Өөртөө анхаарал тавьдаг бүсгүйчүүд унтахаасаа өмнө, тэр ч бүү хэл шөнө дунд юу идэхээ сайн мэддэг

2

18 цагаас хойш юу ч идэхгүй – энэ бол аймшигтай чанд хориг. Турахыг зорьж байгаа олон бүсгүйчүүд өөрийнхөө эрүүл мэндээр хохирч байгаагаа мэдэхгүй уг дүрмийг дагана.

Орчин үеийн хоол судлал энэ хязгаарлалтын эсрэг байр суурьтай болоод байна – өөрөөр хэлбэл шөнө хоол идэх нь ашигтай төдийгүй зайлшгүй шаардлагатай. Хамгийн гол нь юу идэхээ мэдэж байх хэрэгтэй ажээ.

Шөнө идэж болох уу?

Америкийн эрдэмтдийн хийсэн судалгаа

Эрүүл хооллолтын судлаачид 50 хүнийг хоёр бүлэгт хуваажээ. Эхний бүлэг хүмүүс нэг сарын турш 18 цагаас өмнө оройн хоолоо идэж байсан, харин хоёр дахь бүлэг нь – бараг л унтахаасаа өмнө оройн хоолоо идэж байжээ. Туршилтын үр дүнг American Journal of Clinical Nutrition сэтгүүлд хэвлэн нийтэлсэн байна.

Оройн хоолоо эрт идэх нь цусан дахь сахарын түвшинд нөлөөлж байв. Хоосон ходоодтой унтахаар хэвтэж байгаа хүмүүсийн хувьд өглөө уг үзүүлэлт маш бага гарна. Өглөөний хоол идэнгүүт хэвийн хэмжээнээс эрс ихсэж байжээ.

Хоёр дахь бүлгийн хүмүүсийн хувьд өглөөний хоол идсэн ч гэсэн цусан дахь сахарын хэмжээ адил түвшинд барьж чадаж байв. Ямар нэгэн огцом өөрчлөлт гарсангүй, өөрөөр хэлбэл эрүүл мэнд болон галбирт сөргөөр нөлөөлөх тохиолдол бүртгэгдээгүй байна.

Судалгааны үр дүн дээр үндэслээд мэргэжилтнүүд дараах дүгнэлтэд хүрчээ: зөв хооллолт нь хувилсан бөгөөд байнгын байх ёстой. Өдрийн сүүлчийн хоол нь унтахаас өмнө нэг эсвэл хоёр цагийн өмнө байна. Идэх хоол хүнсний хувьд гликемийн индексээр бага байх ёстой.

 

Эмч нарын өгөх зөвлөгөө

Оросын хоол судлаачид ч гэсэн адил байр суурьтай байгаа юм. Хэрвээ өглөөг гүйж эсвэл цогц дасгалаар эхлүүлдэг бол оройн хоолноос татгалзах явдлыг хорих ёстой гэж үзжээ.

Оройн хөнгөн зууш нь хоол идэх дуршлыг хянахад тусалдаг гэж тэд үзэж байна. Энэ нь турахыг хүсэж байгаа бөгөөд илүүдэл жинтэйгээ тэмцэж байгаа хүмүүсийн хувьд чухал зүйл ажээ.

 

Шөнө юу идэж болох вэ?

Гликемийн индекс багатай хоол хүнсэнд тослоггүй мах, загас, яншуй зэргээр амталж шарсан өндөгний цагаан, ургамлын тосоор амталж ногоотой жигнэсэн шош зэрэг болно. Мөн цоохор майлз, руккола болон өөр бусад ногоон навчит ногоотой грек таргаар амталсан салатууд тохирно.

Алгаар овоолон ойн самар, бага зэрэг тараг эсвэл чанасан хавч, аяга тосгүй тахианы шөл, аарц идэж болно.

Жимсний хувьд – шөнөдөө мартсан нь дээр дээ. Жимс нь зөвхөн өдрийн эхний хагаст л ашиг тустай. Өөр бусад амттануудаас татгалзаарай, ялангуяа турах гэж байгаа бол шүү дээ.

 

Шөнө ууж болох уу?

Хэдхэн ширхэг бөөрөлзгөнөтэй далдуу модны сүү эсвэл алимны шүүс ууж болно. Эсвэл халбага корицагаар амталсан аяга бүлээн үнээний сүү уугаарай.

 

Төөрөгдүүлэх домог

“Итали” амьдралын хэв маяг тустай гэсэн домог явсаар байна. Оройн хоолондоо идсэн дундад тэнгисийн хоолыг хундага хуурай дарсаар даруулахад галбираа хадгалж чадна.

Дарсны хүчил нь тосыг зохих ёсоор шингээдэггүй, энэ бол үнэн. Гэхдээ дарс хэрэглэсний гаж нөлөө гэж байгааг мартаж болохгүй. Шөнө унтаж байхад дарсны материалууд исэлдэж эхэлнэ – хий бий болж ходоодонд хорт бодис хуримтлагддаг, мөн дааврын үйл ажиллагаа доголддог ажээ.

Согтууруулах төрлийн ундаа, тэр бүү хэл хөнгөн чанартай дарсыг хүртэл оройн хоолондоо хэрэглэхгүй байвал сайн. Өдрийн сүүлийн хоол нь энгийн тослоггүй, амттангүй бас гликем индекс багатай хоол байвал зохилтой. Зөвхөн энэ төрлийн хоол хүнс л хоол идэх дуршлыг хянаж илүүдэл жинд хүргэхгүйг анхаарна уу.

Тэнцвэртэй бөгөөд тогтмол хооллох нь хэтэрсэн болон хязгаарласан дэглэмээс хавьгүй илүү. Энэ бол хоол судлаачдын сүүлийн үед баримталдаг болсон дүрэм. Энэ дүрмийг баримтал, мөн хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

16
Ха ХаХа Ха
6
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *