Үнсэлтийн хэв маягаар хосуудын харилцааг тодорхойлж болно! Дараах 7 төрлийн үнсэлтийн аль нь та хоёрын сонголт вэ?

2

Үнсэлт нь зөвхөн сэтгэл татам болон тааламжтай зүйл биш ба хосуудын хоорондын романтик харилцааг улам хүчтэй болгож, бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Олон төрлийн үнсэлт бий. Хүн-Аалз үнсэлт: “Харилцаа аяндаа цааш өрнөнө” гэсэн утга санааг илэрхийлдэг бол, зөөлөн үнсэлт: “Маш их тав тух бэлэглэдэг учраас, хайртай хүнийх нь тухай эргэлзээг тайлах хүчтэй” гэсэн утгыг илэрхийлдэг байна.

Хайр болон аз жаргалаар дүүрэн хосууддаа зориулж 7 төрлийн үнсэлт, тэдгээрийн хосуудын харилцааны талаар илэрхийлэх утга учрын талаар хүргэхээр бэлтгэлээ.

Зөөлөн үнсэлт

Энэ бол уян зөөлөн үнсэлт ба хосууд бие биенийхээ уруулд зөөлнөөр хүрнэ. Энэ бол хосууд хоорондоо ямар дотно болон уг харилцаанаас маш их тав тухыг мэдэрдэг болохыг илтгэж байгаа юм. Хэрэв та зөөлөн үнсэгч бол, хайртай хүнийхээ бие физиологийг өдөөж, дотно харьцаанд орох сэдлийг төрүүлдэг гэж ойлгож болно.

 

Хацар дээрх үнсэлт

Хайртай хүнийхээ хацар дээр зөөлөн үнсэх нь та хоёрын харилцаа сайн түвшинд байгаа гэсэн үг юм. Энэ нь хайр халамжийг илэрхийлэхээс гадна хамтдаа атгасан гар шиг болохыг илтгэнэ. Мөн ийм үнсэлт ихэнхдээ найз нөхдийн харилцаанаас хосууд болсон хүмүүсийг илтгэдэг байна.

 

Хүн-Аалз үнсэлт

Алдарт “Хүн-Аалз” киноны торгон агшин нь “Хүн-Аалзын үнсэлт” байдаг ба Петр (Tobey Maguire) дээрээс дүүжлэгдэж, Мэри (Kirsten Dunst)-ийг сэтгэл татам байдлаар үнсдэг.

Энэ төрлийн үнсэлт мэдээж маш ховор ба хэрэв ийм үнсэлтийг хайртай хүн чинь танд бэлэглэвэл, та хоёрын харилцаа аяндаа болж бүтнэ гэсэн утга санааг илэрхийлдэг аж. Өөрөөр хэлбэл харилцааг цаашид үргэлжлүүлэхийн тулд, зарим нэг зүйлсийг илүү сайжруулах хэрэгтэй гэсэн үг юм.

 

Сахиусан тэнгэрийн үнсэлт

Хэрэв таныг нүдээ аних үед хайртай хүн чинь зовхин дээр чинь үнсвэл, үүнийг сахиусан тэнгэрийн үнсэлт гэж хэлдэг байна. Энэ бол хайртай хүн чинь таны хажууд байхдаа амар амгалан, аюулгүй байдаг болохын баталгаа юм. Түүнчлэн тэр таныг өөрийнхөө нэг хэсэг үздэг ба илүү аз жаргалтай хүн болгохын тулд хичээдэг гэж ойлгож болно.

 

Хошуугаа хүргэх

Энэ бол хөнгөхөн болон хурдан хугацаанд уруулаа хүргэх үнсэлт. Хэдийгээр энгийн мэт боловч гэм зэмгүй, супер романтик биш. Та энэ үнсэлтийг хайртай хүндээ “баяртай” эсвэл “сайн уу” гэж хэлэхдээ ашиглах боломжтой. Хэрэв та хоёр харилцаагаа дөнгөж эхлүүлж байгаа бол, хошуугаа хүргэх үнсэлт хамгийн тохиромжтой. Гэхдээ хэрэв та хошуугаа хүргэх үнсэлтийг өдөр тутамдаа хэвшүүлэх юм бол, хайртай хүн чинь таныг аливаа зүйлийг инээдтэй болгох дуртай, энгийн харилцааг хүсэж байна гэж ойлгох эрсдэлтэйг санаарай.

 

Ам хаалттай үнсэлт

Энэ бол хошуугаа хүргэх үнсэлттэй ерөнхийдөө адилхан, гэхдээ удаан үргэлжилдэггүй. Хэрэв та ийм үнсэлтийн хэв маягтай бол, та хоёрын харилцаа таагүй болохыг илтгэнэ. Ам-хаалттай үнсэлт бол хосууд тав тухтай байдаггүй ба нэг нэгнийхээ сэтгэл хөдлөлд хариу үйлдэл үзүүлдэггүй болохын илрэл юм. Хэрэв та харилцаанаас таагүй зүйл мэдэрч байвал, хайртай хүнтэйгээ ярилцаад үзээрэй.

 

Франц үнсэлт

Бүх үнсэлтүүдийн хаан нь гэж хэлж болно! Мэдрэмж, хүсэл тачаал, бас романтик байдлыг шаарддаг үнсэлт. Хэрэв хосууд Франц үнсэлт хийдэг бол, та хоёр хүсэл тэмүүлэлтэй болон адал явдал эрэлхийлдэг хүмүүс юм байна. Харилцаанд та хоёр нэг нэгэн рүүгээ тэмүүлдэг ба бусад хосуудыг бодоход, илүү гүн гүнзгий харилцаатай байдаг.

Та аль үнсэлтийг илүүд үздэг вэ? Бидний дурдаагүй өөр үнсэлт үлдсэн үү? Хэрэв тийм бол сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

8
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Х. Золушка

    Х. Золушка

    2019/11/30 at 12:12

    Ganbold Munkhzul

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *