Удаан хугацаагаар сууж ажилладаг хүмүүст нуруугаа өвтгөхгүйгээр зөв суухад туслах 7 зөвлөгөө

0

Ажиллах, сурах, амрах гэх мэт олон төрлийн шалтгаанаар бид өдөрт олон цагийг сандал дээр сууж өнгөрүүлдэг. Гэсэн ч удаан хугацаагаар хөдөлгөөнгүй сууснаар булчин чангарах, нуруу өвдөх зэрэг сөрөг асуудлууд гарч ирдэг билээ. Манай сайт уншигч танд удаан хугацаагаар суух үедээ нуруугаа өвтгөхгүй, булчинд хэт их ачаалал үүсгэхгүйгээр хэрхэн зөв суух талаар 7 зөвлөгөөг хүргэж байна.

1. Өөрт тохирсон хэмжээтэй сандал хэрэглэх.

Хүн бүр нэг хэлбэр, хэмжээтэй сандал дээр суух нь зохимжтой юу гэвэл мэдээж үгүй. Гутал өөр өөрийн гэсэн хэмжээтэй байдгийн нэгэн адил сандал ч бас хүний бие галбирт зохицсон байх нь хамгаас чухал ажээ. Иймээс сандал авах гэж байгаа бол өндөр, нам болон нуруу амраагчийн байршлыг тохируулах боломжтой сандал авах нь хамгийн зөв сонголт байх болно.

Түүнчлэн сандал авахдаа суух үед гуянаас ойролцоогоор 2.5 см өргөн, өвдөгний үе сандалны гүн хоёрын хооронд хамгийн багадаа 1 см зайтай байх сандал худалдан авахыг танд зөвлөж байна. Мөн сандал хэдий чинээ зөөлөн байна, төдий чинээ хөл болон өгзєгт ирэх ачаалал буурна гэдгийг анхаараарай.

 

2. Бүсэлхий орчмын нуруу амраагч байгаа эсэхийг шалгах, хэрэв байхгүй бол өөрөө хийх.

Аливаа сандал сээр нурууны ясыг зөв байрлалд байлгах үүрэгтэй S хэлбэрийн налуу үүсгэсэн нуруу амраагчтай байдаг. Хэрэв сандал ийм хэлбэрийн нуруу амраагчгүй бол нурууг гэмтээж, нуруунд суулт өгөх зэрэг асуудлууд үүсэх эрсдэлтэй.

Хэрэв таны сандал ийм төрлийн нуруу амраагчгүй бол жижиг алчуур нугалаад нурууны доод хэсэгтээ тавихад л хангалттай. Ингэхдээ хэт том алчуур хэрэглэхээс зaйлсхийгээрэй.

 

3. Дараах энгийн алхмуудыг дагаж мөрдөөрэй.

Нуруу амраагчтай сандалтай эсвэл алчуураа зөв байрлуулж тавьж сурсан бол сандал дээр хэрхэн зөв суух талаар мэдлэгтэй болох хэрэгтэй болов уу.

Сандал дээрээ бүрэн суух үед таны биеийн толгой болон мөр хэсэг тань урагш бөхийсөн байдалтай байгааг та анзаарах болно. Энэ үед та толгой болон мөрөө өргөж, нурууны доод хэсгээ урагшлуулан нуруугаа цэхлээрэй.

 

4. Хөлөө газарт тавьж суух.

Хөлөө ачиж суух нь цусны эргэлтийг удаашруулж, булчин өвдөх магадлалыг нэмэгдүүлдэг. Иймээс мэргэжилтнүүд хөлөө ачихгүйгээр, газар тавьж сууж байхыг зөвлөдөг ажээ. Түүнчлэн өндөр өсгийтэй гуталтай удаан хугацаанд суух шаардлагатай болсон бол гутлаа тайлж хөлөө амрааж байх шаардлагатай.

 

5. Харах өнцгөө зөв тохируулах.

Өвдөг болон тохойгоо 90 хэмээр нугалж сууснаар нуруунд ирэх ачаалал ташаа руу шилжиж даралт тэнцвэрждэг аж. Мөн ширээн дээрх компьютерын дэлгэц нүдний харааны түвшинд байх хэрэгтэй. Ингэснээр хүзүү болон нүд амархан ядрах магадлалыг бууруулдаг байна. Түүнчлэн компьютерын гар ширээний өнцгөөс даруй 8-12 см зайтай байснаар бугуй, гаранд ирэх нэмэлт ачаалал буурдаг ажээ.

 

6. Тухтай сандал дээр зөв суусан ч нуруугаа амрааж, хөдөлгөөн хийж байх хэрэгтэй.

Нуруу амраагчтай, тухтай сандал дээр зөв сууж байгаа ч удаан хугацаагаар суух үед булчин гэмтэх зэрэг сөрөг нөлөө гардаг тул тогтмол босч хөдөлгөөн хийж, цусны эргэлтээ дэмжиж байх хэрэгтэй. Тухайлбал хүн 30 минут тутамд 1 минутын завсарлага авч байх хэрэгтэй байдаг аж. Иймээс эрүүл мэндийнхээ төлөө 30 минут тутамд яагаад нэг сэрүүлэг тавьж болохгүй гэж?

 

7. Цэх суух дадлыг олгох дасгалыг тогтмол хийж хэвшээрэй.

Энэхүү дасгал нь хөшиж, чангарсан мөр болон хүзүүний булчинг суллаж өгдөг гэдгээрээ онцлогтой. Дасгалыг хийхдээ хананд нуруугаараа налж зогсоод өвдгөө аажуу нугална. Энэ үйлдлийг гүйцэтгэхдээ давхар хоёр гараа толгойноос дээш гарган өргөсөн байх шаардлагатай.

Гар, тохой, мөр болон нуруу тань хананд даралт үзүүлж эхлэх үед гараа мөр хүртлээ аажим доошлуулаарай. Мөр хэсэг хүртэл доошлуулсан гараа буцаад дээш өргөх замаар энэхүү дасгалыг 10-12 удаагийн давталттай хийж гүйцэтгэх шаардлагатай.

Түүнчлэн Гомухасана хэмээх хоёр гараа биеийн ар хэсэгт нугалж атгадаг йогийн байрлал авч чангарсан булчингаа амраах боломжтойгоос гадна Вирасана хэмээх цээж болон, их биеийг цэх байрлалд оруулдаг йогийн хөдөлгөөнийг ч хийх боломжтой.

Та өдөрт хэдэн цагийг сууж өнгөрүүлдэг вэ? Нуруугаа зөв байрлалд байлгаж, цэх суух өөр ямар аргууд байдаг вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

4
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *