Час улаан өнгөөр уруулаа будсан тохиолдолд хийж “Болох” ба “Болохгүй” 10 зүйл

0

Улаан уруулын будаг нь нүүр царайг үнэхээр өөр болгож чаддаг гоо сайхны бүтээгдэхүүн юм. Энэхүү хуучиршгүй өнгө нь хүч чадал, анги ялгаа, дэгжин байдал, эрх чөлөөг бэлгэддэг. Бусад нүүр будалтын зүйлүүдээс ялгаатай нь улаан уруулын будаг нь олон талын шинж чанартай бөгөөд өдөр тутмын хувцас дээр төдийгүй галзуу үдэшлэг дээр ч зохицож чаддаг давуу талтай. Гэхдээ ямар байх нь хамаагүй уруулаа будсан эмэгтэй бүгдийн анхаарлын төвд орж чаддаг. Ингээд улаанаар уруулаа будах гэж байгаа үзэсгэлэнт эмэгтэй танд тод улаанаар уруулаа будахад анхаарах зүйлсийг хүргэж байна.

1. Арьсныхаа өнгөнд тохируулж улааны төрлийн өнгөнүүдээс зөв сонго

© realbarbarapalvin / Instagram © zendaya / Instagram

Илүү гэгээлэг өнгийн арьстай бол ягаан суурьтай бөөрөлзгөнийн улаан өнгө хамгийн тохиромжтой. Харин арьсны өнгө тань дулаан талдаа өнгөтэй бол алтлаг суурьтай улаан-улбар өнгө тохирно.

 

2. Өөр өөр өнгөнүүд холь

© yurawhite / freepik

Өмнөх хэсэгт ярьж байгаагаас та аль хэдийн улаан өнгийг бүхэл бүтэн өнгөний аймаг болохыг анзаарсан байх. Улаан өнгөний аймагт улбар шараас эхлээд улаан хүрэн хүртэлх асар олон өнгө багтдаг. Хэрэв та цоо шинэ бас цор ганц өнгө хайж байгаа бол өөртөө байгаа улааны төрлийн будгуудаа холиод үзээрэй.

 

3. Гялалздаг, уруул өнгөлөгчөөс зайлсхий

© gigihadid / Instagram © adrianalima / Instagram

Гялалздаг төрлийн уруул өнгөлөгчүүд нь удаан тогтдоггүй учраас аль болох зайлсхийх хэрэгтэй.

 

4. Уруулаа гуужуул

© maksymiv_yura / freepik

Уруулаа будсан эмэгтэйн уруул дээр бүх хүний анхаарал төвлөрдөг тул байгалийн гаралтай гуужуулагч ашиглан эргэн тойрных нь халцарсан арьсыг гуужуулж, булбарай зөөлхөн болгох хэрэгтэй. Элсэн чихэр, зөгийн бал юм уу эсвэл элсэн чихэр оливын тос байхад л болно. Эдгээр орцуудаа холиод уруулдаа түрхээд тойрог хэлбэрээр массаж хийж өгнө. Ингээд хэсэг гуужуулсны дараа усаар угааж, чийгшүүлэгч түрхэнэ.

 

5. Уруулаа хүрээлээд, болгоомжтойгоор битүүлж буд

© alexcoral / freepik © freepik

Уруулаа хүрээлэх нь ихэнх бүсгүйчүүдийн алгасдаг маш чухал алхам юм. Доод уруул дээрээ “X” зурахаас эхлээд маш болгоомжтойгоор хэлбэр гарган хүрээлэх хэрэгтэй. Уруулаа хүрээлсний дараа яг тэр хүрээлэгчээ ашиглан үлдсэн хэсгийг дүүргэж будна. Ингэж будах нь уруулын будгаас илүү удаан тогтоцтой байх давуу талтай.

 

 

6. Уруулын будгаа багсаар түрх

© mirandakerr/ Instagram © lisaeldridgemakeup / Instagram

Хэдийгээр уруулын будгийг шууд түрхэх зориулалттай зохион бүтээсэн ч багсаар түрхэх нь илүү төгс хэлбэр гаргахад тусална. Ингэж будангаа юу өмсөхөө толгойдоо бодоод сууж болно шүү дээ.

 

7. Илүүдэл тослогийг арилга

© emilia_clarke / Instagram

Таны уруулын будаг уруул дээрээ байх ёстой болохоос биш уусан аяганы тань амсарт наалдах ёсгүй. Эсвэл үнссэн хүний тань хацар дээр ч юм уу. Тиймээс уруулын будсаныхаа дараа илүүдэл тосыг нь шингээж авах хэрэгтэй. Эс бөгөөс шүд, шилэн аяга гээд бүх зүйлийг улаан болгож чадна.

 

8. Нүд хүрээлэгч, сормуусны будаг, уруулын будаг гээд бүх хэсгээ хэтрүүлэн будах хэрэггүй

© katyperry / instagram © lilycollins / instagram

Нүүр, ялангуяа нүдний будалт дээр онцгой анхаарах хэрэгтэй. Уруулаа будсан үедээ нүдээ аль болох даруухан буд. Харагдах төрхөө уруулаасаа тод өнгийн тень юм уу солонгорсон өнгөөр баллах хэрэггүй.

 

9. Уруул, хумсныхаа өнгийг хослуул

© blanca_saurez / instagram

Классик улаан өнгө хумс болон уруул дээр аль алинд нь төгс зохицно. Тиймээс хумсаа уруулынхаа өнгөтэй ижил өнгөөр будуулж үзээрэй.

 

10. Хувцас сонголтондоо анхаар

© jessicachastain / instagram

Хувцсаа сонгохдоо төвийг сахисан өнгө (шаргал, цагаан, саарал гэх мэт) сонгож нүүр царайн дээрээ хүмүүсийн анхаарлыг татахыг хичээ. Хар даашинз, улаан уруулын будгийн хослол яг л диваажин л гэсэн үг. Тиймээс л хар даашинз эмэгтэй хүн бүрт байх ёстой юм шүү дээ. Бүдэг улаан, ягаан суурьтай улаан өнгөнөөс аль болох татгалзаарай.

8
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. С. Сэвжидмаа

    С. Сэвжидмаа

    2020/06/11 at 13:48

    Б. Мөнх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *