
Тэвчээрийн ёроолд алт бий – энэ хэлц үг олон хүнд танил байх гэж найдаж байна. Бидний дунд тэвчээр, хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүнд зорьсон зорилгодоо хүрч чадсан хүн цөөнгүй байгаа гэдэгт итгэл дүүрэн сууна. Зун гэхэд та турмаар байна уу, гоё зурж эсвэл амттай хоол хийж сурмаар байна уу – энэ бүгд боломжтой, хамгийн гол нь та тавьсан зорилгодоо аажим аажмаар урагшлах ёстой!
Өөрийнхөө хөдөлмөрийн үр шимийг бусадтайгаа хуваалцсан хүмүүсийн тохиолдлуудаас тантай хуваалцахаар шийдлээ. Эдгээр гэрэл зургуудыг үзээд хүний боломж бололцоо хязгааргүй гэдгийг та ухаарах болно.
Жилийн өмнө би оёдол сонирхож эхэлсэн юм. Энэ бүтээлгийг удахгүй мэндлэх гэж байгаа үеэлдээ зориулж хийлээ.

Сарын турш круассан хийж үзсэн – хамгийн сайхан нь би өөрийн гэсэн төгс жорыг олж чадсан шүү

Байдаг л нэг модоор охиндоо зориулж ганжин хийлээ – тэр минь хоол хийж тоглох их дуртай

Би хоёр жил нэхмэлийн зүүгээр тоглоом нэхэж байна, юм нэхээд сууж байгаа явц надад үнэхээр их таалагддаг

Би удахгүй хүүхэдтэй болно, үүнд бэлдээд дүүжин сандал хийлээ

Олон хүн толгойдоо яваа санааг хэрэгжүүлж эхлэхээсээ эмээдэг, тэд өөрсдийгөө амжилтад хүрч чадахгүй гэж боддог. Энэ үед нэг л зүйлийг санах хэрэгтэй: хичээл зүтгэлийн цаана сэтгэл бахадмаар үр дүн хүлээж байдгийг бүү мартаарай.
Миний сунгалт хоёр жилийн уйгагүй хөдөлмөрийн ачаар эрс өөрчлөгджээ

Одон орон судлал сонирхоод нэг жил болж байна, үр дүнг нь та хар даа

Хоёр жил зурж сурч байна

Би лаа хийж сурахыг хүсээд, миний юунд хүрч чадсаныг эдгээр лаа харуулна

Гэрийнхээ энэ буланг би амьд болгохыг их хүсэж байсан юм, удаан мөрөөдсөн мөрөөдлөө биелүүлж чадсан шүү

Эдгээр гэрэл зураг хэнийг ч хөдөлгөж мэдэхээр. Өнөөдрийн нийтлэлийн баатрууд хүссэн үр дүндээ хүрч чадаж байгаагаас хойш та ч бас яагаад чадахгүй гэж?!
Би хашаагаа янзлах гэж хэдэн сар зарцуулсан юм, ажлаа дуусгасны дараа эргээд харахад сэтгэл хангалуун сууж байна

10 дугаар сард нимбэгийн хэдэн үр суулгаад, өнөөдөр ажлынхаа үр дүнг хараад их хөөрлөө

Миний хийсэн Төмөр хүний баг – 2016 болон 2019 оных

Гар урлалынхаа амжилтаас хуваалцмаар санагдаад – яг бүтэн жил хичээллэжээ

Би аль болох унадаг дугуйгаар явахыг хичээдэг болсон, сүүлийн хоёр жилд би 49 килограмм хассан байна








