Харь гарагийнхан аль хэдийн дэлхий дээр ирснийг нотлох 17 гэрэл зураг – Тэд далайн ёроолд биднээс нуугдаж байна

0

Дэлхий дээр маш олон төрлийн бас итгэмээргүй амьтад амьдардаг, эдгээрийн нэг нь нальхан хорхой юм. Хүмүүсийн зарим нэг нь уг амьтанд тааламжтай хандах бол зарим нь сэжиглэж цэрвэдэг. Эдгээр хүмүүс уг амьтныг ямар өхөөрдмөөр болохыг даанч мэдэхгүй л байгаа хэрэг. Далай тэнгисийн гүнд амьдрах нальхан хорхойнууд харь гарагийн амьтан шиг харагддаг нь үнэн (гэхдээ огт аймшигтай харагдахгүй харин ч өхөөрдмөөр, хайр татмаар). Зарим нэг төрлүүд нь уран зөгнөлийн кинонд нүүр хувиргалтгүй тоглочихмоор, тэдэнд ямар ч компьютер график ашиглах шаардлага байхгүй. Урьд өмнө таны сонсож байгаагүй сонирхол татах төрлүүдийг танд танилцуулж байна.

Аугаа хромодорис

Wesley Oosthuizen Photography / Rickard Zerpe

Энэ нальхан хорхойн онцлог шинж – ринофор гэх нэртэй тод улбар шар өнгийн “эвэр” юм.

 

Фламингогийн хэл

cbevensee / gator426428

Энэ төрлийн нальхан хорхой Кариб болон Атлантын сувдан эрэг орчмоор тархан суурьшсан. Зэрвэс харахад хатуу дуулгатай юм шиг санагдана. Үнэндээ энэ нь их биеийг “хамгаалсан” хуяг ажээ.

 

Далайн сахиусан тэнгэр

sciencephoto

Далайн сахиусан тэнгэр нь Дэлхийн хойд хэсгийн далайн усанд амьдардаг. Зарим нэг төрлийн халим, далайн шувууны хоол болдог ажээ.

 

Эвэрлэг мэлхий толгойт

drkmatterinc / Alexander Semenov

Идэж байгаа хоолноосоо шалтгаалж ийм гоё өнгөлөг болдог. Гэмгүй гадаад төрхтэй ч жинхэнэ араатан юм.

 

Дорид гудиран буюу далайн нимбэг

deadlywindninja

Далайн нимбэг нь ойролцоогоор 300 метрийн гүнд амьдардаг. Судлаачид энэ амьтныг саяхан олж илрүүлсэн тул их зүйл олж мэдэж чадаагүй л байна.

 

Баргах мэлхий толгойт

seligmanp

Мэлхий толгойт төрлийн нальхан хорхойнуудын ихэнх нь хортой. Тийм учраас хүн онцын шаардлагагүй бол хүрэхгүй байвал зохино.

 

Гипселодорис Беннетти

opebees

Хагас гэрэлтсэн цагаан биетэй, зарим нэг тохиолдолд цэнхэр, ягаан эсвэл саарал өнгөтэй байж болно. Биеийн ирмэг хэсэг заавал шар өнгөтэй байдаг. Үзэсгэлэнтэй нальхан хорхойд тооцогддог ажээ.

 

Далайн бүжин

Elshodbee / monomotive

Далайн бүжин дулаан усанд амьдардаг – Өмнөд Африкаас Номхон далайн төв хэсгийн далайн усанд их таарна. Өчүүхэн гэхдээ хортой зүүгээрээ өөрийнхөө амийг араатнаас хамгаалдаг ажээ.

 

Хопкинсын сарнай

Spaceforce711 / California Academy of Sciences

Сарнай өөрийн олзноос хорыг нь шимэн авч өөрийн үзүүртэй зүүнд шингээж авдаг. Дараа нь өөрийгөө араатнаас хамгаалах зорилгоор ийн хор цуглуулдаг байна.

 

Биолюминесцент наймаалж

Earth / Back to Nature

Гэрэлтдэг цөөн тооны наймаалжны нэг. Олзоо хуурч өөртөө илүү ойртуулах зорилгоор гэрлээ ашигладаг.

 

Триданка

LiveAquaria.com / Karelj

Энэ төрлийн нальхан хорхойг гэрийн аквариумд тэжээж байгаатай таарч болно.

 

Далайн хурга

Amazing World

Далайн хурга – фотосинтез болж чаддаг цөөн тооны амьтдын нэг. Avrainvillea төрлийн усны замаг идсэнээр өөрийгөө зөвхөн шим тэжээлээр хангаад зогсохгүй мөн хлоропалстын нөөцөө нэмдэг байна. Нөөцөө нуруундаа хадгална. Шаардлагатай тохиолдолд хэрэгцээтэй эрчим хүчийг бие даан ялгаруулдаг ажээ.

 

Элизия нальхан хорхой

ninospruyt

Элизия яагаад ургамлын навчтай адилхан байгаа юм бэ? Яагаад гэвэл навч болохоороо л тэр. Энэ төрлийн нальхан хорхой усны замгийн генийг авч өөрийн фотосинтез эд эсэд ашигладаг байна. Үүнийхээ ачаар нарны гэрлээс шим тэжээлтэй бодисоо авч чаддаг ажээ.

 

Цайвар ногоон нальхан хорхой

modianos

Гүн биш усанд амьдардаг. Өөрийн биедээ хлоропласт хуримтлуулж хооллодог ажээ.

 

Атлантын глаукус буюу хөx луу

like_big_mutts / zeamp

Хөx луу амьдралынхаа ихэнх цагийг усны гадаргуу дээр өнгөрөөдөг. Өнгөлөн далдлалтын мастер хэмээгддэг юм. Энэ чадварынхаа ачаар далайн шувуу болон бусад араатнаас өөрийгөө хамгаалж чадна.

 

Сайерс нигриканс

WhyIsLife12

Энэ нальхан хорхой Номхон болон Энэтхэгийн далайн усанд амьдардаг.

 

Өнгөлөг мэлхий толгойт

Jhenning04

Энэ төрлийн нальхан хорхой хуяггүй байдгаараа бусдаас онцлог.

29
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *