Дэлхийн алдартай ресторануудын бренд болсон амтат тахианы шөл хийх жор. Хоолны дуршлыг нэмж, эрч хүч бэлэглэнэ – шарталтыг ч бас март!

2

Тахианы шөл – үйлчлүүлэгчид үргэлж ам сайтай байдаг нэрийн хоол, хамгийн гайхалтай нь шарталтыг ямар ч асуудалгүй зогсооно!

Энэ хоолыг хийхийн тулд та бэлэн тахианы шөл худалдаж авах хэрэгтэй ба эхлээд шөлөө болгохдоо ямар ч мах оролцуулахгүй, дор хаяж 2 цаг буцалгана эсвэл хугацааг бага зэрэг нэмж болно.

Буцалсны дараа хөөсрөх ба үүнийг авч, дээр нь шаардлагатай хүнсний ногоонуудыг хийнэ: сармис, сонгино – угааж цэвэрлэсэн, лууван, цоохор майлз – хоёр талаар нь бага зэрэг түлсхийж болгосон, 1-2 чимх халуун чинжүү. Мөн давс хийхээ мартав аа. Санаа зоволтгүй, ахиухан давс хийх тусам илүү амттай шөл болно.

Ногоонууд болмогц шөл албан ёсоор бэлэн болсон гэсэн үг ба тусад нь өөр саванд шүүж авна.

Одоо харин тахианы махаа болгох цаг: гуя, цээж, далавч гээд аль ч хэсэг нь байж болох ба та өмнө нь тахианы махаа худалдаад авчихсан байх ёстой, сонгож авсан тахианы махыг ижил хэмжээтэйгээр хэрчиж, буцалж буй усанда хийж, давсаар амталсны дараа сайтар болгоно.

Тахианы махыг сайтар буцалгаж бэлэн болгосны дараагаар шөлөн дээрээ тахианы махаа хийж, салахын аргагүй амтат шөлөө халааж ууна. Ингэхдээ шинэхэн ногоог амт оруулах зорилгоор дээр нь хийж болно: ногоон гоньд, яншуй, базиль, брокколи гэх мэт.

Аль хэдийнээ бэлэн болчихсон шөлийг дахин халааснаар тахианы мах илүү шим тэжээлтэй, амттай болох болно. Ингээд таны тахианы шөл бэлэн боллоо!

Анхаарах зүйл: Тахианы махыг болгох хугацааг та өөрөө мэдэх учиртай. Яагаад гэвэл хүн бүрийн хувьд хоолыг болгох хугацаа харилцан адилгүй байдаг ба та плитканд найдалгүй, хажууд нь зогсож байгаад сайтар амталж үзсэний дараа болсон, болоогүй эсэхийг шалгаарай.

Та энэ шөлийг ууснаар ядаргаа тайлагдаж, таны бие организм эрч хүчээр сэлбэгдэх ба шарталтыг нам дарах болно!

2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ochir Oyuka

    Ochir Oyuka

    2019/06/04 at 22:27

    Сайхан зөв найрлатай бичсэн бол гоё жор байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *