Хэрүүл маргааныг хурдан зогсоох 6 арга

3

Хосуудад үл ойлголцох, санал нийлэхгүй зүйл гарч ирэлгүй л яах вэ. Энэ бол энгийн үзэгдэл, үл ойлголцол гэдэг нь харилцаа муудсан гэсэн үг биш. Та хоёр чинь хоёр өөр тусдаа хүмүүс – хоёулаа өөрсдийн гэсэн үзэл бодолтой. Та хоёр хамтын аз жаргалтай амьдрал зохиож байгаа бол хоёулангийнх нь үзэл бодол чухал. Агшин зуурын хүсэл, сэтгэл хөдлөлөөс илүүтэй хайрын мэдрэмж эсвэл дассан сэтгэл давж гарахаар хэрүүл аажимдаа намжина. Зарим нэг хосууд цагт нь хэрүүлээ зогсоож чаддаг бол зарим нэг нь асуудлыг улам хүндрүүлж том хэмжээний хэрүүл болгодог.

Хэрүүл маргааныг маш амархан намдаах 6 энгийн арга байдаг байна.

1. Тайвшир

Өрнөж байгаа нөхцөл байдлыг бодитоор хүлээж авах нь маш чухал, уур хилэндээ баригдаж үзэл бодлоо өөрчлөх, хэлэх хэлэхгүй үгээр доромжлох, аливаа үйлдэл гаргахаас зайлсхийнэ. Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөөд ирэхээр ямар ч зүйл хяналтаас гардаг. Таны сэтгэл ямар гүн шархалж эсвэл гомдсон ч бай, өөрийгөө барих хэрэгтэй – таны өмнө хайрлаж явдаг хүн чинь зогсож байна. Хайртай хүн рүүгээ хашхирахыг та үнэхээр хүсэж байна уу? Үл ойлголцол бүр дээд цэгтээ тулахаар таны сэтгэл эзгүйрч хоосроосой гэж хүсэж байна уу? Бид хэлсэн үгээ буцааж авч чадахгүй, зарим нэг хэлсэн үг чинь аймшигтай ул мөр үлдээсэн байх вий дээ. Уур хилэндээ өөрийгөө бүү идүүл, хормын дотор л таны хэдэн сар, жилээр босгосон сайхан харилцааг үгүй хийнэ.

 

2. Таны хань танд ямар чухал хүн билээ гэдгийг бодоорой

Жинхэнэ хайр ямар их уурлаж бухимдаж бас гомдож байсан ч хамаагүй унтардаггүй юм. Түүнийг үзэн ядахыг хүсэж байсан тэр мөчид ч гэсэн хайрласаар л байна. Харилцан хайрлаж дурлаж байгаа сэтгэл хэзээ ч өөрчлөгдөхгүй – хэрүүл уруул хийж байсан ч гэсэн. Өөрийнхөө сэтгэл зовоож байгаа зүйлийг хайртай хүнээсээ нуух хэрэггүй, түүнийг зовоож байгаа зүйлийг ч гэсэн сонсож байх хэрэгтэй – өөрийгөө болон хайртай хүнээ тайвшруулахыг хичээнэ. Ярилцахад хэцүү байсан ч гэсэн та хоёрын цаашдын харилцаанд чухал болохыг бодоорой.

 

3. Нөхцөл байдлыг тоохгүй орхиж болохгүй

Үл ойлголцол өөрөө шийдэгдэнэ гэж байхгүй – тэгж байгаад болно биз гэж орхих хэрэггүй. Бүх зүйл хэвийн мэт дүр эсгэх нь та цасан бөмбөлөг хийж байгаатай л адил зүйл – явуулах тусам хэмжээгээрээ том болоод л, эрчээр нь тавьбал хэзээ нэгэн цагт олон жижиг ширхэгт бутарч унана. Ширхэг болгон хэрүүлийн суурь болно гэдгийг битгий мартаарай. Ямар ч асуудал байсан тэр дор нь шийдэж байхыг хичээх хэрэгтэй – өөртөө сөрөг сэтгэгдэл бүү үлдээж бай, сэтгэл дундуур байгаа мэдрэмжээ өөртөө хадгалах хэрэггүй, эс бөгөөс нэг л өдөр дэлбэрэлт болж аймшигтай том шуугиан дэгдэнэ.

 

4. “Таашаал”-ыг сунжруулах хэрэггүй

Өдөржингөө эсвэл хэдэн ч өдрөөр хамаагүй бие биетэйгээ ярьж харилцахгүй байгаа хосууд бидний танилууд дунд байдаг. Тэд асуудлыг шийдэхийг хүссэнгүй. Дуугүй байх – төсөөлж байснаас хамгийн муу арга. Үл ойлголцлыг сунжруулах хэрэггүй, аргумент байгаа бол тэр дор нь гаргаж ир, хайртай хүнийгээ өөрөөсөө холдуулах хана босгох хэрэггүй. Үл ойлголцлыг арилгахад цаг хугацаа орж болно, хамгийн гол нь хэвийн амьдралдаа эргэж орохын тулд арга хэмжээ авах ёстой. Эцсийн эцэст бид бүгд л үе үе уур хилэнгээ гаргаж байх ёстой биз дээ?

 

5. “Өнгөрсөн үе”-ийг сөхөх хэрэггүй

Хэрэлдэж байхад хайртай хүнийхээ урьд нь хийсэн нүглийг сануулдаг, эмзэг газрыг нь хөндөж байгаа юм уу даа. Танд гэж анхааруулахад: хэрүүл – хэн нь хүчтэй гомдоох вэ гэдэг уралдаан тэмцээн биш шүү. Хайртай хүнээ ихээр гомдоохыг эрмэлзэж байгаа харилцааг хэвийн гэж хэлэхэд бэрх. Бодлогогүй хэлсэн үг хайртай хүнийг чинь ихээр гомдоож болно, таны төсөөлж байснаас ч ихээр шүү. Хэрүүл болгонд тодорхой нэг асуудал шийдэх шаардлагатай – хэрүүл гарсан тэр шалтгаан болохоос бус урьд нь алдсан алдааг хөндөж өөрийгөө энхийн цагаан тагтаа  гэдгийг харуулах хэрэггүй.

 

6. Үл ойлголцлыг нэг мөр шийдсэн гэдэгт итгэлтэй байх ёстой

Хэрүүл дууссаны дараа бид бүтэн амьсгал авах шиг болдог – ашгүй нэг юм, бүх зүйл тодорхой болж шийдэгдлээ. Гэхдээ бид өөртөө нэг энгийн асуулт тавьдаггүй – асуудлыг бид үнэхээр хоёр биедээ нааштайгаар шийдэж чадсан уу? Шийдэлд хоёулаа хүрэх ёстой, эс бөгөөс хэн нэг нь сэтгэл дундуур үлдсэн бол дахиад л үл ойлголцол гарна. Дахиж маргаан гарахад таны шийдсэн гэсэн асуудал дахин хөндөгдөх биш бүр гүнзгийрсэн байх вий.

Жинхэнэ хайр дурлал ямар ч шалгуурыг давж гарч чадна, зүгээр л та боломжийг нь өгөх ёстой. Сэтгэл хөдлөл ихтэй хосууд өдөржингөө хэрэлддэг ч өөрийгөө аз жаргалгүй гэж үздэггүй шүү дээ – тэд асуулт болгондоо хариулт олж чаддаг юм, чанга дуугаар ч хамаагүй. Харин зарим нэг гэр бүл нь дуугүй, тэнцвэртэй мэт харагдах боловч үнэндээ аз жаргалгүй байдаг. Тэд асуудлаа шийдэж чадаагүй л яваа. Хэрүүлээс айх хэрэггүй – хамгийн гол нь хайртай хүнийхээ сэтгэлийг мэдрэх хэрэгтэй, үл ойлголцлыг шийдэх аргыг хоёулаа эрэлхийлээрэй.

11
ГоёГоё
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *