Гэрт зочид ирэх гээд цаг давчуу үед гэр орноо хэрхэн богино хугацаанд цэвэр цэмцгэр болгох вэ? Яарсан үед эдгээр аргуудыг туршаад үзэхэд гэмгүй шүү!

1

Хангалттай цаг хугацаа байхгүйгээс болоод бид хийх ёстой ажлуудаа амжуулж чадахгүй үе байдаг. Үүнээс болж заримдаа юун гэрээ цэвэрлэх манатай, хам хум хувцсаа өмсөөд гарч явах нь бий. Цаг давчуу, яарч байгаа нөхцөлд эсвэл зочид гийчид богино хугацааны дараа танай гэрт ирэх гэж байгаа үед цөөн хэдэн минутын дотор таны гэрийг цэвэр цэмцгэр болгох зөвлөмжийг хүргэж байна.

Богино хугацаанд таны гэрийг цэвэр цэмцгэр болгож, төлөвлөсөн ажлуудаа амжуулахад туслах шалгарсан аргуудыг заавал туршиж үзээрэй. Танд хэрэг болох нь гарцаагүй.

1. Зочдын ихэнх цагийг өнгөрөөх хэсгүүдэд анхаарлаа хандуулах

Цаг давчуу үед таны эхлээд хийх ёстой зүйл бол зочдын ихэнх цагийг өнгөрүүлэх хэсгүүдийг хамгийн түрүүнд ариутгаж, цэвэрлэх юм. Зочид ихэвчлэн зочдын өрөө, гал тогоо, угаалгын өрөө болон үүдэнд дийлэнх цагийг өнгөрөөдөг.

Одоо та гэрийнхээ аль хэсэгт илүү анхаарал хандуулах ёстойг мэдэж авлаа. Ажилдаа ороорой!

© Vadymvdrobot / Depositphotos

 

2. Гэртээ бүхэлд нь агаар оруулах

Таагүй үнэрээс салахын тулд гэртээ агаар оруулаарай. Үүний тулд цэвэрлэгээ хийж байх үедээ гэрийнхээ бүх цонхнуудыг онгойлгох хэрэгтэй. Гэртээ агаар оруулснаар зочид гийчид төдийгүй гэр бүлийн гишүүдэд ч гэсэн тав тухыг мэдрүүлнэ.

© gina_sanders / easyfotostock / Eastnews

 

3. Эд зүйлсийг эмхэлж цэгцлэх

Хаа сайгүй чулуудаж орхисон эд зүйлсээ цуглуулах цаг боллоо. Тэдгээрийг цуглуулж байх зуураа та хаях ёстой зүйлсийг хаяж, байх ёстой зүйлсийг байр байранд нь хурааж болно. Цаг давчуу байгаа нөхцөлд томхон хайрцаг, сагс эсвэл шүүгээнд эд зүйлсээ түр хийгээд дараа нь цэгцлэх боломжтойг санаарай.

© cupertino / Depositphotos

 

4. Угаалгын өрөөг ариутгах

Хэрэв танайх зочид хүлээж авах гэж байгаа бол, тэд угаалгын өрөөг ашиглах нь ойлгомжтой. Тиймээс энэ өрөөг ариутгаж, цэвэрлэх нь нэн чухал. Цаг давчуу үед угаалгын өрөөг цэвэрлэхдээ дараах зөвлөгөөг хэрэгжүүлээрэй:

  • Хамгийн эхлээд 00 руу ариутгагч бодисыг хийж цэвэрлэх хэрэгтэй. Мөн суултуурыг уг бодисоор давхар цэвэрлэж болно.
  • Хангалттай хэмжээний нүүр гарын саван байх ёстой.
  • Нүүр гарын алчууруудыг бүгдийг нь шинэчилж тавь.
  • Гоожуурыг багахан хэмжээний нимбэгээр үрээрэй. Илүү өнгөлөг харагдана.
  • Угаалтуурыг ямар ч саван эсвэл шүдний ооны үлдэгдэлгүй болтол нь цэвэрлээрэй.
  • 00-ыг зориулалтын сойзоор цэвэрлэхээ бүү март.
  • Толийг аль болох хурдан арчиж цэвэрлээрэй.
© AlexKosev / easyfotostock / Eastnews

 

5. Гал тогооны өрөө хүн харахад эмх цэгцтэй байх

Зочид тэгтлээ гал тогооны өрөөгөөр эргэлдэхгүй нь лавтай. Гэхдээ тэд танд аяга таваг угаахад туслах эсвэл хоол унд зөөлцөх, нэг бол хувцсан дээрээ юм дусаачихвал, тусламж эрж энэ өрөөнд орж ирэхийг үгүйсгэхгүй. Хэрэв та дараах зүйлсэд анхаарлаа хандуулах юм бол, гал тогооны өрөө асуудалгүй гэсэн үг.

  • Хоолны үлдэгдэл, хог хаягдлыг яаралтай цэгцэл.
  • Хэрэв хоолны үлдэгдэл хэтэрхий хурц үнэртэй бол хая.
  • Бохир аяга таваг угаалтуурт байгаа бол, хурдан угааж, хатаахаар тавь. Хэрэв та бүр ч илүү яарч байгаа бол, угаалтуур эсвэл аяга таваг угаагчид хийж, дараа нь цэвэрлэхээр далд хийж тавиарай.
© dimarik / easyfotostock / Eastnews

 

6. Бүх төрлийн гадаргуунаас тэжээвэр амьтны үсийг авах

Хэрэв та гэртээ амьтан тэжээдэг бол, хаа сайгүй маш их үс унасан байж таарна. Тиймээс тоос сорогч эсвэл сойзоор цэвэрлээрэй. Ялангуяа буйданг цэвэрлэх хэрэгтэй. Учир нь энд зочид сууна. Мөн та зочдод нохой эсвэл муураа тэврүүлэхээс зайлсхийгээрэй. Хувцас нь үс болж мэднэ.

© smrm1977 / Depositphotos

 

7. Түргэн шуурхай шүүрдэх

Одоо та цуглуулсан эд зүйлсээ байрлуулсан бол гэрээ түргэн хугацаанд шүүрдээрэй. Зочдын хөл тоос шороо болохгүй. Мөн та гэрийн тэжээвэр амьтантай бол үсийг нь цэвэрлэж болно.

© tonodiaz / Depositphotos

 

8. Гадаргуунууд дээрх тоос шороо болон харагдахуйц толбонуудыг арилгах

Хуурай цаас эсвэл алчуур ашиглан тоос шороог арчиж аваарай. Ширээ, бараан өнгийн тавилганууд болон ТВ-рүү ариутгагч бодисоор шүршиж, дараа нь арчвал тохиромжтой. Эдгээрийг түгээмэл хэрэглэдэг учир, хуримтлагдсан тоос шороог арчиж цэвэрлэх нь чухал.

© EAST NEWS

 

9. Үүдний өрөөг цэвэрлэх

Энэ хэсэг бол зочдын танай гэрт орж ирээд хамгийн эхлээд харах хэсэг юм. Түүнчлэн, эндээс зочдод танай гэрийн талаарх анхны сэтгэгдэл төрнө. Үүдний хэсгийг цэвэрхэн, эмх цэгцтэй байлгахын тулд хүрэмнүүдээ эмх замбараатай өлгөж, шүхэр болон гуталнуудаа цэгцэлж тавиарай.

© photographee.eu /Depositphotos

 

10. Шалаа хурдан хугацаанд усаар угаах

Хэрэв та яарч байгаа бол танд гэрээ бүхэлд нь угаах боломж байхгүй. Иймээс усаар чийгтэй цэвэрлэгээ хийж, шалаа арчихад болно. Энэ нь шалан дээрх толбонууд болон тоос шороог арилгах юм.

© budabar / easyfotostock / Eastnews

 

11. Гэртээ тансаг үнэр оруулах

Гэрээсээ сайхан үнэр гаргаж, таагүй үнэрийг хөөхийн тулд агаар цэвэршүүлэгч, эфирийн тос, үнэртэй лаа эсвэл байгалийн гаралтай тансаг үнэр гаргагч зэргийг ашиглаж болно. Энэ нь зочдод тав тухтай мэдрэмжийг төрүүлнэ.

© ufabizphoto /Depositphotos

 

12. Зарим нэг хөнгөн зуушыг бэлтгэх

Хэрэв та зочдод гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрүүлмээр байгаа бол, тэдэнд зориулан хөнгөн зууш, амттан бэлдээрэй. Тэгтлээ супер хоол унд бэлдэх хэрэггүй. Хиам эсвэл бяслаг, самар, нэг бол чипс зэргийг жигнэмэгний тавган дээр тавьж, кофегоор дайлахад хангалттай.

© baibaz / Depositphotos

Та зочдоо хүлээж авахад бэлэн үү? Та эдгээрээс өөр цаг давчуу үед гэрээ цэвэр цэмцгэр болгох шалгарсан аргуудыг мэдэх үү?

18
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *