
Хэрвэ та нүүр царайгаа зарахаар шийдсэн бол Японы Kamenya Omoto таныг дуртайяа хүлээж авна. Нүүр царайгаа ашиглуулах эрхийг тэд 380 ам.доллараар худалдаж авдаг ажээ. Таны зарсан нүүрний хэлбэрийг ашиглан 3D баг хэвлэж худалдаанд гаргана. Таны баг хүмүүст таалагдвал худалдаанаас танд бас хувь өгөх ажээ.

Токиогийн Kamenya Omoto компани баг бэлдэх, худалдаалах төрлөөр дагнан ажиллахаар боллоо. Тэд нүүр царай ашиглах эрхийг 380 ам.доллараар худалдаж авч эхэлснээс хойш хүмүүсийн саналд дарагдаад байгаа юм. Тэд бодит нүүр царайнаас хуулбарлан авсан гипер зөөлөн багийг 940 ам.доллараар зарахаар төлөвлөжээ. Хэрвээ тухайн баг алдаршвал нүүр царайны эзэн худалдааны орлогоос хувь хүртэнэ. Энэ төрлийн бизнесийн ачаар нүүр царай худалдах шинжлэх ухаан-уран зөгнөлт санааг бодит ажил болгохоор төлөвлөжээ.

Хувь хүний нууцлалыг чандлан хадгалахыг хичээж байгаа энэ эрин үед хүний нүүр царайг наймаалах санаа бүтэхгүй юм шиг санагдах хэдий ч бодит байдал дээр үнэхээр алдарших төлөвтэй байна.

Компани анхлан зөвхөн Токиогийн оршин суугчдын нүүр царайг худалдаж авахаар төлөвлөж байжээ, гэтэл нүүр царайгаа худалдах сонирхолтой хүмүүс маш их байсан учир сугалааны журмаар хүмүүсийг сонгож авахад хүрсэн юм.

Сугалаанд Токиогийн ямар ч оршин суугч оролцож болно, хамгийн гол нь 20 нас л хүрсэн байх ёстой. Гэрээ байгуулсан хувь хүн өөрийнхөө мэдээллийг өгөхгүй, компани ч нүүр царайгаа ашиглуулахаар гэрээ хийсэн хүний нууцлалыг бүрэн хангах үүрэг хүлээнэ.

Одоогийн байдлаар компанийн эзний нүүр царайтай баг л худалдаалагдаж байгаа ч тун удахгүй шинэ сонголтууд нэмэгдэнэ. Шинэ нүүр царайнууд хэвлэх ажил эхний шатандаа явж байгаа ажээ.

“Бид нүүр царай худалдаж аваад зарна. Шинжлэх ухааны уран зөгнөл бодит биелэлээ оллоо. Дэлхийн хүмүүс яг л тань шиг харагдах, адилхан нүүртэй болохыг таашгүй” хэмээн компани өөрийн сайтдаа бичжээ.
Kamenya Omoto – гипер уян баг их хэмжээгээр худалдаалах анхны компани боллоо. 2011 онд яг ийм төслийг REAL-f компани хэрэгжүүлэх гэж оролдсон боловч зөвхөн захиалгаар, 4000 ам.долларын үнэ бүхий цөөн хэдэн багийг л үйлдвэрлэсэн юм. Харамсалтай нь тэд үйлчлүүлэгчдээ олж чадаагүй ажээ.
Та энэ компанид нүүрээ худалдмаар байна уу? Хэр их хүн таны царайг сонирхох бол?








Агарбогд Агарбогд
2021/01/07 at 19:31
Tegeed bi nvvrgvi dagz yabxiimuu aan
Жамка Жами
2021/01/07 at 22:58
Face unlock ez bolohnee bas gemt hereg hiiwel tsaraigaar tanilaa gj bodhod l
Асахи
2021/01/08 at 00:55
Агарбогд Агарбогд jk gj naidy
Barsbold Naranchuluun
2021/01/08 at 01:23
Ene chine hunii erhend haldaj bgaa uildel bish uu?
Н. Батмэнд
2021/01/08 at 01:59
Жамка Жами ooh tegeed tsaashlaad aimar yum bolob bxo 380$r zaraad hereggui bxa aidastai l yum
Ganbat Batbileg
2021/01/08 at 03:09
Valor morghules
Jabzandulam Bayarbat
2021/01/08 at 09:18
Хэзээ ч үгүй.Миний нүүртэй алуурчин дээрэмчин залилагч янхан юу ч гарч ирж мэднэ шдээ.
Abzal Aida
2021/01/08 at 21:48
Зарна.
Мөнхсайхан Сайхнаа
2021/01/08 at 22:08
800000000000000 доллар зарна 😂😂😂😂😂
Iderbayr Novii
2021/01/09 at 17:44
900000000000000 dollar zarna
Очироо Х.
2021/01/09 at 19:16
zarii geed ochtol avku bh ued
Tsagaachingiin Aatal
2021/01/10 at 20:24
Huulaa awchih bish huwilaa awhiin hooron yaadgin