ХХБанк Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багаа дэмжин ажиллахаар боллоо

0

Монголын хөлбөмбөгийн холбооны үүсгэн байгуулагдсаны 60-н жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн ойтой давхцан Монгол Улсын арилжааны ууган банк Худалдаа, хөгжлийн банк нь Монголын Хөлбөмбөгийн Холбоо болоод Үндэсний шигшээ баг тамирчдаа дэмжин 3-н жилийн хугацаанд, нийтдээ 1 тэрбум төгрөгийн ивээн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар боллоо.

Тус хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын Яармаг орчимд бүтээн байгуулагдаж буй Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-ны стандартын дагуу Монгол улсад баригдсан хамгийн том хэмжээтэй “73 харьцах 115 метр” бүхий хөлбөмбөгийн талбайн орчны тохижилт болоод Үндэсний шигшээ баг тамирчдын бэлтгэл сургуулилт, олон улсын тэмцээн уралдаанд оролцоход шаардлагатай хувцас хэрэглэлүүдэд зориулан дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах юм.

Монгол Улсын Үндэсний шигшээ багийн хувьд амжилт нь жил ирэх тусам өсөж байна.  Өнөөдрийн байдлаар Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны 2 дахь сунгаанд анх удаа шалгарч, анхны гоол цаашлаад анхны хожлоо авсан нь үүнийг бэлхэн харуулж хөлбөмбөг сонирхогчдыг баярлуулсан. Үндэсний шигшээ баг Мьянмар улсын эсрэг 11-р сарын 19-ний өдөр энэ шатны ээлжит тоглолтоо хийнэ. Энэ тоглолтын бэлтгэл болгож тэд тун удахгүй Камбож улсыг зорих гэж байна.

Аливаа спортод тамирчдын бэлтгэл сургуулилт, сэтгэл зүй, хүч хөдөлмөрөөс гадна Үндэсний компаниудын дэмжлэг туслалцаа, үнэнч хөгжөөн дэмжигчид хамгийн чухал байдаг. Сүүлийн жилүүдэд манай улсад хөлбөмбөгийн спортын хөгжил хурдасч, Үндэсний шигшээ багийн үзүүлэх амжилтууд, чансаа нь жил ирэх тусам сайжирсаар байна. Мөн цаашид ч Монгол улсынхаа нэрийг олон улсад гаргах Үндэсний шигшээ багийнхаа амжилтыг бататган ахиулахын төлөө тоглолтын өмнөх бэлтгэл, сургуулилт болон тэмцээн уралдаануудад ХХБанк шигшээ баг тамирчдаа дэмжин, хамтран ажилласаар байх болно.

Хүн төрөлхтний агуу гайхамшиг болсон хөлбөмбөгийн спортоор эх орныхоо нэрийг өндөрт өргөж буй Монголынхоо тамирчдыг, үнэнч хөгжөөн дэмжигч Та, бид бүгдээрээ нэгдэж сэтгэл зүрхээрээ дэмжицгээе.

Багийн спортыг дэмжигч

Худалдаа, хөгжлийн банк

ХХБанкны сошиалд нэгдээрэй

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *