Дэлхийн хамгийн гоёмсог загвартай 10 нөөтбүүк

2

Ухаалаг утасны хүчин чадал, үзүүлэлт өсөхийн хэрээр зөөврийн компьютерийн зах зээл уналтад орж байгаа ч бидний ихэнх нь өдөр тутмын үйл ажиллагаандаа зөөврийн компьютерийг хэрэглэсээр байгаа билээ. Зөөврийн компьютер үйлдвэрлэгч компаниуд ч хэрэглэгчдийг татахын тулд шинэ содон зүйл эрж хайсаар байгаа юм.

Өнөөдөр бид та бүхэндээ яг одоо худалдаанд байгаа болон тун удахгүй худалдаанд гарах хамгийн гоёмсог загвартай 10 зөөврийн компьютерийг танилцуулахаар шийдлээ.

1. The Asus ZenBook’s

Дэлхийн хамгийн гоёмсог загвартай 10 нөөтбүүк 10

Өнгөлсөн метал гадаргуу нь таны харааг өөрийн эрхгүй татна. Asus ZenBook-ийг тойрог маягаар өнгөлсөн учраас метал гадаргуу нь бүдэгхэн гялалзаж, тун ч чамин харагддаг.

 

2. LG Gram

Дэлхийн хамгийн гоёмсог загвартай 10 нөөтбүүк 1

Энэ лаптопыг анх харахдаа та Apple-ийн MacBook Air-тэй андуурч магадгүй. Гэхдээ LG Gram нь Apple-ийн “ихэр”-ээсээ илүү загварлаг бөгөөд гөлгөр. Мөн дэлгэцийнх нь хүрээ бараг мэдэгддэггүй гэдгээрээ онцлогтой.

 

3. Samsung Ativ Book 9 Pro

Дэлхийн хамгийн гоёмсог загвартай 10 нөөтбүүк 2

Гоёмсог бөгөөд сонгодог загварын илэрхийлэл болсон Samsung Ativ Book 9 Pro нь гайхалтай нимгэнээс гадна хажуу ирмэг нь нуман хэлбэртэй тул загвар хийцийн хувьд маш чамин. “Супер” гэрэлтүүлэгтэй учраас ширээн дээр тавьчихсан байхад агаар дээр хөвж байгаа юм шиг л харагдана.

 

4. Yoga Pro 900

Дэлхийн хамгийн гоёмсог загвартай 10 нөөтбүүк 3

Lenovo брэндийн Yoga Pro 900 нь цул шилээр хийсэн супер нимгэн дэлгэцтэй учраас дээд зэрэглэлийн лаптоп-д тооцогддог. Энэхүү лаптопын нугас нь Rolex брэндийн бугуйн цаг эсвэл гоёмсог үнэт эдлэл шиг харагддагаараа онцлогтой. Уг нугасны ачаар лаптопын дэлгэц 360 градус эргэдэг бөгөөд тийм ч учраас үүнийг Yoga Pro (мэргэжлийн йог гэсэн утгатай) гэж нэрлэжээ.

Дэлхийн хамгийн гоёмсог загвартай 10 нөөтбүүк 4

Lenovo брэндийн лаптопууд зэсэн улаан болон жүржийн өнгөтэй байхаас гадна алтлаг шар, мөнгөлөг цайвар байх нь ч бий.

 

5. Razer Blade Stealth

Дэлхийн хамгийн гоёмсог загвартай 10 нөөтбүүк 5

Өндөр чанарын график карт, неон гэрэлтэй Razer-ын лаптопыг тоглоомын хорхойтнууд андахгүй бөгөөд тэдний мөрөөдлийн лаптоп гэж хэлж болно. Гэхдээ Blade Stealth–д бусдаасаа ялгарах нэг зүйл бий. Тоглоом тоглох зориулалттай ихэнх лаптопуудад цаанаасаа график карт суулгасан байдаг бол нимгэн, гөлгөр гадаргуутай уг лаптоп зөөврийн график карттай бөгөөд тоглоом тоглох үед түүнийгээ холбож ашигладгаараа онцлог. Stealth лаптоп тэр чигтээ хар өнгөтэй.

Дэлхийн хамгийн гоёмсог загвартай 10 нөөтбүүк 6

Неон гэрэлтэй лаптопд дурладаг хүмүүс товчлууруудын өнгө, хэлбэрийг өөрийнхөө сонирхолд нийцүүлэн өөрчилж болох бөгөөд ингэснээр лаптопын гар дээр гоёмсог хээ угалз үүсэн, гэрэлтэж харагддаг.

 

6. Acer Aspire S13

Дэлхийн хамгийн гоёмсог загвартай 10 нөөтбүүк 7

Acer Aspire S13 бол Acer брэндийн сор болсон лаптоп юм. Нано технологиор үйлдвэрлэсэн уг лаптопын гадаргад хүрэх төдийд л маш тансаг мэдрэмж төрнө. Хажуу ирмэг нь налуу, булангаараа дугуйрсан маягийн загвартай тул тун чамин харагддаг. Мөн маш нимгэн, мэдрэгч бүхий HD дэлгэцтэй учраас дээд зэрэглэлийн лаптопын тоонд орох нь лавтай.

 

7. ASUS Lamborghini VX3-A1Y

Дэлхийн хамгийн гоёмсог загвартай 10 нөөтбүүк 8

Хараа булаам төмөр хүлэг шиг “сайхан амьтан” ховорхон гэдэгтэй санал зөрөх хүн бараг үгүй байх. Гэхдээ хүн болгон 375 мянган долларын үнэтэй Lamborghini машин худалдаж авч хүчрэх биш дээ. Түүнийхээ оронд 3300 долларын үнэтэй ASUS Lamborghini VX3-A1Y лаптоп авбал харин болох юм. Энэхүү “гоо үзэсгэлэнгийн охь дагина” 2008 онд анх худалдаанд гарсан бөгөөд Lamborghini машины нэгэн адил хар, шар өнгөтэй. Түүгээр ч зогсохгүй гоёмсог гадаргуу дээр нь мөнөөх машины лого бий.

Сүүлийн үеийн лаптопуудтай харьцуулахад Lamborghini VX3-A1Y хүчин чадлын хувьд тийм ч сайн биш. Гэхдээ титаны хольц бүхий 12 инчийн хүрээтэйгээс гадна жинхэнэ арьсан гадартай учраас тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнд зүй ёсоор тооцогдоно. Мөн асаахад машин асч байгаатай адил “вүүм вүүм” гэсэн дуу гарах учраас машины хорхойтнуудад таалагдах нь гарцаагүй.

 

8. Samsung ARM Series 3 Chromebook

Дэлхийн хамгийн гоёмсог загвартай 10 нөөтбүүк 9

Бусад лаптоптай харьцуулахад нимгэн, хөнгөхөн, бас хамаагүй хямд. Түүнчлэн хуванцар гадаргуутай учраас ердөө 285-хан доллараар Macbook Air-тэй болчихож буй мэт мэдрэмж төрөх вий.

 

9. Lenovo IdeaPad U110

Дэлхийн хамгийн гоёмсог загвартай 10 нөөтбүүк 11

Хамгийн гоёмсог загвартай лаптоп Lenovo брэндийнх гээд хэлчихвэл буруудахгүй биз ээ. U110 лаптопын интоорын улаан өнгөтэй гадарга дээр харц тань унахгүй байна гэж үгүй л болов уу. Мөн гадарга нь үслэг маягийн зөөлөн эдээр хийгдсэн төдийгүй дээрээ гоёмсог хээтэй учраас тун ч загварлаг харагддаг.

 

10. HP Spectre

Дэлхийн хамгийн гоёмсог загвартай 10 нөөтбүүк 12

Хараа булаам, гоёмсог, тансаг зэрэглэлийн HP Spectre-д минималист LG Gram-д байхгүй бүхэн бий. Уг лаптопын нугасыг зэсээр хийсэн нь яг л алтаар урласан мэт маш тансаг харагддаг. Эдүгээ HP Spectre дэлхийн хамгийн нимгэн лаптоп гэгдэж буй билээ.

Хэрвээ та бидний танилцуулснаас өөр гоёмсог загвартай лаптоп мэдэх бол доор сэтгэгдлээ үлдээгээрэй.

8
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/11/28 at 15:46

    Сонирхолтой сонин сайхан мэдээлэл авлаа. Амжилт

  2. Anu Anna

    Anu Anna

    2016/11/28 at 20:52

    ss

  3. dsad

    2016/11/29 at 12:36

    dasdas

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *