Хүн бүр л хэзээ нэгэн цагт баяжиж, хувийн аралтай болохсон гэж мөрөөддөг билээ. Сугалаанд хожиж гэнэт баяждаггүй л юм бол өөрийн хөлс хөдөлмөрөөрөө мөнгө цуглуулахаас өөр аргагүй. Тиймээс сайн хичээгээрэй. Хэрэв таны банкинд багахан хэмжээний мөнгө байгаа бол PrivateIslandsOnline.com сайтаас өөрийнхөө мөнгөний хэмжээнд тохируулан хувийн аралтай болох боломжтой ажээ.
1. Чэндлерийн арал
Үнэ: 39,999 доллар
Байршил: Мэйне
Хэмжээ: 4047 м2
4046 м2 талбай бүхий үзэсгэлэнтэй бяцхан арал нь туйлын боломжтой үнэтэйд тооцогдож байна. Та 40,000 доллараар сайхан машин л худалдан авч чадна.
2. Бяцхан арал
Үнэ: 99,897 доллар
Байршил: Онтарио
Хэмжээ: 4047 м2
Хэрэв та түүхээр амьсгалахыг хүсвэл энэ арал танд яг тохирно. 19-р зууны загасчдын амьдралын түүхийг эндээс харж болох бөгөөд байнга очсон ч уйдамгүй.
3. Свийт арал
Үнэ: 105,000 доллар
Байршил: Английн Колумбиа
Хэмжээ: 12,150 м2
Бусад арлуудтай харьцуулахад гүвээ дов элбэгтэй ч, унаж бэртэхээр аюултай хад байхгүй ээ. Нарс мод элбэгтэй.
4. Исла Эсмерэлда
Үнэ: 145,000 доллар
Байршил: Мексик
Хэмжээ: 12,150 м2
Тэксаны хилээс ердөө гуравхан цаг давхиад хүрэх ба тус арал нь амралт, зугаа цэнгэлийн диваажин л гэсэн үг. Хэрэв та зун найзуудыгаа Мексикийн энэ арал дээр гэнэт урьвал ч…
5. Америкийн арал
Үнэ: 169,727 доллар
Байршил: Британийн Колумбиа
Хэмжээ: 32,300 м2
Өвөл амрахыг хүсэгчдэд энэ арал нэн тохиромжтой. Энд та цана, сноубордоор гулган, цасан хүн хийж болно. Хэрэв та сайн ня-ботой бол татвараа төлөхгүй бултаж ч болох юм. Нэрийг нь анхааралтай уншаад үз дээ.
6. Лидер арал
Үнэ: 174,576 доллар
Байршил: Нова Скотиа
Хэмжээ: 44,320 м2
Халифаксаас хойш 30 минут давхиад л “илрүүлээгүй үнэт чулуу” болох энэхүү аралд хүрнэ.
7. Фишермэнс Пойнт арал
Үнэ: 175,000 доллар
Байршил: Мичиган
Хэмжээ: 8100 м2
Энэ арлыг худалдан авснаар та бат бөх зуслангийн байшинтай болох юм. Нэг сумаар 2 туулай буудна гэсэн үг. Гэхдээ та шинэ дээвэр, цонх, цахилгааныг нь өөрөө бий болгох юм.
8. Ларк Кэй
Үнэ: 175,000 доллар
Байршил: Белиз
Хэмжээ: 8100 м2
Хэрэв та гүн тэнгисийн үзэсгэлэн гоог биширдэг бол энэ арал танд яг тохирно. Шүрэн арал, олон янзын загас энд байдаг. Энэ арлаас 10 км-ийн зайд баячуудыг бурхан шиг хүндлэн үйлчлэх Плэсэнсиэгийн тосгон оршино.
9. Мэннионс арал
Үнэ: 185,722 доллар
Байршил: Ирланд
Хэмжээ: 16,160 м2
Энэхүү арлын 60 хувь нь үржил шимтэй буюу үлдсэн хэсэг нь элсэн цөл гэсэн үг.
10. Жонесийн арал
Үнэ: 189,124 доллар
Байршил: Нова Скотиа
Хэмжээ: 210,000 м2
210,000 м2 хэмжээтэй арлыг 4000 долларын зөрүүтэйгээр худалдан авах нь том аз биш гэж үү? Олон янзын үйл ажиллагаа явуулахад тохиромжтой. Жонесийн арал Мэнионсын арлын дэргэд хамаагүй давуу талтай харагдаж байна.
11. Стэппийн арал
Үнэ: 193,227 доллар
Байршил: Ирланд
Хэмжээ: 40,400 м2
Хэрэв та дуу шуутайхан далайн эргийг хайж байгаа бол Стэфийн арал яг болно. Шуугин найгах ой мод нь хөгжим шиг сонсогдох бөгөөд үнэхээр л далайн дундах ногоон арал байгаа юм.
12. Дийр Бэй Фрэнч Ривэр арал
Үнэ: 193,489 доллар
Байршил: Онтарио
Хэмжээ: 8100 м2
Нилэнхүйдээ улаан, цагаан нарс мод, хуш мод, арц, цэцэг, тагнай өвс, нэрсээр бүрхэгдсэн гайхалтай байгалтай. Арц болон нарс модны үнэр нь яг л хатуу архи шиг үнэртэх болно доо.
БОНУС: Мавува арал
Үнэ: 125,000 доллар
Байршил: Фижи
Хэмжээ: 16,800 м2
Үзэсгэлэнт сайхан Фижид байдаг тус арал нь далайгаас тасархай, эргэн тойрныг нь цагаан элс хүрээлж байдаг ба далдуу модны эх орон бөгөөд агаараас аварга том бэлэг эрхтэн шиг хэлбэртэй харагддаг.
Battumur Sosorburam
2015/06/14 at 13:51
Дэлхийн үүэсгэлэнтэй арлуудын тухай танилууулсанд талархъя!