Коронавирусын тархалтын үед өөрийн болон бусдын амь насыг эрсдэлээс хамгаалахын тулд танд зайлшгүй байх ёстой 5 чухал зүйл

0

Урьдчилан сэргийлэлт бол эмчилгээнээс илүү үр дүнтэй юм.

Коронавирусын тархалт одоог хүртэл үргэлжилсээр байгаа бөгөөд Хятадад маш олон хүний аминд хүрээд байна. Энэ төрлийн вирусын гаралтай өвчний тухай олон олон кинонуудыг та эрхбиш үзэж байсан биз ээ. Одоогоор кинонд гардаг шиг нөхцөл байдалд ортлоо бүр ч дордоогүй байгаа хэдий ч, алсдаа юу болохыг хэлэхэд хэцүү байгаа нь нууц биш юм.

Ийм учраас хүн болгон дор бүрнээ вирусын халдвар авахгүйн тулд сайтар хичээх хэрэгтэй. Хэрэв та өөрт хэрэгтэй зүйлсийг хэрэглэж чадах юм бол, энэ аюул таниас холуур өнгөрөх болно.

1. Маск

Вирус хурдацтай тархаж байгаа энэ үед таны амьдрал болон эрүүл мэндийг хамгаалах нэн чухал хэрэгтэй зүйл бол маск юм.

Маск зүүснээр вирусээс хялбар байдлаар сэргийлэх, хамгаалах боломж бүрдэнэ. Энэ цаг мөчид хүн бүр энгийн маск зүүж байгааг та харж байгаа биз ээ. Болж өгвөл зүүж буй маскаа сайжруулж, N95 эсвэл N1000 маскуудыг олж зүүгээрэй.

Энэ маск амьсгалах зориулалтын хэсэгтэй тул, амьсгалахад хүндрэлтэй байгаа хүмүүст маш тохиромжтой.

 

2. Хамгаалагч шил

Харамсалтай нь вирусын халдвар агаар дуслын замаар дамжин таны биед нэвтрэх боломжтой – вирусын гол бай нь нүд юм. Хэрэв та олон нийтийн газраар зайлшгүй явах шаардлага тулгарвал, тухайн үед эргэн тойронд чинь ханиалгаж, найтааж байгаа хүн байх юм бол, хамгаалалтын шил таны нүдээр дамжин вирусын халдвар орохоос сэргийлнэ.

 

3. Бээлий

Тогтмол гараа угаах нь энэ цаг үед маш чухал зүйл боловч, та гараа байнга угаагаад байж чадахгүй. Нэн ялангуяа гадуур явж байгаа нөхцөлд… Бээлий өмсөх нь дараагийн чухал зүйл юм. Хэрэв та санамсаргүй байдлаар халдварлагдсан обьектод хүрчихвэл, бээлий таныг хамгаална. Гар бол хамгийн ихээр бохирддог биеийн хэсэг гэдгийг санаарай.

 

4. Халдварын эсрэг ариутгалын бодисууд

Гадаад орчноос бие организмоо хамгаалах үнэхээр амаргүй. Маск болон бээлийгээ тайлах үед, бие дэх бактери таны үс болон арьсанд наалдаж үлдсэн байх магадлалтай учир, тусгай ариутгагчаар халдваргүйжүүлэх хэрэгтэй. Болж өгвөл ариутгагч бодисыг биедээ байнга авч явж байгаарай.

Гэртээ сайн чанарын саван болон цэвэр ус хэрэглэ. Халдваргүйжүүлэх цацлагаар гэрээ сайтар ариутгах хэрэгтэй.

 

5. Халуун хэмжигч

Халуурах нь коронавирусын үед илрэх үндсэн шинж тэмдгүүдийн нэг юм. Халуун хэмжигчтэй байснаар эмнэлэгт яаралтай очих ёстой эсэхээ та эрт мэдэх боломжтой. Халууныг термометр буюу халуун хэмжигч зөв тодорхойлдог.

Танд эрүүл энхийг хүсье!

6
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *