 at 11:09

    cool [img]http://tinyurl.com/a3g5kwt[/img][img]http://tinyurl.com/b522yp5[/img]

  3. watuus

    2013/01/21 at 12:20

    eemr engiin ain

  4. tuko_g

    2013/01/21 at 12:26

    mmmmmmmmmmmmmm

  5. fo1133

    2013/01/21 at 13:19

    best president [img]http://tinyurl.com/b522yp5[/img] [img]http://tinyurl.com/a3g5kwt[/img] [img]http://tinyurl.com/axcszfx[/img] [img]http://tinyurl.com/bazwf8l[/img]

  6. Зочин

    2013/01/21 at 17:46

    hvnl ym chin engin amidarhig hvsdeg l bhda

  7. brokenbaby

    2013/01/21 at 18:36

    nice [img]http://tinyurl.com/beyp9ad/.jpg[/img][img]http://tinyurl.com/awyrqd6/.jpg[/img]

  8. McTavish

    2013/01/21 at 20:30

    бүх зүйлс нь гайхалтай юмаа. бишэрмээр сайхан харагдаж байна

  9. Зочин

    2013/01/27 at 21:30

    buh zuil ni engiin gaihaltai hun ym aa. hun buhen iim l bgaasai

  10. Зочин

    2013/01/30 at 00:37

    aguu ornii gaihaltai erenhiilogch yumaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *