Гал тогоонд тулгардаг зарим нэг асуудлыг хялбархан шийдэх 10 лайфхак

0

Хөргөгчнөөс эвгүй үнэр гарах, жигнэмэг хатах, богино долгионы зууханд халаасан хоол бүлээн гарч ирэх гэх мэт гал тогоонд гардаг асуудал мундахгүй олон. Харин эдгээр жижиг мэт боловч төвөгтэй асуудлуудыг амархан шийдэж болно оо. Ямар нэгэн тусгай төхөөрөмж юм уу гал тогооны хэрэгслүүд авч мөнгөө үрэх хэрэггүй. Асуудлын шийдэл ердөө хамар доор чинь л байгаа.

1. Богино долгионы зууханд хоолоо жигд халаах

Хоолоо халаасны дараа хоолны дунд хэсэг юм уу доод хэсэг халаагүй байх тохиолдол олон гардаг. Учир нь богино долгионы зуух нь зөвхөн долгионоор дамжуулан хоолыг халаадаг учир шарах шүүгээ шиг доороос нь халаадаггүй гэсэн үг. Тиймээс хоолоо жигд халаахын тулд бөгж хэлбэртэй болгох хэрэгтэй. Энэ энгийн арга танд жигд халсан халуун хоолоо амтархан идэхэд туслах болно. Сайхан хооллоорой.

 

2. Төмс муудахаас сэргийлэх

Хүнсний хаягдлыг бууруулах асуудал сүүлийн үед трэнд болж байгаа. Харин төмс гэх зэрэг ногоог соёолуулахгүйн тулд онцгой хадгалалтын горим шаарддаг. Хэрэв та төмсөө шинээр нь удаан хадгалмаар байвал дунд нь нэг ширхэг алим хийгээд ойр хавьд сонгино тавихгүй байх хэрэгтэй. Мөн нарны гэрлээс хол байлгаарай.

 

3. Өндөгний шарыг цагаанаас нь ялгах арга

Нүхтэй хоолны халбага ашиглаад өндөгний шарыг маш цэвэрхэн ялгаж болно. Энэ аргыг ашиглаад яг л мэргэжлийн тогооч шиг өндгөө ялгаарай.

 

4. Үрэгч цэвэрлэх

Үрэгчээ хэрэглэх болгондоо цэвэрлэх төвөгтэй байна уу. Тэгвэл хүнсний скотч нааж байгаад хүнсний зүйлсээ үрээд үз. Дууссаныхаа дараа хүнсний скотчоо хуулж авахад ард нь цэвэрхэн үрэгч үлдэх болно.

 

5. Аяга ашиглан хутгаа ирлэх

Гал тогооны хутга нэмэлт арчилгаа их шаарддаг бөгөөд ир нь амархан мохох талтай байдаг. Хэрэв танд хутга ирлэгч байхгүй бол шаазан аяганы доод талыг ашиглаад үз. Хутгаа 45 градусын хазайлттайгаар үрнэ.

 

 

6. Гүзээлзгэнээ удаан хадгалахын тулд цагаан цуугаар угаа

Гүзээлзгэнэ бол маш хурдан хөгцөрдөг төрлийн жимс юм. Тиймээс шинээр нь удаан байлгахыг хүсвэл энэ аргыг хэрэглээд үзээрэй. Жимсээ цагаан цуутай усанд хийж угаана. Найман аяга усанл нэг аяга цагаан цуу байхаар тооцоолж усаа бэлдэнэ. Усандаа гүзээлзгэнээ хийгээд хэсэг хугацаанд орхисны дараа гаргаж ирээд цэвэр усаар зайлах хэрэгтэй.

 

7. Шилэн савны үнэрийг сонингийн цаас ашиглан арилгах

Шилэн савыг угаасны дараа ч үнэр нь арилахгүй байвал сонин ашиглаж үнэрийг нь гаргаж болно. Хэдэн хуудас сонин аваад базна. Дараа нь базсан сонингоо шилэндээ хийгээд 24-48 цаг байлгах хэрэгтэй.

 

8. Хүнсний сода ашиглан хөргөгчний эвгүй үнэрийг арилгах

Муудсан ногоо, жимс жимсгэнэ, удсан шөл, хуучин тахианы мах гээд хөргөгчинд үнэр оруулдаг зүйлс маш олон. Хэрэв та тэдгээр муухай үнэрээс салмаар байвал хөргөгчиндөө хүнсний сода хийгээрэй. Сода нь өөрөө үнэргүй боловч үнэрийг маш сайн шингээдэг давуу талтай.

 

9. Алим ашиглан жигнэмгээ шинээр нь байлгах

Амттай юм идмээр санагдаад жигнэмэг авсан ч хайрцгийг нь онгойлгож орхисноос болж хатаж, идэх аргагүй болсон байна уу. Тэгвэл дуртай жигнэмгээ зүсэм алимтай хамт хадгалаад үз. Тэр алим таны жигнэмгийг шинэхэн, зөөлөн хэвээр байлгах болно.

 

10. Ногоо хэрчиж байхдаа хуруугаа зүсэхээс хамгаалах

Хүнсний ногоо хэрчих үед хуруугаа зүсэх нь эзэгтэй нарт түгээмэл тохиолддог асуудал. Тиймээс үүнээс сэргийлэхийн тулд гэрийн аргаар хуруу хамгаалагч хийцгээе. Танд ердөө хуванцар сам, резин байхад л хангалттай. Энгийн хуванцар савыг зураг дээрх шиг хэлбэртэй зүсэж авна. Ингээд хоёр заха нь жижиг нүх гаргаад резинээ уяж тогтооно. Одоо харин таны хуруу зүсэгдэхээс хамгаалах хуруу хамгаалагч бэлэн боллоо.

7
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *