
Арьсны нөсөө толбо бол тусдаа биеэ даасан асуудал гэдэг нь нууц биш. Арьсны өнгийг өөрчилж, хөгшрөлтийг түргэсгэдэг сэвх шиг үзэгдэл юм.
Цаг хугацаа өнгөрөх тусам арьс торгомсог байдлаа алдаж, бараан өнгөтэй болж эхэлдэг. Гэхдээ цөөн хүмүүс л хүзүүнийх нь арьсны өнгө өөрчлөгдөж байгааг анзаардаг ба суга, цавь эсвэл хурууны үенүүдийн арьсны өнгө мөн давхар өөрчлөгддөг, эдгээр нь эрүүл мэндэд ноцтой аюулд учирч болзошгүйн илрэл юм.

Энэ нөхцөл байдлыг “acanthosis nigricans” гэж нэрлэдэг. Биеийн дээр дурдсан хэсгүүдийн арьс зузаарч, харладаг ба хүрэхэд хатуу ширүүн болсон байдаг. Олон хүмүүс үүнийг бохирдол гэж бодож, толбо үүссэн газрыг цэвэрлэдэг боловч энэ нь ямар ч үр дүнгүй.
Хэрэв таны арьс барзгар болон харласан байхыг та анзаарах юм бол арьсны эмч дээр очихоос цааргалах хэрэггүй. Яагаад гэдгийг танд хэлж өгье.

Түүнчлэн ”acanthosis nigricans” бол ховор тохиолддог өвчин ба зарим нэг судалгаанаас үзэхэд, АНУ-д гэхэд л хүүхдүүдийн 7% нь уг өвчнөөр өвчилдөг байна. Хүүхдүүд болон насанд хүрэгчдийн аль алинд нь хортой бус ба зарим нөхцөлд буюу 40-өөс дээш насныхны хувьд амь насыг нь эрсдэлд оруулдаг.

Илүүдэл жинтэй хүмүүсийн 50%-иас багагүй нь энэ өвчнөөр өвчилдөг болохыг эмч нар хэлж байна. Мөн удамшил болон бусад хүчин зүйлс нөлөөлдөг.
Тархалтыг улам нэмэгдүүлэхэд хүргэдэг хүчин зүйлс:
- Бамбай булчирхай доголдсоноос болж дааврын хэмжээ өөрчлөгдөх
- Инсулины эсэргүүцэл
- Хорт хавдар үүсгэгч хүчин зүйлс
- Их хэмжээгээр эм бэлдмэл хэрэглэх, тэр тусмаа сэтгэцийн эм, бэлдмэл

Энэ нөхцөл байдал эрүүл мэндэд аюул учруулахгүй, харин хорт хавдрын хэд хэдэн төрлүүд эсвэл 2-р түвшний чихрийн шижин өвчний үед аюул учруулж болно. Хорт хавдар судлалын зүгээс дараах хэд хэдэн шинж тэмдгүүд давхар илэрч болно гэж үзэж байгаа аж.
Өөрөөр хэлбэл чихрийн шижин өвчний эхэн үед хар толбо үүсэж болдог ба өвчтөний нөхцөл байдлыг цаг алдалгүй шинжлэх нь чухал.

Дараах шинж тэмдгүүд илэрч болно:
- Ам маш их цангах
- Тогтмол өлсөж буй мэдрэмж төрөх
- Тогтмол шээс хүрэх
- Хараа муудах
- Шарх удаан эдгэрэх
- Байнга ядрах
- 1-р түвшний чихрийн шижин өвчний үед – дотор муухайрах, толгой эргэх, жин хасах, хумсны будаг шиг үнэр амнаас гарах
- 2-р түвшний чихрийн шижин өвчний үед – үе мөч мэдээ алдах, хуруунуудын дунд хэсгийн арьс халдварлах, эд эрхтэн эсвэл хөхний доорх хэсгийн арьс үрэвсэх


Дээрх жагсаалтад бичигдсэн нөхцөл байдлууд танд илэрвэл тэр дор нь мэргэжлийн эмчид хандаарай. Хэрэв та 45 болон түүнээс дээш настай бол эмч дээр очихоос цааргалж бүр ч болохгүй. Яагаад гэвэл чихрийн шижин эсвэл хорт хавдар тусах эрсдэл бий. Өөрөөр хэлбэл дээр дурдсанчлан, арьсны толбо нь олон аюултай өвчний шинж тэмдэг байж болзошгүй. Аливаа өвчнийг эхэн үед нь оношилж, эмчилгээ хийлгүүлбэл амь нас болон эрүүл мэндэд аюул учрахгүй гэдгийг санаарай.








Gal Dul
2019/06/05 at 09:59
Сувдмаа Даваа egchee emchid uzuuleerei!!!
Bold Erdene
2019/06/05 at 21:21
Boogii Bolduush
Ch Tsetsgee
2019/06/05 at 21:48
Б' Ундрах
2019/06/05 at 22:16
Б.Уранчимэг У.Очироо
MN Barilgashop
2019/06/05 at 22:23
Purevsuren Hurelchuluun Purevsuren Hurelchuluun
Сүхбат Наранхүү Нана
2019/06/06 at 00:29
Purevsuren Batkhuu
Micky Micky Micky Micky
2019/06/06 at 08:07
М М. Солонго энийг уншаарай
Билгүүн Шагдарсүрэн
2019/06/07 at 17:43
П. Шинээ