Алдарт “Twilight” киноны гол дүрүүдэд тоглох боломжтой байсан 15 жүжигчид

0

Үзэж харж, дасал болсон жүжигчидгүйгээр “Twilight” цувралыг төсөөлөхөд өдгөө нэн бэрх билээ. Robert Pattinson болон Kristen Stewart нар Edward, Bella хоёрын дүрд тоглоогүйсэн бол өдгөө энэ кино цуврал бүтээл ийм өндөр үнэлэмжтэй болж чадах байсан болов уу? Манай сайт уншигч танд тус цувралд дүрээ бүтээх боломжтой байсан Jennifer Lawrence, Henry Cavill, болон Channing Tatum зэрэг алдартнуудын түүхээс хүргэж байна.

1. Jennifer Lawrence Bella Swan-ын дүрд

© Twilight / Summit Entertainment, © s_bukley / shutterstock.com

Жүжигчин Jennifer Lawrence Bella Swan-ын дүрд тоглохоор шалгаруултад орж байжээ.

 

2. Henry Cavill Edward Cullen-ийн дүрд

© Twilight / Summit Entertainment, © MAVRIXONLINE.COM/EAST NEWS

Тус кино зохиолыг бичсэн Stephenie Meyer нэгэнтээ Edward Cullen-ийн дүрд төгс тохирох жүжигчин бол Henry Cavill хэмээн нэрлэж байсан удаатай.

 

3. Charlie Hunnam Carlisle Cullen-ийн дүрд

© Twilight / Summit Entertainment, © The Lost City of Z / Plan B Entertainment

“Nicholas Nickleby” кинонд дүр бүтээгээд байсан жүжигчин Charlie Hunnam-ыг Carlisle Cullen-ийн дүрд тоглох боломжтой нэгэн гэж харж байснаа зохиолч Stephenie Meyer дурссан байдаг. Гэсэн ч жүжигчин Charlie Hunnam цус cорогчийн дүр бүтээх сонирхолгүй байсан тул саналаас татгалзаж байжээ.

 

4. Lucy Hale Alice Cullen-ийн дүрд

© Twilight / Summit Entertainment, © ABC FAMILY / Album/EAST NEWS

Alice Cullen-ийн дүрийг жүжигчин Ashley Green маш чадварлаг бүтээсэн гэдгийг бид бүхэн мэднэ. Тэгвэл түүний оронд тус дүрд жүжигчин Lucy Hale тоглохоор ярилцлагад орж байсан гэнэ.

 

5. Tyler Posey Jacob Black-ын дүрд

© Twilight / Summit Entertainment, © Jordan Strauss/Invision/AP/East News

Зохиолч Stephenie Meyer Jacob Black-ын дүрд тохирох жүжигчдийн нэгт Tyler Posey-г нэрлэсэн байдаг. Тэрээр ч “Twilight” цувралын дүрийн сонгон шалгаруулалтад орж байсан аж. Хүн чоно Jacob Black-ын дүрийг авч чадаагүй ч тэрбээр хожим “Teen Wolf” цувралд хүн чонын дүрийг бүтээсэн билээ.

 

6. Michelle Trachtenberg Bella Swan-ын дүрд

© Twilight / Summit Entertainment, © EAST NEWS

Жүжигчин Michelle Trachtenberg Bella Swan-ын дүрд тоглохоор яригдаж байсан ч зураг авалтын шахуу хуваарийн улмаас саналаас татгалзаж байжээ.

 

7. Vanessa Hudgens Leah Clearwater-ын дүрд

© The Twilight Saga: Breaking Dawn – Part 1 / Summit Entertainment, © Dee Cercone/Everett Collection/East News

“Twilight” зохиолын шүтэн бишрэгч жүжигчин Vanessa Hudgens Leah Clearwater-ын дүрийг өөрийн болгож чадна гэсэн итгэл дүүрэн байсан гэдэг. Alice Cullen-ын дүрийг жүжигчин Ashley Green ч түүнийг тус дүрд тун тохирно хэмээн итгэж байснаа хожим дурссан байдаг.

 

8. John C. Reilly Charlie Swan-ын дүрд

© Twilight / Summit Entertainment, © Mary Evans/Allstar/Graham Whitby Boot/East News

Зохиолч Stephenie Meyer-ийн хувьд Bella-гийн аавын дүрд жүжигчин John C. Reilly-ийг тоглоосой гэсэн нууцхан хүсэлтэй байсан гэдэг.

 

9. Dave Franco Edward Cullen-ийн дүрд

© Twilight / Summit Entertainment, © Jaguar PS / shutterstock.com

Жүжигчин Dave Franco Edward Cullen-ийн дүрийн сонгон шалгаруулалтад орж байсан тухайгаа, “Тэр үед би юу хийж байгаагаа ч мэдэхгүй байсан” хэмээн дурсаж байжээ.

 

10. Channing Tatum Riley Biers-ийн дүрд

© The Twilight Saga: Eclipse / Summit Entertainment, © G.I. Joe: The Rise of Cobra / Paramount Pictures

Жүжигчин Channing Tatum Riley Biers-ийн дүрд төгс тохирох байсан гэдгийг “Eclipse” ангийн кино зохиолч Melissa Rosenberg ярьж байжээ.

 

11. Lily Collins Bella Swan-ын дүрд

© Twilight / Summit Entertainment, © EAST NEWS

Bella Swan-ын дүрд тоглохоор сонгон шалгаруулалтад орсон бас нэгэн алдартан бол Lily Collins юм. Тэрбээр энэ тухайгаа, “Би тухайн үед залуу жүжигчин байлаа. Сонгон шалгаруулалтад ч туршлагагүй нэгэн байсан. Тэнд байгаа хүн бүр намайг харах болно гэхээс сандарч, айж байсан” хэмээн ярьсан байдаг.

 

12. Vince Vaughn Charlie Swan-ын дүрд

© Twilight / Summit Entertainment, © Everett Collection/EAST NEWS

Зохиолч Stephenie Meyer-ийн Charlie Swan-ын дүрд санал болгож байсан бас нэгэн жүжигчин бол Vince Vaughn байв. Энэ тухай тэрбээр, “Түүний жинг жаахан нэмээд, үс засалтаа илүү богино болгочихсон байна гэж төсөөлөөд үз л дээ” хэмээж байжээ.

 

13. Ben Barnes Edward Cullen-ын дүрд

© Twilight / Summit Entertainment, © s_bukley / shutterstock.com

Edward Cullen-ын дүрд тоглох жүжигчний сонгон шалгаруулалтад тунаж үлдсэн 4 жүжигчний нэгт Ben Barnes нэрлэгдэж байв. Жүжигчин эр ч 17 настай өсвөр насны хүүгийн дүрд тоглоход өөрийгөө хэтэрхий хөгшин гэж бодож байснаас гадна кино багийнхан ч Нарниа цувралтай киногоо xутгахыг хүсээгүй аж.

 

14. Tom Felton Riley Biers-ийн дүрд

© The Twilight Saga: Eclipse / Summit Entertainment, © Harry Potter and the Order of the Phoenix / Warner Bros. Pictures

Tom Felton Riley Biers-ийн дүрийн сонгон шалгаруулалтад ч орж байгаагүй боловч түүний шүтэн бишрэгчид түүнийг энэ дүрд тохирно хэмээн бүрэн итгэж байсан гэдэг.

 

15. Scott Eastwood Edward Cullen-ын дүрд

© Twilight / Summit Entertainment, © AFP/EAST NEWS

Edward Cullen-ын дүрийн сонгон шалгаруулалтад тэрбээр орж байсан ч амжилт олоогүй гэдэг. Жүжигчин ч сонгон шалгаруулалтын үеэр өөрийгөө бүрэн дaйчлаагүй бөгөөд өсвөр насныханд зориулсан кинонд тоглох бодол бага байсан хэмээн хожим ярьсан байдаг.

Таны хувьд эдгээр жүжигчдийн хэн нь тус дүрүүдэд илүү тохирох байсан юм шиг санагдаж байна вэ?

11
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *