Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сурталчилгаанд хөвгүүдийн хийж буй үйлдэл

1
0
48,231

Эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахаар Италийн мэдээний вэбсайт Fanpage нэгэн видео бүтээсэн байна. Энэхүү видеонд Martina нэртэй охин болон хэд хэдэн жаахан хөвгүүдийг оролцуулжээ. Видеонд өгүүлэгч 6-11 насны 5 хөвгүүнээс тэднийг Martina-тай танилцуулахаас өмнө хэдэн танилцуулах асуултыг асуусан байна. 1-р сарын 3-ны өдөр Facebook-т нийтлэгдсэн энэ видеог аль хэдийнээ 29 сая гаруй удаа үзжээ.

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сурталчилгаанд хөвгүүдийн хийж буй үйлдэл 1

Эхлээд өгүүлэгч хөвгүүдээс Martina-гийн юу хамгийн их таалагдаж байгааг асуухад тэд нүд, үс гэхчилэн гадаад гоо үзэмжийн тал дээр онцлон хариулсан байна. Дараа нь хөвгүүдээс охиныг энхрийлэхийг хүсэхэд тэд үс болон хацрыг нь илэх, гарт нь хүрэх гэх мэтээр үйлдэл үзүүлжээ. Энэ үед уг үйл явдлын ард хөнгөн, хөгжилтэй ая эгшиглэж байгаад өгүүлэгч хөвгүүдэд Martinа-г алгад хэмээн хэлэх үед хөгжим ноцтой ая болон өөрчлөгдсөн байна.

Хөвгүүдийг юу сонссондоо эргэлзэн гайхах үед өгүүлэгч “Алив, түүнийг алгад” хэмээн дахин хэлжээ. Харин охины хувьд энэ үед айсан, гайхширсан байдалтай байсан байна. Харин эцсийн эцэст бүх хөвгүүд хөөрхөн охиныг алгадахаас татгалзсан ба тэдний хэлсэн үг үнэхээр ухаалаг байжээ. Эдгээр бяцхан хөвгүүдээс насанд хүрсэн олон эрчүүд сургамж авах хэрэгтэй мэт санагдах аж.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. TD

    2015/01/09 at 00:09

    Ter shar malgaitai tsamtstai bandi ireeduid ih huuhemseg er bloh shinjtei haha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.