Дэлхийн хамгийн өндөр борлуулалттай шилдэг 10 гар утасны бренд

0

Та ямар гар утас үйлдвэрлэгч компани хамгийн ихээр Дэлхий дахинд утсаа борлуулж байгааг мэдэхийг хүсэж байна уу? тэгвэл 2020 оны эхний улирлын байдлаар хамгийн сайн борлуулалт, хамгийн өндөр тоо хэмжээгээр утас худалдаалж буй шилдэг 10 компанийг танд танилцуулъя.

1. Samsung

Нийт гар утас худалдааны зах зээлийн 21.3%-г эзэлж байгаа Солонгосын Samsung компани нь 2020 оны нэгдүгээр улирлын тайлангаар хамгийн өндөр тоо ширхгээр борлуулалт хийж чадсан байна. Энэхүү үзүүлэлт нь түрүү оны тайлангаас 7.1%-р өсөлттэй гарчээ.

2. Huawei

Хоёрдугаар байранд Хятадын алдарт бренд Huawei оржээ. Counterpoint Research судалгааны компанийн гаргасан тайлангаар Huawei бренд Дэлхийн гар утасны зах зээлийн 15.8% бүрдүүлж байна. Тус компани нь нийт 56.7 сая.ш утасны борлуулалт хийснээр өмнөх онийхоос 4.6% өсөлттэй ажиллаж чаджээ.

3. Apple

10.3%-р Apple бренд гуравдугаар байранд жагсжээ хэдийгээр маш нэр хүндтэй, үнэ цэнээ сайн хадгалж чаддаг бренд хэдий ч өнгөрсөн жил тайлангаар 11.3% байсан зах зээлийн хэмжээгээ 1%-р алдсан үзүүлэлттэй гарчээ.

4. Xiaomi

2020 оны байдлаар 0.9%-н өсөлттэйгөөр Xiaomi бренд 4 дүгээр байранд орсон бөгөөд нийт зах зээлийн 9 хувийг эзэлж байна.

5. Oppo

Жагсаалтын номер 5т Хятадын Oppo. Энэхүү компани нь 8.1% эзэлж байгаа бөгөөд түрүү оны борлуулсан гар утасны үзүүлэлттэй харьцуулбал 2 хувиар унасан байна.

6. Vivo

6 дугаар байранд жагсаж байгаа Vivo нь мөн л Хятадын гар утасны бренд бөгөөд Vivo компани нь Хятадын зах зээлийн  19%-г бүрдүүлдэг томоохон компаниудын нэг юм. Дэлхийн зах зээлийн хэмжээний 7.5% хувийг эзэлж байгаа ба түрүү оны үзүүлэлтээс 2.1 хувиар өссөн дүнтэй байна.

7. Lenovo

Lenovo бренд нь та бидний сайн мэдэх Motorola компанитай 2014 оны сүүлээс нийлж үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. 2019 оны эхний улиралын байдлаар 2.6%-н хувийн үзүүлэлттэй байсан бол энэ жил 6% болтлоо өсөж чаджээ.

8. Realme

Хамгийн том өсөлттэй гар утасны бренд бол REALME. Энэхүү компани нь нэгхэн жилийн хооронд 848%-н өсөлттэй гарч чаджээ. Өндөр чанар, өндөр үзүүлэлтийг хямд үнэд шингээж чадсанаар Дэлхийн шилдэг компаниудын нэг болох үндсэн шалтгаан болсон байна. Тус компани нь нийт гар утасны зах зээлийн 5.5%-г бүрдүүлдэг юм.

9. Honor

Honor бренд нь Хятадын хамгийн том бренд болох Huawei компаниас 2013 онд Дэлхийн зах зээлд, залуучуудад зориулж тусдаа гаргасан охин компани юм. Энэхүү брендийн гол давуу тал нь хямд үнээр илүү өндөр үзүүлэлт бүхий гар утаснуудыг залуучуудад хүргэх байдаг билээ. Өмнөх улирлын тайлангаар Honor бренд нь 16 дугаар байранд жагсаж байсан бол энэ жил 9 дүгээр байранд 3.8 хувийн өсөлттэйгөөр орч иржээ.

10. LG

2020 оны эхний улиралын тайлангаар томоохон хэмжээний буюу 18.5 хувийн уналттайгаар 10 дугаар байранд зах зээлийн 2,2 хувийн LG бренд эзэлж байна.

Эцэст нь танд дээрх 10 шилдэг брэндийн 8-г нь нэг дор багтааж чадсан Монголын хамгийн өргөн сонголт хямд үнэтэй гар утасны төрөлжсөн дэлгүүр Smartstore дэлгүүрийг санал болгож байна.

Энэхүү дэлгүүр нь танд гар утасны дэлгэцийн даатгал, баталгаат засвар, уян хатан зээлийн нөхцөлүүд, тав тухтай орчин гээд олон давуу талыг танд санал болгож байна.

Веб хуудас: www.Smartstore.mn

FB пейж хуудас: https://www.facebook.com/SmartStoreMobileCenter/

Лавлах утас: 7749-9999

8
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *