Сар шинээр ухаан бэлэглэвэл ямар вэ?

0

Сар шинээр ухаан бэлэглэвэл ямар вэ?

Сар шинээр ухаан бэлэглэвэл ямар вэ?
“Даага далантай, бяруу булчинтай, төлөг сүүлтэй, тором бөхтэй сайхан шинэлэвүү”. Монголчууд сар шинээр ийм утга төгс, уянга яруу мэндэлдэг билээ. Харин сүүлийн жилүүдэд сар шинийн баярын гадаад үзэмж, бэлэг таваартай илүүтэй анхаарч уламжлалт ёс заншилаа хойш тавиад байгааг настнууд шүүмжилж буй. Олонхи нь Эрээнээс зөөсөн чанар муутай оймс, саван солилцож, амьдралын боломжтой нэг нь үнэтэй бэлэг бэлгэлцгээдэг. Энэ нь эргээд өрх гэрт дарамт, эдийн засагт үнийн хөөрөгдөл үүсгэдэг билээ. Уг нь монголчууд дээр үеэс сар шинийн баяраар настныдаа цуглаж алаг мэлхий тоглож, багачууд таавар тааж оюун ухаанаа сорьдог уламжлалтай байлаа. Өөрөөр хэлбэл, настнууд уламжлалт ёс, зан үйлийнхээ талаар багачуудаасаа асууж, оюунд нь хөрөнгө оруулалт хийдэг сайхан уламжлалтай байсан юм. Ийм уламжлалаа энэ цагт яагаад сэргээж болохгүй гэж. Сар шинийн баяраар нэгнээсээ асуулт асууя. Хариулсан нэгэнд нь үнэ цэнэтэй бэлэг өгье. Оюун ухаанаа сорьж авсан бэлэг ядаж л үнэ цэнэтэй шүү дээ. Жишээлбэл, “Өвлийн адаг сарыг монголчууд юу гэж нэрлэдэг вэ” гэж багачуудаасаа асуугаад үзээрэй. “Лавай сар гэдэг бөлгөө” гэж хариулсан нэгнийх нь оюуныг үнэлж бэлэг баръя. Сар шинийн баяраар өргөө гэрт ийм яруу үгс хөвөрч, оюун ухаанаа чилээвэл хотлоороо баясах нь дамжиггүй. Ийм уриалгыг үндэсний хэмжээний компаниуд гаргаад байгаа юм билээ. “Юнител” компани мэдлэгээ сорьж нэг сая хүртэл үйлчилгээний эрх төгрөг хожих боломжтой “Тататунгаа” сар шинийн бэлгийн карт гаргасан байна. Таны үр хүүхэд, найз нөхөддөө бэлэглэсэн бэлгийн карт, ухаан бэлэглэхээс гадна өндөр шагналтай юм билээ.Та үүнийг мэдэх үү?

“Мөнх тэнгэрийн хүчин доор” киноны Чилүүгэний дүрийг хэн бүүтээсэн бэ?

Чингис хаан мөнх насны тухай хэнээс асуусан бэ?

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй сагсчин хэн бэ?

Ардын хувьсгалын 90 жилийн ойн наадамд хэдэн бөх зодоглосон бэ?

Нийтлэсэн, Өрнөх

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *