Орон гэргүй эр 15 жилийн турш булшинд амьдарч байна

0

Орон гэргүй эр 15 жилийн турш булшинд амьдарч байна


Сербийн 43 настай Братислав Стожавоник орон гэргүйн улмаас сүүлийн 15 жилийн турш Ниш хотын оршуулгын газарт үхэгсэдтэй хамт амьдарч байгаа ажээ. Булшаар гэр хийж, хөршлөн амьдардаг үхэгсдээс илүүтэй амьдрахаас, өлсөхөөс айдаг тэрээр урьд нь барилгын ажил хийдэг байсан ба хэзээ ч тогтмол ажилтай байж үзээгүй Братислав олон жилийн өмнө өрөнд орж, орон гэрээсээ салсан байна. Тэрбээр бараг зуун жилийн тэртээ нас барсан гэр бүлийнхнийхээ чандартай хамт сүүлийн 15 жилийн турш амьдарч байгаа булшаа боломжийн хэрээр тохижуулж амьдарсаар иржээ.“Энд хуурай бөгөөд дулаахан байдаг. Хэдий ордон биш ч гэлээ гудамжнаас хавьгүй тохитой.” гэж ярих Братислав оршуулгын газарт анх амьдарч байх үед маш хэцүү байдаг байсан ч одоо бол үхэхээс илүү амьд байхаас айдаг болсон гэнэ. Өдрийн ихэнхийг булшны газраа тойрон эргэлдэж, лаа болон тамхи цуглуулж өнгөрүүлдэг энэ хөөрхий хүн хотын хогийн савнаас хоол олж иддэг ч үүнийгээ таны бодож байгаа шиг тааруухан зүйл биш хэмээн өгүүлэх аж. Хүйтэн шөнүүдийг лааны илчээр дулаацаж өнгөрүүлдэг орон гэргүй эр эцсийн бүлэгт өөрт нь хэн ч тэр ч бүү хэл цагдаа ч саад болж зүрхлэмгүй амьдрах газар олсондоо баяртай байдаг байна. Братислав Стожавоник 15 жилийн турш буюу хамгийн урт хугацаанд оршуулгын газар амьдарч байгаа ч үхэгсэдтэй хамт булшин дунд амьдарсан анхны хүн биш. 2009 онд нас барсан эхнэртээ маш их хайртай байсан учир цогцсыг нь хүний дүрстэй гипсэн хөшөө-саванд хийгээд хамт амьдарч байгаа Ле Ван хэмээх Вьетнам эр, 2011 онд мөн л хайртай нөхрийнхөө занданшуулсан цогцостой хамт булшинд нь амьдардаг Адриана Вилларреал хэмээх Аргентин эмэгтэй байдаг нь үүнийг баталж байгаа юм.

1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Alexandro

    2013/03/15 at 21:20

    aim yum oor gazar oldooguil yum bhda

  2. Зочин

    2013/03/16 at 09:46

    thh hetsvv l amidral bndaa ingen ingen ene amidrald horgdh hereg yu bdg bna

  3. uniQu3

    2013/03/16 at 10:04

    hmm

  4. McTavish

    2013/03/16 at 10:46

    айдаггүй л юм байхдаа

  5. capaa7g

    2013/03/17 at 15:38

    ymr yewgui yumbe

  6. Зочин

    2013/03/17 at 15:41

    eo eo yun aimar yum be tehde odo sursan bolhor todoggvil baihaldaa tehde taransha bish uyagad bulsh gj songson yum bol doo aaaa

  7. Зочин

    2013/03/18 at 10:30

    uheh amarhan shdee, harin amidrah hetsuu…ene hun teriig sain mederch amidraltai temtseldseer l baigaan bn daa.

  8. jerry-man

    2013/03/19 at 17:19

    yostoi soliotoi

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *