Ихрүүдийн тухай сонирхолтой 20 баримт

0

Ихэр эгч дүү, ах дүү байх мэдээж сайхан байдаг байх, нэг бүхэл зүйлийн тусгай холбоостой хоёр хэсэг. Ихрүүдийн тухай доорх гайхалтай баримтууд таныг бүр алмайруулж орхих болов уу.

1. 2008 онд Их Британийн нэгэн гэрлэсэн хос төрөхдөө салсан ихрүүд гэдгээ мэджээ

Ихрүүдийг төрсний дараа салгаж өөр өөр эцэг эхэд өргүүлсэн байсныг хосууд гэрлэснээс хойш нэг жилийн дараа олж мэджээ. Ингээд шүүхийн шийдвэрээр тэд гэр бүлээ цуцлуулсан байна.

Ихрүүдийн тухай сонирхолтой 20 баримт 4

2. Ихрүүдийн аав өөр байх магадлал бий.

Тийм ээ, магадлал бол бий гэхдээ өөр өөр эцэгтэй ихрийн тохиолдол 400-д ганц.

Marion Loretta Broderick and Tabitha Broderick carry monogrammed bags to school in NYC. Pictured: Marion Broderick and Tabitha Broderick Ref: SPL385798  240412   Picture by: Jackson Lee / Splash News Splash News and Pictures Los Angeles:	310-821-2666 New York:	212-619-2666 London:	870-934-2666 photodesk@splashnews.com

3. Цагаан идээ хэрэглэдэг эмэгтэй ихэрлэх магадлал өндөр гэнэ шүү. Хэрэв тийм юм бол Монголчууд одоо бараг бүгд л ихэр баймаар юм :)

Зэрлэг төмс мөн ихэрлүүлэх магадлалтай хүнсэнд тооцогддог.

Ихрүүдийн тухай сонирхолтой 20 баримт 5

4. Olsen-ийн ихрүүд “Full House” цуврал кинонд тоглохдоо хиймэл шүд хийж байжээ, учир нь инээмсэглэл нь наснаасаа өөр байсан байна.

Сүүн шүд нь өөр өөр насанд унасан тул инээмсэглэл нь адилгүй байжээ.

Ихрүүдийн тухай сонирхолтой 20 баримт 6

5. Хэрвээ ихэр ах дүүтэй ихэр эгч дүү гэр болж хүүхдүүд төрвөл тэд үеэлүүд байхаас гадна генетикийн эгч дүүс болно.

Ийм гэрлэлтийг “дөрвөлийн гэр бүл” хэмээдэг ажээ.

Ихрүүдийн тухай сонирхолтой 20 баримт 7

6. Хамгийн их хүүхэд гаргасан эмэгтэй 69 хүүхэд төрүүлжээ. 40 нас гэхэд 16 хоёр ихэр, 7 гурван ихэр, 4 удаа дөрвөн ихэр тус тус төрүүлжээ.

Эмэгтэй 2010 онд 93 настайдаа өөд болсон байна.

Ихрүүдийн тухай сонирхолтой 20 баримт 8

7. Ихрүүдээс бусад бүх хүмүүс өөрийн давтагдашгүй үнэртэй.

Ихрүүд нэг ДНК болон үнэрийг эхийн хэвлээд байхдаа олж авдаг. Тэд хэдий нэг гэрт, нэг хоол хүнс хэрэглэдэг хэдий ч тэдний үнэрийг ялгаж үнэрлэхийг нохойд сургаж бас болно.

Ихрүүдийн тухай сонирхолтой 20 баримт 9

8. Mary-Kate, Ashley Olsen нар гадна төрхөөрөө адилхан боловч нэг өндгөн эсийн биш хоёр өндгөн эсийнх ажээ.

Эгч дүү хоёр харахад нэг өндгөн эсийн юм шиг харагддаг хэдий ч тэдний ДНК адилгүй.

Ихрүүдийн тухай сонирхолтой 20 баримт 10

9. Сиамын ихрүүд одоогоор 21 тохиолдол бүртгэгдээд байгаагаас тэдний үр удам нь 1500 гаруй болжээ.

Eng болон Chang Bunker 1811 онд төрсөн сиамын ихрүүд бөгөөд бага насаа Англид, амьдралынхаа үлдсэн насыг Тайландад өнгөрүүлжээ.

Ихрүүдийн тухай сонирхолтой 20 баримт 11

10. Ernest Hemingway-ийн ээж ихэр охинтой мэт мөрөөдөж түүнийг эгчийнх нь хувцасаар хувцасладаг байжээ.

Түүний эгчийг Marcelline гэдэг байсан бөгөөд ээж нь Ernest Hemingway-г өхөөрдөн “Ernestine” гэж дууддаг байжээ. Энэ хоёрыгоо цугт нь дуудахдаа “Өхөөрдөм Голланд хүүхэлдэйнүүд” хэмээдэг байж. Доорх зурагны захын хоёр хэсэгт Ernest болон Marcelline зогсож байна.

Ихрүүдийн тухай сонирхолтой 20 баримт 20

11. Ихрүүдийн хурууны хээ адилгүй.

Хурууны хээ эхийн хэвлийд байхдаа үүсдэг боловч өндгөн эсүүд салсны дараа л хурууны хээ бүрэлдэж дуусдаг байна.

Ихрүүдийн тухай сонирхолтой 20 баримт 2

12. Массачусэтс хот ихэр хүүхдийн төрөлтөөрөө АНУ-д дээгүүрт ордог.

Америкийн зуун төрөлтийн 5 нь ихрийн төрөлт байдаг.

Ихрүүдийн тухай сонирхолтой 20 баримт 12

13. Ихрүүд эхийн хэвлийд байхдаа л бие биендээ хариу үйлдэл үзүүлдэг байна.

14 долоон хоногтой ихрүүд бие биенээ мэдэрч эхэлдэг бол 18 долоон хоногтойгоосоо өөрөөсөө илүү нөгөө ихэртээ хүрдэг байна.

Ихрүүдийн тухай сонирхолтой 20 баримт 3

14. Зарим ихрүүд өөрийн гэсэн хэлтэй байдаг.

Томчуудын эзгүйд ихрүүд өөрсдийн хэлээрээ ярьдаг. Дандаа цуг байдаг тул бие биенээ ойлголцох аман яриа нь илүү хөгждөг. Харамсалтай нь том хүний хэл сурангуут ихрүүдийн өөрсдийн хэл нь мартагдаж эхэлдэг ажээ.

Ихрүүдийн тухай сонирхолтой 20 баримт 13

15. Төрөлтийн нас буюу 30+ настай эмэгтэйчүүд ихэр хүүхэд гаргах магадлал өндөр байдаг.

35-аас дээш настай эмэгтэйчүүд залуу эмэгтэйчүүдийг бодвол фолликулын гармоныг ихээр ялгаруулдаг тул ихэрлэх магадлал өндөр байдаг байна. Бас нөгөө талаараа энэ гармон үр тогтох чадварыг ч бууруулдаг байна.

Ихрүүдийн тухай сонирхолтой 20 баримт 14

16. Эрэгтэй ихрүүд ихэр хүүхэд төрүүлнэ гэвэл тэдгээрийн эхнэр нь хос өндгөн эс боловсруулах чадвартай л бол ихэр төрүүлнэ.

Хэрвээ төрөх гэж байгаа эмэгтэй өөрөө хос өндгөн эсийн ихрийн өрөөсөн бол ихэрлэх магадлал маш өндөр.

Ихрүүдийн тухай сонирхолтой 20 баримт 15

17. Ихрүүдийн 22 хувь нь зүүн гараараа бичдэг бол ихэр биш хүүхдүүдийн 10 хувь нь солгой гартан байдаг байна.

Солгой гартнууд эхийн хэвлийдээ ихэр байсан гэсэн яриа ч байдаг.

Ихрүүдийн тухай сонирхолтой 20 баримт 16

18. Нигер Улс хоёр ихрийн төрөлтөөрөө дээгүүр ордгоос гадна, тэд хоорондоо маш их төстэй байдаг байна.

Ихрийн хамгийн бага төрөлтөөрөө Хятад ордог байна.

Ихрүүдийн тухай сонирхолтой 20 баримт 17

19. Ихрүүдийн төрөлтийн дундаж жин нь 2.4 кг.

Английн Дербишиарын Hannah болон Thomas хоёр бусадтай адил байхыг хүссэнгүй, тэд 7.94 кг төржээ.

Ихрүүдийн тухай сонирхолтой 20 баримт 18

20. Хойд туйлын цагаан баавгай ихэрлэх нь тийм ч ховор үзэгдэл биш юм. Ихэнх тохиолдолд ихэр бамбарууш гаргах бөгөөд цөөн тохиолдолд ганц эсвэл 3 ихэр гаргана.

Цагаан баавгай 25 нас хүртлээ төрж чадна.

Ихрүүдийн тухай сонирхолтой 20 баримт 19

6
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *