Жил бүрийн 2-р сарын 14-ний өдөр Дэлхий даяараа Гэгээн Валентины өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхийн бараг бүх улс гүрэн баяртайгаар тэмдэглэдэг энэ тэмдэглэлт өдрийн гол билэгдэл нь зүрхэн хэлбэрт зүйлс, тагтаа мөн далавчит сахиусан тэнгэр байдаг. Энэ өдрөөр хосуудын дунд янз бүрийн уралдаан тэмцээнүүд ч олноор зохиогддог. Хосуудын дунд зохиогдсон төрөл бүрийн уралдаан тэмцээнүүдийн дундаас Дэлхийн дээд амжилтуудыг тогтоосон хамгийн романтик 13 дээд амжилтыг эрхэм уншигч та бүхэнд толилуулж байна. Тухлан уншаарай.
Эхнэр нөхөр Еккачай болон Лакшана Тиранарат нар Гэгээн Валентины өдрөөр 46 цаг 24 минутын турш уруул уруулаа нийлүүлэн бие биенээ үнсэж чадсан нь Дэлхийн дээд амжилтыг эвдэж, Гиннесийн дээд амжилтын номонд шинээр бүртгэгджээ. Тэд Тайландад 2011 оны Валентины өдрөөр зохиогдсон дээрх тэмцээнд оролцсон долоон хосын нэг бөгөөд өмнөх амжилт нь 32 цаг 7 минутын урттай үргэлжилсэн үнсэлт байсан байна.
Амьсгал авахгүйгээр удаан амьсгалаа барих гэдэг бол маш хэцүү зүйлийн нэг. Гэхдээ Италийн Мишель Фукарино, Элиза Лаззарини нарын хос энэ хэцүү зүйлийг хамтдаа, усан доор хийж чадсан юм. Тэд усан доор 3 минут 24 секундын хугацаанд бие биенийгээ үнссэн нь усан доорх хамгийн удаан үргэлжилсэн үнсэлт болжээ.
3. Хамгийн үнэтэй үнсэлт
Жүжигчин Sharon Stone 2003 оны 8-р сард Лос Анжелест орон гэргүй хүмүүсийг хооллох Project Angel Foods буяны ажилд 50,000 доллар хандивласных нь төлөө өөрийн фен Joni Rimm-ийг бараг нэг минут хэртэй маш тачаангуйгаар үнссэн юм.
4. Нэг цаг мөчид усан доор зэрэг гэрлэсэн хамгийн олон хос
2001 оны 2-р сарын 14-ний өдөр тохиосон Гэгээн Валентины өдрөөр Тайландын өмнөд хэсэг дэх Крадан арлын ойролцоо усан доор 10 метрийн гүнд Дэлхийн 22 орны 34 хос нэгэн зэрэг хуримаа хийсэн байна. Өдгөө усан доор гэрлэх ёслол нь жил бүрийн Валентины өдрөөр усан доор амьдралаа холбохыг хүссэн олон аялагчдыг соронздон татдаг болжээ.
5. Хамгийн удаан хугацаагаар биесээ тэвэрсэн тэврэлт
Хэдийгээр удаан хугацаагаар биесээ тэврэх нь бие биенээ хамгийн удаан хугацаагаар үнссэн дээд амжилтын дэргэд хялбархан мэт санагдаж байгаа ч үнэн хэрэгтээ хамгийн урт хугацаагаар үргэлжилсэн тэврэлт хамгийн урт хугацаагаар үргэлжилсэн үнсэлтийн дэргэд харьцангуй богино хугацаанд үргэлжилжээ. Канад хос Рон О’Нил, Тереза Керр нар 24 цаг 33 минутын турш бие биенээ тэвэрсэн нь Дэлхийн хамгийн урт хугацаанд үргэлжилсэн тэврэлт болсон байна.
6. Хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн тэврэлтийн тэмцээн
Үндэсний тэврэлтийн өдрийг жил бүрийн 1-р сарын 21-ний өдрөөр албан ёсоор баталсан. Энэ баярын өдрөөр хэн нь илүү удаан тэврэлдэх вэ гэсэн утга бүхий олон арван тэмцээн уралдаанууд болдог ба энэ жилийн Үндэсний тэврэлтийн өдрөөр Нэгдсэн Вант улсад хамгийн удаан буюу 24 цаг 44 минутын хугацаанд үргэлжилсэн тэврэлтийн тэмцээн болж, зургаан хос ялалт байгуулжээ. Энэ тэмцээний бусад тэврэлтийн тэмцээнээс ялгарах цорын ганц ялгаа нь энэхүү тэмцээнд оролцогчид цаг тутамд таван минутын завсарлага авч болох ба энэ таван минутын хугацаанд юм идэх, ариун цэврийн өрөө рүү явах боломжтой байсан байна.
7. Хамтдаа тэврэлдсэн хамгийн олон хүн
Канадын Оттавад 2010 оны 5-р сарын 7-ны өдөр 10,554 хос тэврэлдсэн нь хамгийн олон хүн хамтдаа тэврэлдсэн дээд амжилт болж байгаа юм.
8. Нэг өдрийн дотор хамгийн олон хүн тэвэрсэн хүн
Өдрийн 24 цагийн хугацаанд хичнээн хүнийг тэвэрч болох бол? Жефф Ондаш гэгч эрхэм нэг өдрийн дотор 7777 хүнийг тэвэрч Дэлхийн дээд амжилтын эзэн болжээ.
9. Гэрлэлтээ батлуулсан хамгийн өндөр настай хос
Зөвхөн насаараа тогтоосон энэхүү дээд амжилтыг эвдэхэд маш хэцүү юм. 2002 онд гэрлэсэн Франсуа Френандез, Мадлен Франсино нар нь 96 болон 94 настай байсан нь гэрлэлтээ батлуулсан Дэлхийн хамгийн өндөр настай хүмүүсээр нэрлэгдэхэд нь голлох үзүүлэлт болсон байна.
10. Хамгийн урт хугацаагаар хамт амьдарсан хосууд
АНУ-ын Умард Каролинад 1924 оны 5-р сард гэрлэсэн Герберт болон Зельмира Фишер нар нь үхэн үхтлээ хамт байх болно хэмээн амласан амлалтандаа хүрч, 86 гаруй жилийн турш хамтдаа амьдарсан гэдэг нь шалгагдаж батлагдсан хосууд юм.
11. Хамгийн олон удаа гэрлэлтээ батлуулсан хосууд
Лорен болон Дэвид Блэр нар нь гэрлэлтийн андгайгаа улам илүү батжуулахын тулд 27 жил хамтдаа амьдрахдаа 100 гаруй удаа гэрлэлтээ батлуулсан учир хамгийн олон удаа гэрлэлтээ батлуулсан хосоор нэрлэгдсэн байна.
12. Дэлхийн хамгийн том шоколад
Валентины баярын хамгийн гол билэг тэмдгийн нэг бол шоколад. Умард Америк дахь хамгийн том шоколад үйлдвэрлэгч Hershey компани 2007 онд Үнсэлт нэртэй шоколадыг бүтээсэн бөгөөд Дэлхийн хамгийн том шоколад гэгдсэн энэ шоколад 13,852 кг жинтэй байжээ.
13. Дэлхийн хамгийн үнэтэй алмааз эрдэнэ
Олон бүсгүйчүүдийн хайртай залуугаасаа авахыг хүсдэг нэгэн бэлэг бол алмааз эрдэнийн шигтгээтэй бөгж байдаг. 1995 онд 100 каратын очир алмааз 16,561,171 доллараар зарагдсан нь Дэлхийн хамгийн үнэтэй алмааз эрдэнэ болсон байна.
jerry-man
2012/02/17 at 22:21
goy2
Зочин
2012/02/17 at 23:31
^-^
bayaka_0407
2012/02/17 at 23:36
nice
montekristo_gun
2012/02/18 at 00:54
zio zio
enkule_fires
2012/02/18 at 14:58
zya2
BEK_KKK
2012/02/20 at 11:06
t1